1
Хэвлий гаргасан богино цээживч, урт юбка эсвэл өмд
Эрчүүд харахдаа: Бүсгүйчүүд мөр болон эгэмний ясаа тодотгох хувцсыг өмссөнөөр, нуруу болон шагайгаа гаргаснаас илүү сайхан харагддаг.
2
Малгайтай, уяатай чөлөөт загварын сул цамц
Эрчүүд харахдаа: Сул загвартай цамцыг өмссөн бүсгүйтэй харилцахад илүү хялбар бөгөөд энэ нь тэднийг өөртөө итгэлтэй, ярилцахад таатай байх гэсэн мэдрэмжийг төрүүлдэг байна.
3
Неон өнгийн тод даашинз
Эрчүүд харахдаа: Ялангуяа борлосон арьсан дээр ийнхүү тод өнгийн даашинз өмссөн бүсгүй, урьд өмнө хэний ч амталж үзээгүй жимс мэт харагдаж, олон дундаас эрхгүй ялгардаг.
4
Эрэгтэй загварын сул өмд
Эрчүүд харахдаа: Бүсгүйчүүд эрчүүдийн хувцсыг өмссөн байхдаа үргэлж тэднээс илүү сайхан харагддаг. Тиймээс ч сул загварын эрэгтэйлэг өмд тэднийг илүү дур булаам харагдуулна.
5
Цагаан өнгийн жинс
Эрчүүд харахдаа: Цагаан өнгөнд дурлах онцын шалтгаан байхгүй ч, тус өнгө нь бүсгүйчүүдэд үнэхээр сайхан харагддаг. Ялангуяа энгийн хослол болох цагаан жинс болон цамцыг өмссөн бүсгүйчүүд харц булаам харагдаж чадна.
6
Бэлтгэлийн хослол
Эрчүүд харахдаа: Бүсгүйчүүдийн биеийн галбирыг тодотгосон, бэлтгэлийн бариу өмд цамц нь эрхгүй анхаарал татдаг. Тэд энэ үед үнэхээр өөртөө тавьсан зорилготой, тууштай бүсгүй шиг харагддаг байна.
7
Үсээ дээш нь шууж боох
Эрчүүд харахдаа: Энэ төрлийн үсний засалттай бүсгүйг хойноос нь харахад, үсээ хаялах бүрт нь ховсдуулах шиг болдог. Мөн царайг улам тодотгож, ихэмсэг харагдуулдаг.
8
Торон оруулга бүхий хувцас
Эрчүүд харахдаа: Торон оруулга нь ямар ч үед эрчүүдийн анхаарлыг татдаг. Мөн илүү эмэгтэйлэг байдлыг тодотгож өгдөг юм. Торон оруулганы цаанаас гэрэлтэх арьс нь маш үзэсгэлэнтэй харагддаг.
9
Саравчтай малгай
Эрчүүд харахдаа: Саравчтай малгай өмссөн бүсгүйг харахад, тэд үнэхээр энгийн, спортлог харагддаг. Тиймээс ч харилцахад, хамт байхад тухтай байдаг.
10
Нуруу гарах, хагас нүцгэн даашинз
Эрчүүд харахдаа: Нуруугаараа задгай даашинз өмссөн бүсгүйг харсан ямар ч эр хүн, түүнээс харцаа салгаж чаддаггүй. Тэд үнэхээр халуухан харагддаг нь нууц биш юм.
11
Хажуугаараа задгай, өндөр суулттай тод өнгийн даашинз
Эрчүүд харахдаа: Романтик, мөн маш журамтай бүсгүй мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Мөн даашинзны загвар нь гуя, болон шилбийг харагдуулж байвал, энэ нь маш халуухан харагддаг.
12
Бонус: Долгионтой буржгар ус
Эрчүүд харахдаа: Натурал хэрнээ бага зэрэг эмх замбараагүй буржгар үс нь, бүсгүйчүүдийг үнэхээр ялдам үзэсгэлэнтэй харагдуулдаг.