“Internet Resource Management and Network Security” сэдэвт сургалт зохион байгуулагдана

2017-05-26, 11:00
2,214

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг мэдээлэл технологийн инженер, сүлжээний инженерүүдэд зориулсан APNIC (Asia Pacific Network Information Centre)-ийн ээлжит сургалт 2017 оны 06 сарын 13-наас 15-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн сургалт нь "Internet Resource Management and Network Security" сэдвийн хүрээнд явагдах ба албан ёсны ивээн тэтгэгчээр СКАЙмедиа корпораци ХХК ажиллаж байна.

“Internet Resource Management and Network Security” сэдэвт сургалт зохион байгуулагдана
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сургалтаар аюулгүй сүлжээ зохион байгуулахад ашиглагдах үндсэн ухагдахуун, протоколууд, баримтлах дүрэм журмууд болон найдвартай ажиллагааг хэрхэн ханган ажиллах тухай ойлголтуудыг өгөх ба сүлжээний орчны өгөгдөл, төрөл бүрийн процессуудын аюулгүй байдлыг хангасан найдвартай сүлжээ байгуулахын тулд төхөөрөмж болон сүлжээний давхарга бүрийг нарийн шинжилнэ. Сүлжээний төрөл бүрийн хөнөөлт довтолгооны бүтэц, сэдлийн талаар авч үзэн, халдлага гарсан үед тухайн довтолгоог хэрхэн шинжлэх мөн аюулгүй байдлаа хангах аргуудын талаар судлах болно.

Оролцогчдын анхааралд:

Сургалтад 40 хүн оролцох ба оролцогч бүр өөрийн нөүтбүүкээ авчирна уу.

Сургалтын төлбөр:

5 сарын 24-нөөс өмнө бүртгүүлбэл:

  • APNIC -ийн гишүүн бол 350,000₮ /20% хямдралтай/
  • APNIC -ийн гишүүн бус оролцогч бол 524,000₮ /20% хямдралтай/

6 сарын 13-нд бүртгүүлэх бол:

  • APNIC -ийн гишүүн бол 437,000₮
  • APNIC -ийн гишүүн бус оролцогч бол 656,000₮

Дэлгэрэнгүй мэдээлэл:

http://training.apnic.net/events/2017-06-13-internet-resource-management-and-network-security

Бүртгүүлэх:

Утас: 9110-2439

И-мэйл хаяг: corporate@skytel.mn

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.