Яагаад нойтон үстэй унтаж болохгүй вэ?

Энэхүү мэдээлэл нь хүүхэд байхад бидний ээж, аав, эмээ, өвөө нарын айлгахаар хэлдэг байсан зүйлстэй огтхон ч адилгүй юм. Яагаад гэвэл нойтон үстэй унтсанаар үнэхээр л бидний биед доорх 5 зүйлс болдог байна. Магадгүй таны бусдаас зовж, нууж явдаг шалтгаанууд энд багтсан байхыг үгүйсгэхгүй билээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Яагаад нойтон үстэй унтаж болохгүй вэ?

1 Багтраа болон харшил

Та магадгүй багтраа өвчин, элдэв харшил тусахад нойтон үс ямар хамаатай болохыг гайхаж болно. Учир нь эдгээр зүйлс нь хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдох нь бага зэрэг утгагүй юм. Гэвч нойтон үстэй унтах нь таныг харшилтай болгож, багтраа өвчин тусах үндэс болдог.

Учир нь нойтон үстэй унтахад бидний үсний чийг дэрэнд шингэж, үс түргэн хатдаг. Харин дэрэнд шингэсэн чийг нь эргээд элдэв төрлийн бактер, нянг үржүүлэх таатай орчин болдог байна. Хэрэв та өдөр бүр үсээ угааж, чийгтэй дэрэн дээр унтдаг бол, байдал бүр дордож мэдэх юм. Иймд үсээ заавал хатааж унтах, цаашлаад дэрээ цэвэрлэх, солих шаардлагатай.

Багтраа болон харшил

2 Үс хагтаж, унах

Ялангуяа 80-аад оны үед хүмүүсийн үсийг "хаг" хэмээх зүйл маш ихээр зовоож байжээ. Хаг нь цаашлаад үсийг унагах, үсний уг болон хуухийг гэмтээдэг байна. Харин сүүлийн үед хаг нь, тийм ч ноцтой зүйлсийн нэг биш болсон нь магадгүй шинэ төрлийн олон найрлагат үсний шампунь, бүтээгдэхүүнүүдтэй холбоотой байж мэднэ.

Гэхдээ та анзаарсан бол, энэ нь үсний сэнс бүтээгдсэн цаг үетэй ч мөн давхцаж байна. Үсний сэнс бүтээгдсэнээс хойш хүмүүс үсээ хатааж унтах болсон бөгөөд энэ нь хагийг үүсгэхээс сэргийлж буйтай холбоотой аж.

Үс хагтаж, унах

3 Нойргүйдэл, сэтгэл гутралд орох

Эдгээрээс хамгийн сонирхолтой нь нойтон үстэй унтсанаар бидний сэтгэл санаа тавгүйрхэж, гутралд ороход нөлөөлдөг явдал юм. Учир шалтгаан нь маш энгийн. Та нойтон үстэй унтсанаар дэрэнд элдэв бактер үржиж, харшил болон багтраа өвчтэй болно. Мөн үс хагтаж, унах зэргээр сэтгэлээ зовоох нь ойлгомжтой шүү дээ. Арьсан дээр гарсан харшил, тууралтууд нь биеийг загатнуулж таны шөнийн нойрноос хугаслаж, өглөө нойрмог сэрэхэд хүргэнэ. Эдгээр зүйлс үргэлжилсээр таныг сэтгэл гутралд оруулах юм.

Нойргүйдэл, сэтгэл гутралд орох

4 Хүзүүний өвчин болон толгой өвдөх

Нойтон үс нь цаг агаарын байдлаас шалтгаалж, таны биед хэд дахин хүчтэй нөлөөллийг үзүүлдэг. Та үсээ угаагаад, нойтон хэвээр нь гэртээ явж байна гэж төсөөлье. Хэрэв танай гэр халуун байвал, өрөөний температур хэд дахин өсөж, хуйханд нөлөөлж эхэлнэ. Ингэснээр хуян хөөрч, толгой өвдөнө.

Харин гэр тань хүйтэн байвал, үс болон хуйх царцаж, тархинд маш муугаар нөлөөлөх болно. Мөн нойтон үстэй дэрэн дээрээ нэг талаараа унтахад, таны биеийн тал хэсэг халуу дүүгэж, нөгөө хэсэг нь хэвийн температурт байснаар хүзүүний өвчлөл болон бас бус өвчин үүсгэхэд нөлөөлдөг байна.

Хүзүүний өвчин болон толгой өвдөх

5 Батга

Арьсан дээр батга гарах нь "демодекс" хэмээх нэг төрлийн хачигнаас болдог. Дээр дурдсанчлан нойтон үстэй дэрэн дээрээ унтсанаар, таны дэр элдэв нян, болон хачгийг үүсгэх, тэдгээрийг үржүүлэх таатай нөхцөл болон хувирдаг. Тиймээс арьс болон бие дээр батга гарч болох юм. Хэрвээ та нойтон үстэй унтдаг байгаад биеэр тань батга гардаг бол, үүнийг анхаарахад гэмгүй билээ.

Батга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()