Жүжигчин Б.Амарсайхан “Cinema Awards”-ийн “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр шалгарлаа

2017-05-25, 07:21
7,830

Энэ сарын 29-нд “Corporate Convention Hall”-д Монголын Оскар гэж нэрлэгдээд байгаа “Cinema Awards 2016” наадам болж өнгөрлөө. Монголын кино урлагийн салбарынхан болон кино салбарт хөрөнгө оруулалт хийдэг бүхий л алба нэгж байгууллагынхан энэ өдөр шилдгүүдээ тодрууллаа.

Жүжигчин Б.Амарсайхан “Cinema Awards”-ийн “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр шалгарлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Бодлын Хулгайч” “Марко Поло” “Итгэл” гээд тоглосон киноныхоо дүр болгоныг амжилттай бүтээж яваа, Монголын урдаа барьдаг жүжигчин Амарсайхан энэ жилийн “Cinema Awards”-с шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг авлаа. Жүжигчин Амарсайхан тайзан дээрээс “Уг шагналыг Оскар-н шагнал болгоно” гэж хэлсэн нь хуран цугласан олныг огшоох шиг л болсон шүү. Ингээд Жүжигчин Амарсайхандаа цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.