1
Шалан дээр завилж суух
Хэрвээ та шалан дээр завилж суух дуртай бол, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, бодолд автах дуртай хүн юм. Өвдөгний байрлалыг нь харвал, шинэ зүйл сурч мэдэх сонирхолтойгоос гадна, сэтгэл хөдлөл ихтэй байх нь бий.
2
Нуруугаараа эгц суух
Нуруугаараа эгц суудаг хүмүүс төрөлхийн өөртөө итгэлтэй байдаг. Мөн хүчирхэг, сэтгэлийн хаттай бөгөөд бусдад тусламжийн гараа сунгахдаа хэзээд тааламжтай ханддаг байна. Заримдаа хөгжилтэй зүйл ярих дуртай ажээ.
3
Хойшоо налж суух
Хойшоо налж суудаг хүмүүс аливаа зүйлд дүн шинжилгээ хийх дуртай байдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хүмүүс гадаад, дотоод хүчин зүйлийн аль алиныг нь нягталж, хүний сэтгэл хөдлөл, нөхцөл байдлыг ойлгох тал дээр хамгийн гаргууд ажээ.
4
Шагайгаа зөрүүлж суух
Хэрэв та ингэж суудаг бол, гоолиг сайхан биетэйгээс гадна, гоёмсог хувцасладаг нэгэн байх нь бий. Мөн хаана ч очсон, үргэлж тав тухыг эрхэмлэдэг. Өөртөө болон хүрээлэн буй орчныхоо хүмүүст юу юунаас илүү итгэл хүлээлгэдэг байна.
5
Шанаагаа тулж суух
Шанаагаа тулж суудаг хүмүүс ихэвчлэн жижиг асуудлыг хүртэл ноцтойгоор хүлээж авдаг бөгөөд сэтгэл хөдлөл болон бие физиологийн хувьд тогтворгүй боловч, эрсдлээс хол байж чаддаг хүмүүс байдаг. Нэг ёсондоо тэд аливаа зүйлийг тэнцвэрийг сайтар хангадаг гэж ойлгож болох юм.
6
Гараа зөрүүлж суух
Гараа зөрүүлж суух нь хүч чадал, өөртөө итгэх итгэлийг харуулдаг. Мөн өөрийгөө зөвтгөж, өмгөөлж буй хүн ихэвчлэн энэ байрлалыг авч, суудаг ажээ. Тэд өөрийнхөө эргэн тойронд болж буй зүйлсийг нягталж, аливаа зүйлд няхуур хандахыг эрхэмлэдэг байна.
7
Хөлөө хажуу тийш болгож суух
Гоолиг, сайхан бие галбиртай хүмүүс ингэж суудаг. Тэд төрөлхийн сайхан сэтгэлтэй бөгөөд бодолд автах нь бий. Мөн сэтгэл татам учраас бусдын харааг үргэлж булаадаг байна. Түүнчлэн хөлөө хажуу тийш болгож, суудаг хүмүүс нээлттэй, илэн далангуй байдаг ажээ.
8
Гараа өвдгөн дээрээ тавьж суух
Хэрэв та өвдгөн дээрээ гараа тавьж суудаг бол, энэ нь ичимхий, амархан гунигладаг болохыг тань илтгэнэ. Мөн амар тайван байхыг хүсдэг хүмүүс энэ байрлалаар суудаг. Бусад хүмүүс өөрийг нь юу гэж бодож байгаа бол, хэмээн дотроо үргэлж санаа зовниж байдаг.
9
Хөлөө нугалан суух
Хөлөө нугалж суудаг хүмүүс аливаа асуудлыг эерэг талаас нь харж, аль болох нааштайгаар шийдвэрлэхийг эрхэмлэдэг хүмүүс байдаг байна. Мөн төрөлхийн бусдыг удирдах, манлайлах, асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг.
10
Голд нь суух
Хэрэв та буйдан, залгаа сандал зэргийн яг голд нь суухыг илүүд үздэг бол, энэ нь таныг өөртөө итгэлтэй болохыг илтгэдэг байна. Өөртөө итгэлгүй хүмүүс ихэнхдээ зах хавиар суудаг ажээ. Мөн нөхөрсөг, бусдын хэл амыг амархан олж чаддаг хүмүүс юм.
11
Нэг хөлөө нөгөө хөлийнхөө дээр тавьж суух
Ингэж суудаг хүмүүс үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг бөгөөд амласан амлалтаа биелүүлэхийн тулд байдаг чадлаараа хичээдэг авууштай зан чанартай ажээ. Мөн сэтгэл хөдлөлөө ихэвчлэн ил гаргалгүй, дотроо нуудаг. Бусдыг ойлгож дэмжих тал дээр гаргууд бөгөөд найз нөхөддөө хүнд хэцүү үед нь цаг ямагт туслахыг хичээдэг.
12
Өвдгөн дээрээ гараа зөрүүлж суух
Хэрэв та ингэж суудаг бол, дуу цөөтэй, даруухан гэж өөрийгөө ойлгож болно. Багаар ажиллах чадвартай, нөхөрсөг хүмүүс байдаг. Эргэн тойрныхондоо зөвлөх дуртай.
13
Өвдөг дээрээ нөгөө хөлөө тавьж, гараа барьж суух
Энэхүү байрлалаар суудаг хүмүүс аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс байдаг ажээ. Түүнчлэн бусдыг урам зоригоор тэтгэх, итгэл үнэмшил бэлэглэхдээ гаргууд хүмүүс юм. Өөрийг нь хайрлаж, өөрт нь бүхнээ зориулж буй хүийг үргэлж аз жаргалтай байлгахыг хичээдэг байна.
Хэрвээ танд дээрх мэдээлэл таалагдсан бол, ойр дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.