Дуу хоолойныхоо өнгөөр өөрсдийгөө шинжээрэй!

Аливаа хүний гадаад төрх байдал, зан характераас гадна дуу хоолойгоор нь хүртэл ямар хүн болохыг нь илэрхийлж болдог аж. Учир нь ярьж байхдаа ямар үйл хөдлөл, хэмнэл гаргаж буй нь тухайн хүний сэтгэл зүйтэй шууд холбогддог тул, хувь хүн талаас нь шинжих боломжтой ажээ. Ийнхүү бид та бүхнийгээ бидний дуу хоолой чухам юу илтгэдэг тухай сонирхолтой мэдээлэлтэй танилцуулъя.

Дуу хоолойныхоо өнгөөр өөрсдийгөө шинжээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нялуун дуу хоолой

Ихэвчлэн хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг нялуун, нарийхан дуу хоолойтой хүмүүстэй бид ямар нэгэн байдлаар таарсан байдаг. Зарим хүмүүс тэднийг үнэхээр өхөөрдөм хэмээн бодох ч, үнэндээ хоёр нүүртэй байх нь бий. Учир нь тэд өөрсдийн хүссэн зүйлийг салгахын тулд тухайн хүнд зориудаар нялуун дуу хоолойг гаргаж болох юм. 

Нялуун дуу хоолой

2 Хахир, сөөнгө дуу хоолой

Хахир хатуу, сөөнгө дуу хоолойтой хүнтэй харилцахад эрхгүй айдас төрдөг. Мөн тэдгээр хүмүүстэй удаан ярилцахад асуудалтай. Ихэвчлэн бусдыг командлан, захиргаадах төрлийн ажил (багш, удирдагч, цэргийн командлагч) хийдэг бөгөөд энэ нь мэргэжлийн онцлогтой нь хамааралтай байж болно. Хэдийгээр тус албыг хашдаггүй ч, иймэрхүү дууны өнгөөр ярьдаг хүмүүс ч мөн байдаг. 

Хахир, сөөнгө дуу хоолой

3 Намуухан дуу хоолой

Намуухан дуу хоолойгоор ярих хэд хэдэн шалтгаан байдаг. Түүнээс дурдвал:

  • Үзэл бодол нийлэхгүй хүмүүс дунд байх
  • Гэрт нь бага насны хүүхэд их байсан учир, багаасаа намуухан, зөөлөн ярьж сурсан
  • Амьдралын ямар нэг эрч хүчгүй, эсвэл хэтэрхий их ядарсан байх

Ийнхүү намуухан, аяар ярих нь тэдний бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг байна. Учир нь тэднийг ярьж байхад хүмүүс яриаг нь сайн сонсохгүй тул харилцаанд нөлөөлнө.

Намуухан дуу хоолой

4 Хэт чанга дуу хоолой

Өөртөө хэт итгэлтэй, бардам хүмүүс чанга дуу хоолойтой байдаг. Эсвэл эсрэгээрээ өөрийн сул дорой байдлыг нуух гэсэн нэг төрлийн маск байж болно. Аливаа зүйлс үргэлж хоёр талтай байдаг учир, бусдыг дүгнэхдээ ч мөн тал бүрээс нь харах хэрэгтэй. Мөн гэрт нь чих хатуу хүн байх, олон ам бүлтэй айлын хүүхдүүд багаасаа ийм чанга дуутай болж өсдөг байна.

Хэт чанга дуу хоолой

5 Удаан яриа

Мөн л удаан ярих нь олон шалтгаантай байдаг. Түүнээс дурдвал:

  • Хэт хянамгай тул, буруу ярих вий гэхээс бодолтой удаан ярьдаг. Энэ нь түүнийг хариуцлагатай нэгэн болохыг илтгэнэ.
  • Их зантай, биеэ тоосон нэгэн бөгөөд бусдын анхаарлыг өөртөө авах оролдого байж ч мэднэ. Тэдний яриа дэндүү нуршуу учир, яриан дунд нь унтаж ч мэднэ.
  • Уймарсан, балмагдаж сандарсан үед хүний дуу хоолой ийн удаан гарж мэднэ.

Удаан яриа

6 Түргэн яриа

Түргэн ярьдаг хүмүүс сэтгэл судлал талаасаа "холерик" эсвэл "сангвиник" төрлийн хүмүүс байдаг. Ойлголт түргэн бөгөөд аливааг бодохоосоо өмнө үг хэлээрээ илэрхийлдэг байх нь бий.  Энэ нь тэднийг өөрийн бодолгүй, аливаа шийдвэрт хөнгөн ханддаг болохыг илтгэнэ. Мөн эсрэгээрээ өөрийн ярьж буй зүйлд итгэлгүй байгаа бөгөөд бусдын сонирхлыг бууруулахаас өмнө,  яриагаа түргэн дуусгахыг зорих нь бий. Дээр дурдсанчлан олон хүүхэдтэй айлд өссөн бөгөөд, түүний яриаг таслахаас нь өмнө хэлэх гэсэн санаагаа бүрэн хэлж дуусгахыг зорьдогтой нь холбоотой байна.

Түргэн яриа

7 Чанга, цангинасан, тод дуу хоолой

Ихэвчлэн залуу хүмүүс ийн өөртөө итгэлтэй, урам зоригоор дүүрэн чанга дуу хоолойтой байдаг. Иймээс тэднийг хариуцлагатай, чухал ажилд томилох нь бага юм. Учир нь тэднийг хэт дэврүүн, сагсуу бөгөөд аливаад дэндүү хөнгөмсөг хандана хэмээн үздэгтэй холбоотой. 

Чанга, цангинасан, тод дуу хоолой

8 Бүдүүн дуу хоолой

Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд, бүдүүн дуутай эрчүүдэд дуртай байдаг. Энэ нь тэднийг маш хүчирхэг, эршүүд сэтгэгдлийг төрүүлдэгтэй нь холбоотой. Харин эрчүүдийн хувьд эсрэгээрээ нарийхан дуу хоолойнд дуртай байх нь бий.

Эрчүүдийн бүдүүн дуу хоолой нь тэднийг биеэ даасан, итгэж болохуйц мэдрэмжийг төрүүлдэг байна. Төрөлхийн бүдүүн хоолойтой эрчүүд дууны өнгөө доошлуулж, улам сэтгэл татам болгодог аж.

Бүдүүн дуу хоолой

9 Намуухан, тачаангуй дуу хоолой

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, таалагдсан залуугаа өөрийн болгохын тулд ийм намуухан, тачаангуй хоолойгоор ярьдаг. Тиймээс ч тэднийг дуу хоолойгоороо өөрийг тань эрхэндээ оруулах гэж буйг ажиглах хэрэгтэй. Тийм бүсгүйчүүд өөрсдийн дуу хоолойг, биеийн үйлдэл хөдөлгөөнтэй хослуулах нь бий. Мөн ийн ярихдаа таны чихэн дээр амьсгалах зэргээр илэрхий хоргоож байвал, таныг эрхэндээ оруулахаар шийдсэнийг харуулна.

Намуухан, тачаангуй дуу хоолой

10 Сэтгэл хөдлөлгүй яриа

Нэг хэмнэлээр үргэлжлүүлэн, маш уйтгартай ярих нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Өөртөө итгэх итгэл муу тэрчлэн өөрийнх нь яриа бусдад төдийлөн ач холбогдол өгөхгүй байна хэмээн бодохтой холбоотой байж мэднэ. Мөн зарим үед бусадтай ярих сонирхолгүй байх, сэтгэл санаагаар унасан, уур бухимдалтай ч түүнийгээ мэдэгдэхийг хүсэхгүй байх үед ийм ярьж болно. 

Сэтгэл хөдлөлгүй яриа

11 Уйтгартай яриа

Төрөлхийн намуухан, сунжруу уйтгартай яриатай хүн бус зориудаар өөрийнхөө ярианд уйтгартай хэв шинжийг оруулж ирэх нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд: Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус бөгөөд аль болох амар хялбар аргаар амьдрахыг хүсэгчид ийм яриатай байх нь бий. 

Хэдий тийм ч өөртөө итгэлгүй, уйтгартай яриаг дасгал сургуулилтын хүчээр засаж болдог. Энэ тухай жишээг дурдахад: Эртний Грекийн аугаа уран илтгэгч Демосфен (Demosthene), эхэндээ төдийлөн сайн ярьж чаддаггүйгээс гадна, өөрийн үгийг бусдад хүргэж чаддаггүй байжээ. Тиймээс ч хүмүүс түүнийг шоолж, доог тохуу хийдэг байсан байна. Гэсэн хэдий ч, илтгэгч эр уйгагүй хичээж хөдөлмөрлөснийхөө дүнд өнөөдрийн алдарт нэрд хүрч, түүхэнд бичигдэн үлдсэн юм.

Уйтгартай яриа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()