Гарын хуруугаа 5 минут баривал бидний биед юу болох вэ?

Та гараа ойртуулаад хараарай. Хэрвээ сайтар ажиглах юм бол хүний гаранд "био идэвхит" цэгүүд байдаг бөгөөд энэ нь сэтгэл санаа болоод бие махбодид нөлөөлдөг байна. Бид та бүхэндээ аль хуруугаа хэрхэн барьснаар, биед ямар өөрчлөлт гарахыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гарын хуруугаа 5 минут баривал бидний биед юу болох вэ?

1 Эрхий хуруу

Эрхий хуруу нь уур бухимдал, толгойн өвчин зэргийг хариуцаж байдаг. Хэрвээ та сэтгэл гутралд орж, бухимдаад эхэлвэл, эрхий хуруугаа зурагт үзүүлсэнтэй адил бариарай. Ойролцоогоор 5 минут болсны дараа толгой сэргэж, тайвширч эхлэх болно. 

Эрхий хуруу

2 Долоовор хуруу

Долоовор хуруу нь булчингийн өвдөлт, болон ичих, айх гэхчлэн сэтгэлийн хөдөлгөөнүүдийг хянадаг. Миннесотагийн их сургуульд хийсэн судалгаанаас үзэхэд, булчин болон нурууны өвдөлтөөс болж, шаналж байсан хүний долоовор хуруу 5 минут орчим барихад өвчин нь намдаж байсан хэмээх дүгнэлт гарчээ.  

Долоовор хуруу

3 Дунд хуруу

Хэрэв та ядаргаанд орж, хамаг бие тань хөшөөд байвал, дунд хуруугаа бариарай. Энэ нь сэтгэл санааг тайвшруулаад зогсохгүй, биеийг амрааж, цусны даралтыг тогтворжуулдаг байна. 

Дунд хуруу

4 Ядам хуруу

Уйтгар гуниг, сэтгэлийн шаналалыг арилгахын тулд, ядам хурууг 5 минут барихад хангалттай. Ингэхдээ гүнзгий амьсгаа авч, нүдээ аньж суугаарай. 

Ядам хуруу

5 Чигчий хуруу

Чигчий хуруу нь стресс, бухимдал болон сэтгэл санааны байдлыг хянаж байдаг. Таны сэтгэл тавгүйрхэж эхэлвэл, чигчий хуруугаа 5 минут чанга бариад үзээрэй. 

Чигчий хуруу

6 Алга

Гарын алган дээрээ нөгөө гарын дөрвөн хурууг байрлуулж, тойрог чиглэлээр иллэг хийгээрэй. Ингэхдээ 3 удаа гүнзгий амьсгаа авна. Энэ нь таны сэтгэл хөдлөлийг хянаж, тайван байхад туслах болно. Мөн өтгөх хатах, гүйлгэх, гэдэс өвдөх зэргийг эмчлэх аж. 

Алга

7 Хоёр алгаа нийлүүлэх

Хоёр гарын алгаа нийлүүлснээр, таны оюун бодлыг цэгцэлж, сэтгэл санааг тайвшруулах болно. 

Хоёр алгаа нийлүүлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()