“Алтайк Маунт Раннер” тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна

2017-05-22, 10:02
5,298
“Алтайк Маунт Раннер” тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бартаат марафоны тухай

“Though Mudder” нэрээр олон улсад алдаршсан холын зайн бартаат марафон нь дэлхийн олон улсад жилд дунджаар 25 удаа болж, нийт 2 сая гаруй оролцогчдыг хамруулдаг. Уг тэмцээн нь багийн ажиллагаагаар дамжуулан хувь хүн өөрийгөө нээх, ялан дийлэх арга зүйд сургадаг онцлогтой, экстрим төрлийн тэмцээн юм.

Энэхүү уулын бартаат марафоныг олон улсын стандартын дагуу, Монгол орны байгалийн онцлог нөхцөлд тохируулан “Алтайк Маунт Раннер” нэрээр Монголд анх удаа олон нийтэд нээлттэй зохион байгуулж байна.

Бартаат марафоны тухай

2 Алтайк Маунт Раннер тэмцээний тухай

“Алтайк Маунт Раннер” нь Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа тул тэмцээний дүрмийг хялбар байлгах бөгөөд бартааг туулсан эсэх, гүйцэтгэсэн хугацаа, тэмцээний нийт маршрутыг гүйцээсэн эсэхээр дүгнэнэ.

Уг тэмцээн нь Скай Резортын Хүрхрээ, Нүхт, Тэнгэр, Зайсангийн замуудыг хамарсан Тайхар, Галуун цуваа, Дугуй бартаа, Алтайн нуруу, Спайдер зэрэг нийт 13 бартаа байршуулсан, 6 км замтай байх ба оролцогч болон үзэгчдэд жинхэнэ экстрим спортыг мэдрүүлэх хэмжээнд, олон улсын жишгээр зохион байгуулагдах юм.

Бартаа бүр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, багийн ажиллагаа хөгжүүлэх зорилгоор засагдсан бөгөөд оролцогч тус бүрийн бусадтай дасан зохицох чадварыг хөгжүүлэх онцлогтойгүүс гадна Монголчууд эвтэй байхдаа хүчтэй уриан дор багийн ажиллагааг идэвхижүүлэх цаашлаад богино хугацаанд бага хамт олноороо ялалтыг олох боломжтой юм.

Алтайк Маунт Раннер тэмцээний тухай

3 Оролцогчдын анхааралд

Оролцогч та энэхүү тэмцээнд ганцаараа эсвэл хамт олноороо баг бүрдүүлэн оролцох боломжтой. Хэрэв баг бүрдүүлэх боломжгүй байвал бид ганцаараа бүртгүүлсэн баг болох сонирхолтой залуусыг нэгтгэн нэг болгох юм. Мөн та тэмцээнд оролцохын тулд 16+ настай байх ёстой ба хэрэв 16 болон 17 настай бол тэмцээний үед асран харгалзах хүний хамт ирнэ үү.

Оролцогчдын анхааралд

4 Бүртгэл болон билетийн захиалга

-Оролцогч 20,000₮, Үзэгч 5000₮

Оролцогч та тасалбар худалдан авахдаа оролцогч тамирчдын анкет гэсэн хуудсыг авч бөглөн тэмцээнд оролцох өдрөө авч ирнэ үү

Тасалбар борлуулалтын байршил

  • ticket.mn site-с зааврын дагуу бүртгүүлэн авах
  • ticket.mn-ий оффис
  • E-mart- ийн Интер номын дэлгүүр
  • Shangri-La- ийн Интер номын дэлгүүр
  • Их дэлгүүрийн өмнөх Hi-Fi Records дэлгүүүр
  • Sky Resort

Бүртгэл болон билетийн захиалга

Холбоо барих утас: 99026243, 99992383

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.