Үхээд сэхсэн хүмүүсийн ер бусын түүхүүд

Мөнх амьтай хүн гэж үгүй тул, бид бүхэн хэзээ нэгэн цагт үхэлтэй нүүр тулж, ертөнцийн мөнх бусыг үзүүлэх нь гарцаагүй. Харин та клиник үхлийн тухай урьд нь сонсож байсан уу? Клиник үхэл гэдэг нь хүний бие мах бодь үхсэн хэдий ч, оюун ухаан нь бодитой байхыг хэлдэг аж. Харин тэдгээр клиник үхэлтэй нүүр тулсан хүмүүсийн 10 хувь нь чухам юу харснаа санадаг байна. Ингээд та бүхэндээ клиник үхлээр үхээд сэрсэн хүмүүсийн ер бусыг түүхүүдийг дуулгая. 

Үхээд сэхсэн хүмүүсийн ер бусын түүхүүд

1 Осолд орсон залуу

Залуу гэнэт хүчтэй өвдөлт мэдэрч, доош унажээ. Тэрээр сэргээд эргэн тойрноо хартал цагдаагийн машин, түргэний тэрэг ирчихсэн, хүмүүс орилолдож байв. Залуу ч гайхаж, чухам юу болсныг лавлахаар ойртож, очиход нэг залуу цусан дунд хэвтэж байсан бөгөөд сайтар ажиглавал тун ч танил царай харагджээ. Энэ чинь хэн билээ гээд лавлаж хараад, "Юу вэ? энэ чинь би байна ш дээ" гээд гайхан цочирдож, хэсэг хугацаанд ухаанаа алдсан байна. Харин удалгүй тэрээр эмнэлгийн орон дээр сэрсэн бөгөөд осолд орсноо мэдэж, клиник үхлийг өөрийн биеэр мэдэрснээ ойлгосон юм.

Осолд орсон залуу

2 Хагалгааны ширээн дээр үхээд сэхсэн нь

"Эмч нар надад хагалгаа амжилттай болох магадлал ердөө 5 хувь болохыг анхааруулж хэлсэн. Харин хагалгааны явцад миний зүрх зогсож, би босч яваад нас барсан эмээгээ харсан юм. Тэр намайг нэрээр минь дуудаж, орилж байсан. Би харин хариу хэлэх гээд чадаагүй. Бүх зүйлс хар цагаан өнгөтэй, бас их хүйтэн байсан. Эмээрүүгээ дөхөж очих гэсэн боловч гацаж, аажимдаа нүд минь анигдаж, би хагалгааны хүйтэн ширээн дээр сэрсэн."

Хагалгааны ширээн дээр үхээд сэхсэн нь

3 Хаалга

"Би зөвхөн 2 хаалгыг л тод санадаг. Нэг нь модон, нөгөөх нь төмөр. Тэр хоёр хаалгыг удаан ажиглан зогсож байгаад би модон хаалгыг сонгож ороод, эмнэлэгийн орон дээр сэрсэн дээ. Хэрвээ төмөр хаалгаар орсон бол, магадгүй би тэнгэрийн оронд байх байсан биз."

Хаалга

4 Хоосон эмнэлэг

"Эмнэлэг рүү ороход хэн ч байхгүй, хоосон байв. Би дотогш орж, түргэн тусламжийн тасгийн ойролцоох сандал дээр суусан. Гэтэл нэг сувилагч ойртон ирж, гараас минь хөтлөн явахад бүх зүйлсийг харанхуй нөмөрч, би эмнэлгийн өрөөнд сэрсэн юм. Тэр сувилагч миний амийг аварсан ачтан гэдгийг би хожим мэдсэн."

Хоосон эмнэлэг

5 Хагалгааны ширээн дээр хэвтэх өөрийгөө харсан

"Би хагалгааны ширээн дээр хэвтэж байгаа өөрийгөө харсан. Эмч сувилагч нар яаран гүйлдэж, надад хиймэл амьсгал хийж байсан. Би тэднийг харж, сонсож байсан ч, тэд намайг огт хараагүй. Харин нэг сувилагч шилтэй тариаг гараараа нээх гэж байгаад гараа зүссэхийг би тод харсан юм. Гэтэл тэр үед гэнэт бүх зүйлс харанхуй болчихсон. Эргэж сэрэхэд аав ээж минь хагалгааны өрөөний гадна уйлж байв. Ээж минь аавыг тэврээд уйлсаар л байсан, харин дахиад л бүх зүйл харанхуй болчихсон. Энэ удаад би хагалгааны орон дээр сэрсэн юм. Энд тэндгүй тариа, дусал, төхөөрөмжүүд. Нүдээ нээхэд миний хажууд эмч, сувилагч нар бүчин зогссон байв. Харин тэр дунд өнөөх гараа зүссэн сувилагч байсан. Би түүнээс гар чинь зүгээр үү? түрүүн зүсэх шиг болсон гэхэд бүгд гайхан, харж байсан юм."

Хагалгааны ширээн дээр хэвтэх өөрийгөө харсан

6 Тод гэрлийн хойноос хөөцөлдсөн

Гэрээсээ гараад алхаж явсан бүсгүй гэнэт л уулын орой дээр зогсож байжээ. Тэнгэр өнгө өнгөөр солонгорч, тэр дундаас нэгэн тод гэрэл гарч, нааш ир хэмээн дуудах шиг санагдаж байв. Бүсгүй юу болоод байгааг ч ойлгох сөхөөгүй урагш алхаж, гэрлийг чиглэж явав. Харин түүний араас нэгэн залуу гүйж ирэн гараас нь татаж, гэрэлд ойртохоос хамгаалсан байна. Гэнэт ухаан орж, гайхан харахад бүсгүй машины осолд орчихсон, зам дээр хэвтэж байсан бөгөөд нэг залуу түүнийг тэвэрч, түргэний тэрэг хүлээн сууж байжээ. 

Тод гэрлийн хойноос хөөцөлдсөн

7 Машины осол

"Машин минь осолдож, бие өөрийгөө үхлээ л гэж бодсон. Гэтэл би зүгээр л, босоод ирсэн. Эргэн тойрноо ажиглахад осолдсон машины хажууд нэг хүн хэвтэж байлаа. Ойртож очоод харахад цусан дунд хэвтэх тэр хүн нь би өөрөө байсан юм. Үнэхээр цочирдож, өөрийгөө сүнс болчихлоо л гэж ойлгосон. Удалгүй эмч нар ирж, миний биеийг авч явсан боловч, би тийшээ дагаж явахыг хүсэлгүй машиныхаа хажууд л сууж байв. Гэтэл гэнэт бүх зүйлс харанхуй болж, би эмнэлгийн машин дотор сэрсэн юм. Би одоо болтол үүнийг мартаж чаддаггүй. Өөрийгөө үхлийн ирмэгээс эргэж ирсэн азтай хүн л гэж бодож явдаг."

Машины осол

8 Үхлийн ирмэг дээрээс буцсан залуу

"Би энэ бүхнийг зүүд эсвэл бодит гэдгийг одоо болтол ялгаж чаддаггүй. Намайг өрөөнөөсөө гарч иртэл олон хүмүүс тойрч суугаад уйлж байсан. Нэг нь миний толгойг өвөр дээрээ тавьчихсан сууж байв. Би гайхаж энэ юу болоод байнаа, би энд байна гэж орилсон боловч хэн ч сонсоогүй. Гэнэт би ухаан орж, ээжийнхээ өвөр дээр хэвтэж байгаагаа ойлгосон. Ээж хэлэхдээ миний зүрх зогсож, тэд бүгдээрээ намайг үхчихлээ гэж бодсон гэсэн. Харин би эргээд сэргэчихсэн. Энэ бүхэн надад яг л ид шид шиг санагддаг юм."

Үхлийн ирмэг дээрээс буцсан залуу

9 Ээжийн дуу хоолой

"Хагалгаа амжилтгүй болж, миний зүрх зогссон. Намайг нэг гэрэл дуудаж, би ч тийшээ өөрийн мэдэлгүй алхаж, явтал араас ээж минь дуудаж, орилж байсан юм. Миний хамгийн их хайрладаг хүн чангаар намайг дуудахад, буцаж очихгүй гээд яах билээ. Харин би ээжрүүгээ очих замдаа гэнэт сэргэж, амь орсон юм. Ээж минь миний амийг аварч, амьдруулсан ачтан билээ."

Ээжийн дуу хоолой

10 Эмч нар

Нэгэн эмч хагалгаа хийх явцад өвчтөнийх нь зүрх зогсжээ. Тэд хагалгаа амжилтгүй боллоо хэмээн тэмдэглэж, ар гэрийнхэнд нь дуулгахаар гарах гэж байв. Гэтэл залуугийн зүрх цохилж эхлэн, ухаан оржээ. Эмч нар бүгд гайхаж, алмайрч байтал залуу, "би бурхантай уулзсан, тэр намайг үхэхэд хэтэрхий эрт байна гэсэн" гээд инээмсэглэсэн байна. 

Эмч нар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()