Орны матрасан дээрээ сода цацвал юу болох вэ?

Айл бүрт байдаг орны матрасыг цэвэрлэх тун ч төвөгтэй байдаг. Гэрийн эзэгтэй нар зарим тохиолдолд хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй толгойгоо гашилгах нь элбэг. Тэгвэл та матрасан дээрээ хүнсний сода цацаад үзээрэй. Итгэмээргүй үр дүн гарч, таныг гайхшруулах болно. 

Орны матрасан дээрээ сода цацвал юу болох вэ?

1 Хивс болон буйдан цэвэрлэх

Та 1 хоолны халбага хүнсний сода болон ижил хэмжээний угаалгын нунтгийг, 1 аяга бүлээн устай хольж, 4-5 цайны халбага цагаан цууг нэмж хутгаарай. Үүнийгээ шүршигч саванд хийж бэлтгэнэ.

Хивс, буйдангийнхаа тоосыг сайтар соруулж, шүршигчтэй шингэнээ цацаж, 5-10 секунд байлгаарай. Дараа нь тухайн хэсгээ пролон ашиглан үрж, угаана. Ингээд л таны буйдан, хивс яг л шинэ мэт гялалзах болно. 

Хивс болон буйдан цэвэрлэх

2 Матрас цэвэрлэх

Матрасанд бидний биеийн хөлс, гуужсан арьс, тоос наалдаж, маш ихээр бохирддог. Тиймээс ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй. Үүний тулд эхлээд тоосыг нь соруулж, бэлтгэнэ. Дараа нь нэг хайрцаг хүнсний сода (боломжтой бол 10-15 дусал эфирийн тостой холино)-ийг матрас дээрээ цацаж, 5-6 цаг байлгаарай. Үүний дараа содаа тоос сорогчоор соруулж авна. Ингэснээр матрасын бүх тоос, бохирдол үгүй болж, сайхан үнэр гарах аж. 

Матрас цэвэрлэх

Анхааруулга:

Та сода болон цагаан цууны хольцыг аливаа бохирдлыг цэвэрлэхдээ ашиглаж болох ч, арьсан болон үслэг эдлэл хэрэгслийг цэвэрлэж болохгүйг анхаараарай. 

Хүнсний соданы давуу талууд:

  • Хямд үнэтэй.
  • Химийн хорт бодисгүй.
  • Бохирдол, чийгийг өөртөө шингээдэг.
  • Угаагч бодисуудыг орлодог.
  • Эвгүй үнэрийг дардаг.
  • Хуримтлагдсан нянг устгадаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()