Хайртай хүндээ хэзээ ч хэлж болохгүй 15 үг

Үгээр хүнийг алж бас амьдруулж болно гэж ярьдаг билээ. Энэ нь ч үнэн бөгөөд зарим үед амнаас гарах бодлогогүй үгс хэн нэгний сэтгэлийг сэмлэж, итгэлийг нь үгүй хийх нь бий. Тэр тусмаа хайртай хосууд уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас нэгэндээ хатуу үгсийг чулуудаж, өөрийн эрхгүй гомдоход хүргэдэг байна. Иймд өнөөдөр бид та бүхэндээ хайртай хүндээ хэзээ ч хэлж болохгүй үгсийг дуулгахаар бэлтгэлээ. Та эдгээр үгсийг хайртдаа хэлэхгүй байснаар та хоёрын харилцаа урт удаан хугацаанд үргэлжлэх ач тустай юм.

Хайртай хүндээ хэзээ ч хэлж болохгүй 15 үг

1 Би ганцаараа баймаар байна

Цаг хугацааны эрхээр хосууд бие биенийхээ сайн, муу талуудыг бүгдийг нь мэддэг. Энэ үед тэдний зарим нь бие биенээсээ уйдаж, залхаж эхэлдэг байна. Улмаар амьдралыг ганцаараа туулах нь илүү амар санагдаж, ганц бие байхыг эрхэмлэх нь бий. Гэвч энэ хүртэл хамтдаа ямар замыг туулж, хэдий хэр хугацааг хэрхэн өнгөрүүлснээ санахад илүүдэхгүй. Харамсалтай нь хүмүүсийн дийлэнх нь алсыг харалгүй, тухайн үеийн нөхцөл байдалдаа тулгуурлан, хайртай хүндээ ямар ч эргэлзэх зүйлгүй "Би ганцаараа баймаар байна. Хоёулаа салъя." гэж хэлдэг аж. Хэлж буй хүнд амар санагдаж болох ч, нөгөө хүнд нь ямар санагдах нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс энэ үгийг хэлэхээсээ өмнө сайтар нухацтай бодож байх хэрэгтэй юм. 

Би ганцаараа баймаар байна

2 Үсээ засуул, сахлаа ав

Дээрх үгс мэдээж хэрэг эрчүүдэд хамааралтай. Учир нь эхнэр болон найз бүсгүйчүүд хайртай залуудаа эдгээр шаардлагыг тавьдаг билээ. Гэвч энэ нь нэг талаараа хэтэрхий хүний эрх чөлөөнд халдаж буйгаас өөрцгүй хэрэг юм. Магадгүй сахлаа ургуулж, үсээ өвөрмөц хэв маягаар засуулах нь түүний стиль имиж байж болно шүү дээ. Тэр ч бүү хэл, түүнээсээ эрч хүч, урам зориг авдаг байж ч болно. Тэгтэл та хайртай залуудаа үсээ засуулж, сахлаа аваарай гэж хэлэх нь өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийгээд зогсохгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь бууруулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу.

Үсээ засуул, сахлаа ав

3 Хэрвээ чи намайг болзоонд урьвал, тооцоог нь өөрөө хийгээрэй

Та хоёр магадгүй хэтэрхий дотно байдгаас гадна, нэгнээсээ ичиж, эмээдэггүй байж болох юм. Гэвч юу ч болж байсан, нэгэндээ дээрх үгсийг хэлэх хэрэггүй. Тэр тусмаа эрчүүдэд энэ үгийг хэлж хэрхэвч болохгүй. Учир нь ямар ч төрлийн эрэгтэй хүн эмэгтэй хүнийг болзоонд урихдаа ямар нэгэн байдлаар тооцоог өөрөө хийхийг чухалчилдаг. Энэ нь тэдний зайлшгүй хийх ёстой зүйлс гэж боддогтой нь холбоотой аж. Тийм байхад "Тооцоог нь хийх юм уу? Тооцоог нь хийвэл, болж л байна." гэж хэлвэл, эрэгтэй хүнд таатай санагддаггүй аж. Магадгүй тэр таныг бүдүүлэг эмэгтэй гэж бодоод, зайгаа барьж эхлэх ч юм билүү?

Хэрвээ чи намайг болзоонд урьвал, тооцоог нь өөрөө хийгээрэй

4 Манай аав, ах нар чанга хатуу хүмүүс

Зарим охид, бүсгүйчүүдийн хувьд эрэгтэй хүнтэй болзож, халуун дулаан яриа өрнүүлэн, гэр бүлийнхнээ танилцуулах үедээ "Манай аав, ах нар хатуу чанга хүмүүс байдаг." гэж хэлдэг. Энэ нь нэг талаараа хайртай залуугаа бяцхан сорьж байгаа мэт боловч, нөгөө талаараа эрэгтэй хүнд утгагүй санагддаг байна. Өөрөөр хэлбэл, өөрийг нь айлгаж, жижгэрүүлэх гэж хичээж буй мэт сэтгэгдлийг тэдэнд төрүүлдэг гэнэ шүү. 

Манай аав, ах нар чанга хатуу хүмүүс

5 Миний өмнөх амраг ...тийм хүн байсан

Юу ч болж байсан хайртай хүнээ өмнөх амрагтайгаа ямар нэгэн байдлаар битгий харьцуул. Энэ нь түүнд хэрхэвч сайхан санагдахгүйгээс гадна, таныг гэсэн чин сэтгэл рүү нь ус цацаж буйгаас өөрцгүй юм. Тэгээд ч хүн өнгөрсөн рүүгээ биш, ирээдүй рүү тэмүүлж амьдардаг шүү дээ. Түүнчлэн хүнийг элдвээр шүүмжилж хэн нэгэнтэй харьцуулахын оронд байгаагаар нь хайрлах хэрэгтэйг бүү мартаарай.

Миний өмнөх амраг ...тийм хүн байсан

6 Инээдтэй биш байна

Амьдралд хүнд хэцүү зүйл олон тохиолддог билээ. Тэр үед сэтгэл санаа тавгүйрхэж, хайртай хүн тань таныг хөгжөөж, инээлгэх гэж хичээх нь дамжиггүй. Харин энэ үед яаж ч уур тань хүрч байсан, түүний таныг гэсэн сэтгэлийг хатуу үгээр сэмлэж, бүү сэвтээгээрэй. Энэ тохиолдолд хүний сэтгэл санаа гонсойж, өөртөө итгэх итгэл буурдаг байна. 

Инээдтэй биш байна

7 Би чамаас илүү ухаалаг

Эрэгтэй хүн бүрийн тархинд амьдралаа авч явах, гэр бүлээ тэжээх үүрэг хариуцлагатай гэсэн бодол ноёлж байдаг. Тэд энэ үүрэг хариуцлагаа зарим тохиолдолд биелүүлж чаддаггүй ч гэлээ, үргэлж ухамсарлаж явдаг нь нууц биш юм. Гэвч эмэгтэйчүүд тэдний хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа гэлтэй, хааяа авч өгсөн зүйлийг нь голж шилж, байгаа байдлыг нь элдвээр шүүмжлэх нь бий. Энэ нь эр хүний зоригийг мохоож, буруу зам руу уруу татагдахад хүргэдэг аж. Таны хайртай залуу бусад шиг ухаалаг, авъяаслаг нэгэн биш байж болно. Хэдий тийм ч гэлээ, түүнд үүрэг хариуцлагыг нь ойлгоход та өөрийнхөө зүгээс тус болоорой. 

Би чамаас илүү ухаалаг

8 Доромжлох

Амьдралд үл ойлголцож, хэрэлдэж маргалдах үе бишгүй дээ л нэг гардаг. Тэр бүрт бодлоггүйгээсээ болж, хайртай хүнийхээ сэтгэлд сэв суух доромжлол бүхий утга санаатай үгс бүү хэлж байгаарай. Магадгүй энэ нь түүний сэтгэл зүрхэнд хэзээ ч арилахааргүй хар толбо болж үлдэх нь бий. Зарим үед үйлдлээс илүү үг үнэ цэнэтэй байх тохиолдол байдаг нь нууц биш юм. Иймээс хэрүүл маргаан гарах үед аль болох асуудалд ухаалгаар хандаж, хүлээцтэй байх нь чухал юм. 

Доромжлох

9 Чамд надаас өөр хүн олдохгүй

Та хайртай хүнтэйгээ харьцуулахад нийгэмд хэдийнээ байр сууриа эзлэсэн, ажил төрөлтэй, илүү цалин авдаг, гоё, сайхан царай зүстэй байж болно. Хэдий тийм байлаа ч, өөрийгөө цаг ямагт дөвийлгөж, түүнийг доош хийж хэрхэвч болохгүй. Учир нь гэр бүл, хосуудын харилцаанд зиндаа гэх зүйл огтхон ч байх хэрэггүй бөгөөд ямар ч асуудалд эрх тэгш оролцож байх хэрэгтэй билээ.

Чамд надаас өөр хүн олдохгүй

10 Яахав, боломжийн л юм...

Хүн бүр төгс биш шүү дээ. Түүний сонгосон сонголт танд таалагдахгүй байж болно. Гэлээ гэхдээ бэлэг нь танд таалагдахгүй байж болох ч, түүний таныг гэсэн сэтгэлийг нь үнэлэх хэрэгтэй юм. Хайр гэдэг зүйл өөрөө эмзэгхэн, ариухан учраас бие биедээ хэлж буй үгсээ бодолтой хэлж байх нь чухал юм. 

Яахав, боломжийн л юм...

11 Чи бол ээжийн эрх хүүхэд

Энэ бол эрчүүдтэй холбоотой асуудлуудын нэг бөгөөд охид, бүсгүйчүүд хайртай залуугаа амьдралд идэвхгүй хандах юм уу, эсвэл хэт их ээжийнхээ үгээр байх үед "Ээжийн эрх хүүхэд" гэж хэлэх нь бий. Гэвч энэ нь буруу юм. Ээж гэдэг хүн цаг ямагт үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлээр бодолхийлж, хэлэх ёстой зүйлээ хэлдэг. Ээжийнхээ эсрэг тэрсэлж, хэрүүл маргаан хийх нь насанд хүрсэн эр хүний хувьд ачлалгүй хэрэг шүү дээ. Ийм үед харин ч та хайртай залуугийнхаа нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Учир нь түүнд ээжийнхээ үгийг сонсох уу, эсвэл хайртынхаа үгэнд орох уу гэдэг хүндхэн сонголт гарч ирдэг. Харин уг асуудлыг хэнд ч асуудалгүйгээр шийдвэрлэх арга ухаан эмэгтэй танд байдаг гэдгийг бүү мартаарай.

Чи бол ээжийн эрх хүүхэд

12 Чи надад миний ах/эгч шиг санагддаг

Өөрийг тань чин сэтгэлийнхээ гүнээс хайрлаж буй хүнд хэзээ ч дээрх үгсийг бүү хэлээрэй. Учир нь үүнийг сонссон ямар ч хүний сэтгэл санаа тавгүйрхэж, өөрийн эрхгүй гонсойх болно. Нэгэн үе хоёр биенээ хайрлаж явсан хүмүүс ах/эгч, дүүгийн харилцаатай болно гэдэг хэнд ч сайхан санагдахгүй нь лавтай. 

Чи надад миний ах/эгч шиг санагддаг

13 Үгүй, би үүнийг хийхгүй

Залуу хосууд амьдрал дээр гараад ирэх үед өөр өөрийнхөөрөө зөрүүдлэж, асуудалд хэтэрхий нэг талаас нь хандах гээд байдаг гэмтэй болдог. Энэ нь магадгүй тэдний ямар ч туршлагагүй, залуу байгаагийн илрэл биз ээ. Гэвч энэ үедээ хоёр биедээ сэтгэл сэмлэхээр үгс олон хэлдэг бөгөөд тэдгээр үгсийн хамгийн тод жишээ бол, "Үгүй, би үүнийг хийхгүй." гэх үг юм. Заримдаа энэ үг амьдралыг үнэ цэнэгүй, утгагүй болгох нь бий. 

Үгүй, би үүнийг хийхгүй

14 Хоол хийхээс залхаж байна

Эмэгтэй хүн айлын эхнэр болж байгаагаас биш, тогооч болж байгаа хэрэг биш шүү дээ эрчүүдээ? Тиймээс тэднийг байнга гал тогоонд хормогч зүүлгүүлж зогсооно гэсэн бодлоосоо эртхэн салах хэрэгтэй. Харин ч зарим нэг баяруудаар эмэгтэйчүүдийгээ баярлуулж, гараа гарган, амттай хоол хийж өгч, гэрийнх нь ажлаас бага ч болов хөнгөвчилж өгч яагаад болохгүй гэж? Ингэвэл тэдний амнаас "Хоол хийхээс залхаж байна." гэх үг бараг л гарахгүй болов уу.

Хоол хийхээс залхаж байна

15 Болчихсон уу?

Сексийн харилцаа хосуудын хувьд хамгийн чухал зүйл билээ. Бие биедээ сэтгэл ханамж, таашаалыг мэдрүүлээд зогсохгүй, цаашлаад үр хойчоо үлдээхэд туслах ач тустай байдаг. Гэвч зарим үед хосуудын ор хөнжлийн ажил сэтгэл санаанд нь нийцэхгүй байх хандлага гардаг бөгөөд энэ үед бие биедээ болчимгүй үгс хэлж, харилцаагаа аюултай нөхцөлд аваачдаг байна. Эрчүүдийн хувьд хааяа секс хийх үед эрт дур тавих асуудалтай нүүр тулгардаг. Энэ нь тэдний хувьд хэвийн зүйл биш бөгөөд үүнээсээ болж, ичих нь бий. Харин энэ үед нь тэднийг доромжилж байгаа гэлтэй "Болчихсон уу?" гэж асуух нь дараагийн удаа тантай секс хийх хүслийг нь бууруулдаг байна.

Болчихсон уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()