Доорх мэдээллээс та бүхэн, харшлын гаралтай ханиалга, тууралтаар мэргэшсэн эмч нарын өгсөн зөвлөгөөг авах болно. Хэрэв танд толгой өвдөх, хоолой сэрвэгнэх, хүзүү, нуруу, цээжээр загатнасан улаан тууралт гарах, ойр ойрхон найтаах, хамар битүүрэх шинжүүд илэрвэл хэрхэвч тоолгүй өнгөрөөж болохгүй. Даруй эмчид хандах хэрэгтэй төдийгүй дур мэдэж антибиотикийн эмчилгээ хийж болохгүйг анхааруулъя.
1
Орой бүр шүршүүрт орохгүй байх
Ялангуяа хавар, зуны улиралд бүхэл өдрийн турш гадуур явж, аялсан бол бие болон үсээ угаах хэрэгтэй. Эс бөгөөс харшил үүсгэх нянгууд таны бие болон үсэнд үлдэж, ханиалгуулах, биеэр элдэв харшлын тууралт гаргахад хүргэдэг аж. Иймд гаднаас ирсэн бол үс болон бие, нүүрээ заавал угаах, эсвэл арчаад унтаарай. Ялангуяа таны арьс хэт мэдрэг бөгөөд харшламтгай бол үүнийг хэрхэвч, тоолгүй өнгөрөөж болохгүйг сануулъя. Мөн зөвхөн үсээ угаалгүй, нүүр биеэ цогцоор нь угаах хэрэгтэй юм.
2
Цонх болон хаалгаа үргэлж нээлттэй орхих
Намар, зуны улиралд модны хөвөн, үр нь тархах үед хаалга болон цонхоо хаалттай байлгах хэрэгтэй. Модны үр, хөвөн нь харшил хөдөлгөж, улмаар ханиаж найтаах, биеэр тууралт гарах шалтгаан болдог. Иймд өглөө эсвэл үдэш унтахын өмнө цонхоо тодорхой хугацаанд онгойлгох, хаалга цонхондоо тор татах хэрэгтэй юм. Дээрх шалтгаан нь нийт харшлын 30 хувийг эзэлдэг хэмээх судалгаа хүртэл байдаг.
3
Агааржуулагчийн филтер, шүүгчийг солихгүй удах
Гэрийн агааржуулагч, шүүлтүүрийг тодорхой хугацаанд сольж, шинэчилж байхгүй бол түүнд элдэв нян үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг. Улмаар гэрт тухайн бактерийг түгээж, харшлыг хөдөлгөн, сэдрээдэг байна. Иймд та шүүлтүүрийг тогтсон хугацаанд багтааж, ямагт сольж байхыг зөвлөе!
4
Хувцсаа угаахдаа анхаарал бага хандуулах
Хэрэв та уул, ой мод, ургамалтай газраар явсан бол гэртээ ирээд хувцсаа шууд солих хэрэгтэй. Мөн тайлсан хувцсаа бусад хувцастайгаа нийлүүлэхгүй байх, угаахдаа хүртэл маш болгоомжтой байх нь чухал юм. Харшил үүсгэгч бодис нь угаасан даруйд устгахгүй тул угаалгын шингэнд хэт найдаад хэрэггүй. Мөн зарим тохиолдолд ахуйн хэрэглээний хүчтэй бодис, хурц үнэртэй зүйлсээс харшилдаг тул тэдгээрийг хэрэглэхдээ зориулалтын бээлий, маскыг зүүж байгаарай.
5
Гадны гуталтайгаа гэртээ орох
Гэртээ гадны гуталтайгаа орох нь ямар ч нөхцөлд хориглох ёстой зүйлсийн нэг юм. Учир нь бид гуталтайгаа маш бохир газруудаар явдаг бөгөөд гэртээ орсноор, гадны нянг гэртээ шууд авчирч байгаагаас өөрцгүй хэрэг. Энэ нь зөвхөн танд ч бус, таны гэр бүлийн гишүүн бүрт хамааралтай тул хэрхэвч гуталтайгаа гэртээ орж болохгүй. Үүнээс үүдэж харшил, элдэв төрлийн өвчин тусах өндөр эрсдэлтэй. Та энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
6
Харшлын эм бус, хүчтэй антибиотик уух
Хоолой сэрвэгнэж, хүчтэй ханиалгах үед бид шалтгааныг сайн мэдэхгүй байж, хүчтэй эм тариа, антибиотик хэрэглэхийг урьтал болгодог. Гэвч энэ нь маш буруу юм. Хэрвээ харшлын гаралтай ханиад байгаад хүчтэй эм тариа хэрэглэвэл өвчин улам бүр даамжирч мэднэ. Тиймээс хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандаж, учир шалтгааныг нь тодруулсны дараа тохирсон эмчилгээг хийх нь чухал билээ. Мөн танд хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиалгах, хоолой өвдөх шинжүүд илэрвэл, харшлын гаралтай ханиалга байх өндөр магадлалтай учир, хоолой болон хамраа давсны уусмалаар угааж, зайлан харшлын эмийг эмчийн заавраар ууж хэрэглээрэй.
7
Хамрыг тоолгүй орхих
Харшлын гаралтай ханиаданд харшлын эмнээс гадна, хамрын дусаалга маш чухал байдаг. Бид энэ үед хамрын дусаалгыг огт тоодоггүй бөгөөд хамрын битүүгээ гаргалгүй явсаар, өөр олон эртхнээ муутгадаг. Хамрыг заавал үнэтэй шингэнээр бус давсны уусмалаар буюу гар доорх материалаар хийж болдог. Та энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж мэдэх боломжтой.