Таныг дэгжин харагдуулах “сорочкан” цамцыг хэрхэн сонгох вэ?

Сорочкан цамц нь эрчүүдийг халуухан, ажил хэрэгч, мөн яг л эр хүн шиг харагдуулдаг. Тэгвэл "өөрт таарсан, төгс зохицох, сорочкан цамцыг хэрхэн сонгох вэ?" хэмээх асуулт бидэнд үлдэж байна. Хэрэв таны амьдралд сорочкан цамц чухал байрыг эзэлдэг бөгөөд, өөртөө хэрхэн таарсан цамцыг сонгож чадахгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид танд  сорочкан цамцыг зөв сонгоход туслах хялбар аргуудыг танилцуулъя. 

Таныг дэгжин харагдуулах “сорочкан” цамцыг хэрхэн сонгох вэ?

1 Цамцны зах

Цамцны зах маш чухал бөгөөд таны царай төрхийг тодорхойлох гол зүйлсийн нэг. Энэ нь хэт бариу эсвэл хэт сул байж болохгүй. Хэт бариу зах нь хоолойг боож, таныг махлаг харагдуулах сул талтай бол, хэт сул (хүзүү захын хооронд 4 хуруу багтах) нь томдсон хувцас өмссөн мэт харагдуулна.Харин хүзүү зах хоёрын хооронд 2 хуруу багтах зайтай цамц нь танд яг таарах болно. 

Цамцны зах

2 Мөрний оёдол

Мөрний залгасан оёдол хэт дээр байх нь, таныг жижиг биетэй харагдуулдаг. Угтаа бол мөрний оёдол нь таны мөр болон гарны холбоос хэсэгт таарч байх ёстой. Энэ нь таны биеийн хэлбэр, мөрийг илүү цэгцтэй, зөв харагдуулах төдийгүй хөдлөхөд саад болохгүй юм.  

Мөрний оёдол

3 Ханцуйны өргөн

Цамцны ханцуй хэт нарийн, эсвэл бариу байж болохгүй. Энэ нь хөдөлгөөнд саад хийх бөгөөд тухгүй мэдрэмжийг төрүүлнэ. Харин ханцуй нь биеэс 2.5-5 см зайтай байх ёстой бөгөөд энэ нь танд яг таарч, төгс зохицох болно. 

Ханцуйны өргөн

4 Цамцны ханцуй

Тухайн цамцны ханцуйны товчийг товчлоод үзээрэй. Хэрэв хэт барьж байвал худалдаж авах шаардлагагүй. Та цаг зүүж байгаад цамцны ханцуйг товчилж үзэх хэрэгтэй. Цагтай гаранд тань яг таарч байвал, тухайн цамцыг худалдаж авахад буруудахгүй юм. 

Цамцны ханцуй

5 Ханцуйны урт

Цамцны ханцуйн урт нь бугуйны үе дээр таарч байх ёстой. Хэрэв үүнээс урт эсвэл богино байвал, тухайн цамц танд таарахгүй байна гэж ойлгоорой. 

Ханцуйны урт

6 Цамцны урт

Та цамцаа өмсөж үзээд, уртыг нь ажиглаарай. Хэрэв цамцны урт нь өмдний халаас давж байвал, өөр цамцыг сонгох хэрэгтэй. Учир нь хэт урт цамц танд томдсон мэт нэвсгэр харагдуулдаг. Харин цамцны урт нь өмдний халаас дээр таарч байвал яг тохирч байна гэсэн үг юм. Мөн та гараа дээш өргөж, шалгаж үзэх хэрэгтэй. 

Цамцны урт

7 Цамцны хэмжээ

Та өөртөө хэт бариу цамц сонгож өмсөхөөс татгалзаарай. Гэхдээ хэт нэвсгэрийг ч бас авч болохгүй. Иймд өөрт яг таарсан, хөдлөхөд чөлөөтэй цамцыг сонгох нь хамгийн чухал. 

Цамцны хэмжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()