160 багш ур чадварын сургалтанд хамрагдаж байна

2017-05-17, 08:58
4,176

Англи хэлний багш гэхээр зөвхөн англи хэлний мэдлэгтэй байна гэсэн үг биш. Багш бүхэн тал бүрийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс 2016-2020 онд Өмнөговь аймагт “Багшийн хөгжил”, “Англи хэлтэй Өмнөговь”, “Оюуны хурд” гэх мэт хөтөлбөрийг хэрэгжүүлэн багш нарыг ажлын байран дээр чадваржуулж, заах арга зүйг сайжруулах бодлого баримтлан ажиллаж байна.

160 багш ур чадварын сургалтанд хамрагдаж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүнчлэн багш нарыг өөр аймгаас туршлага судлах, гадаадад сургаж мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, мөн дотооддоо мэргэжлийн байгууллагуудын цогц сургалтанд хамруулах ажлуудыг шат дараалалтай зохион байгуулж байна. Энэ удаад ЕБС, СӨБ-ийн нийт 160 багшийг ур чадварын сургалтанд хамруулж, сургагч багшаар бэлтгэсэн ба бүх  сумдын сургууль цэцэрлэгийн төлөөлөл оролцсоноороо өргөн цар хүрээг хамарчээ.

Өмнөговь аймагт ЕБС-ийн 21 сургуульд нийт  605 багш ажиллаж байгаагийн дөнгөж 80 нь уг сургалтанд хамрагдсан бол СӨБ-ийн 28 цэцэрлэгт 165 багш ажиллаж буйн 50 хувь буюу 80 нь заах арга зүйн ур чадварын сургалтанд хамрагдсан байна. Сургагч багш нар бусад багш нартаа мэдлэг чадвараа хуваалцах, сурч мэдсэн шинэлэг арга зүйг өөрсдийн сургууль цэцэрлэгийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж үр дүнг үзэх өндөр хариуцлагыг хүлээж байгаа юм. Цаашид багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар сурагчдын амжилтыг ахиулахын тулд олон ажил арга хэмжээг зохион байгуулна.

Уг сургалтыг Өмнөговь аймаг, Оюу толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хийж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()