1
Урилгагүй зочин
Зарим айлууд гэрийнхээ хаалган дээр камер суурилуулж, гадаа нь хэн байгаа, тэднийд хэн зочилж ирснийг харж, хянадаг. Харин нэгэн айл хаалганы гадна байрлах камераа шалгаж үзэхэд, үл таних залуу өдөр бүр ирж, камерынх нь өөдөөс харж, хэсэг зогссоны дараа явдаг болох нь тодорхой болов. Энэ нь тухайн гэр бүлийнхний айдсыг төрүүлж, гэрээсээ нүүхэд хүргэсэн гэдэг. Тус үл таних залууг цагдаад мэдэгдэж, хайсан боловч, хэн болох, ямар зорилготой байсныг нь мэдэж чадаагүй юм.
2
Хүүхэд ажиглах камерт бичигдсэн хачирхалтай дүрс
Ажил ихтэй тул хүүхдээ харж амжихгүй болсон бүсгүй, нөхрөө хүүхэдтэйгээ үлдээж, ажилдаа явжээ. Тэрээр бяцхан үрдээ санаа нь зовж, өрөөнд байрлуулсан камерын тусламжтайгаар, хүүхдийнхээ юу хийж байгааг харахаар шийдсэн байна. Харин камерт хүү орон дээр сууж тоглож байгаа нь харагдсан бол, түүний ард нэгэн хачирхалтай хүн сууж байгаа харагдав. Бүсгүй айж балмагдан, яаран нөхөр рүүгээ залгаж, хүүгийн өрөөг шалгаж, юу болоод байгааг харахыг хүсчээ. Харин нөхөр нь хүүгийнхээ өрөөнөөс юу ч олж чадаагүй юм. Тэд сүүлд хяналтын камерын бичлэгийг ахин шалгаж үзсэн бөгөөд өнөөх хачирхалтай хүн гэнэт гарч ирэн, сууж байгаад удахгүй замхран алга болсон нь бичлэгт тод харагдаж байв.
3
Амандаа хутга зуусан танихгүй этгээд
Шөнө дунд гэрт тань хулгайч орж ирэн, хамаг юмыг тань авч одно гэдэг аймшигтай. Харин нэгэн айлын хяналтын камерт амандаа хутга зуусан хулгайч, хамаг зүйлсийг нь тонон, хулгайлж байгаа дүрс бичигдсэн байна. Азаар гэмт хэрэгтэн, унтаж байгаа хүмүүст ямар нэгэн муу зүйл хийлгүй, эд хөрөнгийг нь аваад одсон аж. Гэсэн хэдий ч, түүний энэхүү үйлдэл үнэхээр айдас төрүүлж, нуруугаар хүйт даалгам аж. Хохирогч гэр бүлийнхэн цагдаад мэдэгдэж, хэрэг үүсгэсэн боловч хэрэгтэнг барьж чадаагүй юм.
4
Залуухан ээжийг зодож буй залуу
2013 онд АНУ-ын Нью-Жерсей мужид нэгэн ээж, 3 настай болон 4 настай хүүхдүүдийнхээ хамт гэртээ амарч байтал үл таних түрэмгийлэгч этгээд орж ирэн, хүүхдүүдийнх нь нүдэн дээр түүнийг зэрлэгээр зодож эхэлжээ. Хүчирхийлэлд автсан бүсгүй хүүхдүүдээ асрагчаар харуулдаг байсан бөгөөд тэднийг хянах гэж гэртээ хяналтын камер суурилуулсан нь тус хэргийг бичиж авсан байна. Тэрээр энэхүү бичлэгээ олон нийтэд дэлгэн цагдаад хандаж, үл таних этгээдийг баривчлуулсан билээ.
5
Алиалагчийн гэнэтийн бэлэг
Техас мужид амьдардаг нэгэн залуугийн гэрийн үүдэнд хутга барьсан алиалагч хувцастай эр зогсож байхыг гэрийн эзэн, хяналтын камераараа харжээ. Залуу маш их айж сандарсан хэдий ч, түүнийг ямар үйлдэл хийхийг алдалгүй харж байв. Алиалагч хаалгыг татаж үзээд, цонхнуудыг тойрон ажиглаж, хутгаараа нэг хаалгыг хөшиж онгойлгох гэж үзсэнээ болиод, яаран гүйн оджээ. Гэрийн эзэн залуу ч балмагдаж, цагдаа дуудан, хяналтын камерын бичлэгээ үзүүлсэн бөгөөд цагдаа нар сэжигтэнг хайсан боловч, юу ч олж мэдээгүй юм.
6
Аймшигт хүүхэлдэй
Хүүхдүүд далд ертөнцтэй холбогдож, хий хоосон зүйлстэй харилцах, элдвийг харах зэрэг чадвартай байдаг. Тэд өөрсдийн харсан зүйлсээ аав ээждээ дуулгах боловч, эцэг эхчүүд нь тэднийг төдийлөн анхаарч тоодоггүй. Харин нэгэн бяцхан охин аавдаа хүүхэлдэйнхээ тухай ярьж, тэр ярьдаг, заримдаа айлгадаг хэмээжээ. Аав нь охиндоо итгээгүй боловч, түүний айсан царайг хараад, хяналтын камераа шалгаж үзэхээр шийдсэн байна. Харин тус камерт хүүхэлдэйн хөдөлж байгаа болон хамаг зүйлсийг хөдөлгөж байгаа дүрс бичигдсэн байжээ. Залуу энэхүү бичлэгээ цахим сүлжээгээр тарааж, юу болсон тухай тайлбарлан бичсэн байв. Гэтэл ихэнх хүмүүс үүнийг ердөө л олны анхаарлыг татах гэсэн оролдлого хэмээн, үл ойшоож байжээ. Харин та үүнийг юу гэж бодож байна?.
7
Бяцхан хүүгийн хачирхалтай үйлдэл
Бүгд унтсан хойно 6 настай бяцхан хүү орноосоо босч, өрөө өрөөгөөр явж, хачин жигтэй үйлдэл хийсэн байна. Хүү гал тогооны гэрлийг хэд хэдэн удаа унтрааж асаан, энд тэнд хэвтэж, босон гар хуруугаа хачин хөдөлгөж, яг л чөтгөр мэт харагдаж байжээ. Аав ээж нь өглөө сэрээд хяналтын камераа шалгахдаа хүүгийн бичлэгийг олсон бөгөөд багагүй цочирдож, чухам юу болсныг гайхаж, хүүгээсээ асуухад тэр юу ч дуугаралгүй өнгөрсөн гэдэг.
8
Хүүхдүүдийг зодож буй асрагч
Гэрийн эзэгтэй нар хүүхдүүдээ танихгүй хүнд даатгаж орхихдоо нууц камер суурилуулах нь түгээмэл байдаг. Харин нэгэн эмэгтэй хүүхдүүд болон гэрийн үйлчлэгчээ юу хийж байгааг харахаар камераа асааж, ажлынхаа компьютерт холбон, харжээ. Гэтэл асрагч хүүхдүүдийг зодон өшиглөж, уйлмагц нь амыг нь даран, алгадаж байгаа нь харагдсан байна. Бүсгүй маш ихээр бухимдаж, асрагч бүсгүйг шүүхэд өгч, тохирох ялыг нь үүрүүлсэн аж.
9
Унтаж байгаа хосуудыг ажиглах үл таних залуу
Чикаго хотод амьдардаг хосуудын гэрт үл таних залуу шөнө дунд ирж, тэдний унтаж байгааг ажиглаж 3 цаг гаран зогсчээ. Тэд энэхүү хачирхалтай явдлыг хожим хяналтын камераа шалгаж байгаад олж мэдсэн бөгөөд хосууд нэлээдгүй айж балмагдан, хэн болохыг нь хайсан боловч олж чадаагүй юм. Тус явдал хосуудыг цаашдаа анхаарлаа болгоомжтой байж, гэрийнхээ аюулгүйн системийг илүү сайжруулахад хүргэсэн байна.
10
Хяналтын камерт бичигдсэн залуу
3 хүүхдийн ээж эмэгтэй өглөө бүр гэрийнхээ гаднах хяналтын камерыг шалгадаг аж. Нэг өглөө сурсан зангаараа хяналтын камераа шалгав. Харин санаанд оромгүй зүйл болж, тэдний гадна нэгэн үл таних эр ямар ч хөдөлгөөнгүй 2 цаг гаруй зогссон байна. Шөнө дунд, танихгүй эр гэрийнх нь үүдэнд ямар ч шалтгаангүй зогссоор байсан нь бүсгүйн айдсыг төрүүлж, цагдаад мэдэгдсэн боловч юу ч олж мэдэж чадаагүй ажээ. Цагдаа түүнийг магадгүй хулгайч байх хэмээн таамаглаж, бүсгүйг цаашдаа болгоомжтой байхыг сануулсан байна.
11
Хачирхалтай үйлдэл
Их дэлгүүрийн хяналтын камерт нэгэн бүсгүй "Red Box" машины урд зогсож, хачин үйлдэл хийж байгаа нь бичигдэн үлдсэн юм. Бүсгүй гэнэт толгойгоо хойш болгож, эрүү амаа хөдөлгөж эхэлсэн бөгөөд яг л сүнс, чөтгөр мэт харагдаж байв. Үүнийг үзсэн хүмүүс бүсгүйг шулам чөтгөр гэхчлэн өөрсдийн дураар нэрлэж байсан бол, зарим нь зүгээр л хэт сунгалт сайтай, онцгой чадвартай бүсгүй байх хэмээж байсан юм.
12
Алга болсон залуугийн сүүлчийн дүрс
Ларс Миттанк (Lars Mittank) гэх залуу 2015 онд ор сураггүй алга болсон юм. Тэрээр онгоцны буудал дээр ирж, эмчид үзүүлэн, нислэг хийхэд чих нь асуудалгүй эсэхийг үзүүлэхээр ирсэн байна. Залуу өмнөх орой нь найзуудтайгаа гадуур зугаалж яваад хүмүүстэй муудалцаж зодоон хийхдээ, чихээ гэмтээсэн бөгөөд үүнээс болж, төлөвлөсөн ажил, нислэгээ хойшлуулахад хүрэх вий гэхээс санаа нь зовж, эмчээр оношлуулахаар ирсэн нь энэ юм. Гэтэл тэрээр гэнэт эмчийн өрөөнөөс гарч, яаран гүйж, алга болжээ. Түүний ээж бүх найз нөхөдтэй нь холбогдож, хүүгээ эрж хайсан боловч хаанаас ч олж чадаагүй юм. Залуу хэнээс тэгтлээ айж, хаашаа зугтсан нь мөн ч тодорхой бололгүй, хэрэг хаагдсан байна.