Харласан хэсгээ хэрхэн цайруулах вэ?

Зуны улиралд хүн бүхэн л аль болох нимгэн хувцаслаж, биеийн ихэнх хэсгээ ил гаргаж явдаг. Харин тохой, өвдөг, суга, цавьны хэсэг харласан бол үүнээс ичиж, хүссэн хувцсаа өмсөж чадахгүй байх нь бий. Бид өнөөдөр та бүхэндээ биеийн харласан хэсгүүдийг хялбархан арилгах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та заавал үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөө гарздалгүй айл бүрт байдаг байгалийн гаралтай зүйлсийг ашиглаж, харласан арьсаа цайруулж болох юм.

Харласан хэсгээ хэрхэн цайруулах вэ?

1 Нимбэгний шүүс

Нимбэгний шүүс нь витамин С-ээр баялаг бөгөөд үхэжсэн арьсыг гуужуулж, шинээр арьс төлжихэд тусладаг. Та нимбэгний шүүсийг шахаж, харласан хэсэгтээ түрхээд, 10 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угаахад хангалттай. Энэхүү аргыг тогтмол хэрэглэснээр, богино хугацаанд үр дүнг мэдрэх болно. Та нимбэгний шүүс түрхэхээс өмнө умдаг болон суганы үсээ авч болохгүйг анхаараарай. Эс бөгөөс тухайн хэсэг халуу шатаж, хорсож мэднэ. 

Нимбэгний шүүс

2 Зандан мод болон сарнайн ус

Та зандан мод болон сарнайн усыг Энэтхэг барааны дэлгүүрээс худалдан авах боломжтой. Нэг халбага нунтаг зандан модыг, 10 дусал сарнайн устай хольж, харласан хэсэгтээ түрхэж, 20 минут байлгаарай. Та долоо хоногт 3 удаа тус аргыг хэрэглэж болох юм. Зандан мод нь цайруулах үйлчилгээтэй бол, сарнайн ус нь арьсыг чийгшүүлэх болно. 

Зандан мод болон сарнайн ус

3 Алоё Вера гел

Энэ нь арьсыг цайруулаад зогсохгүй асуудалтай хэсгийн гүнд чийгшил өгч, дахин харлахаас хамгаалдаг. Навчнаас нь гаргаж авсан шинэхэн зуун настыг тохой, өвдөгөндөө түрхэж, 30 минут байлгана. Дараа нь усаар зайлж угаах бөгөөд өдөрт 2 ба түүнээс дээш удаа тус аргыг хэрэглэснээр хүссэн үр дүндээ богино хугацаанд хүрэх боломжтой. 

Алоё Вера гел

4 Тараг

Тараг нь арьсыг цайруулж, зөөлрүүлэх ашиг тустай. Та байгалийн цэвэр таргийг харласан суга, цавь, өвдөг, тохойндоо түрхэж, массаж хийж орхино. Харин 10-15 минутын дараа хатсан таргийг арилгаж бүлээн усаар угааж цэвэрлэх бөгөөд өдөрт 1-2 удаа таргаар массаж хийж байгаарай. 

Тараг

5 Куркума болон жүржийн шүүс

Куркума буюу турмерик нь арьсыг зөөлрүүлж, чангалах үйлчилгээтэйгээс гадна сэвх, толбыг давхар арилгадаг. Та 2 халбага жүржийн шүүсийг, чимх куркуматай хольж, зуураад харласан хэсэгтээ түрхээрэй. 20 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 

Куркума болон жүржийн шүүс

6 Гурил

Та гурилыг устай хольж, шингэн зуураад биеийн харласан хэсэгт түрхэж орхиорой. Үүнийгээ хатмагц нь угааж, цэвэрлэнэ. Энэхүү аргыг долоо хоногт 3 удаа хэрэглэхэд хангалттай. 

Гурил

Та эдгээр аргуудаас сонгон хэрэглэж, харласан арьсаа цайруулан, итгэл төгс алхаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()