Зуны улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

Цэвэрхэн, гэрэлтсэн арьстай болох нь хүн бүрийн хүсэл гэхэд хилсдэхгүй. Ялангуяа зуны улиралд нүүр түлэгдэж, борлох аюултай тул байнгын арчилгаа шаарддаг. Харин та нүүрээ хэрхэн арчилж, гэрэлтсэн гоёмсог болгохоо мэдэхгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ гэрэлтсэн, толигор арьстай болгох аргуудыг зааж өгөх гэж байна. 

Зуны улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

1. Та элсэн чихрийн скраб ашиглаж, шүршүүрт орохдоо биеэ бүхэлд нь үрж, үхэжсэн арьсаа гуужуулаарай. Энэ нь таны арьсыг зөөлөн, толигор болгоно. 

2. Өдөр бүр нүүрэндээ чийгшүүлэгч тос эсвэл лосьон түрхэх шаардлагатай. 

3. Нүүрэн дээрх хар батгыг арилгахын тулд 15 өдрийн турш "желатин"-ы маск түрхэж, хэрэглээрэй. Та 1 хоолны халбага "желатин", 2 хоолны халбага сүүг холиод, богино долгионы зууханд хийж, 10 секунд халааж бэлтгэнэ. Үүнийгээ хар батгатай хэсэгтээ түрхэж, хатмагц нь хуулж аваарай. Мөн та ЭНД дарж, хар болон цагаан батга арилгах маскуудыг хийх аргыг сурч болно. 

4. Орондоо орохын өмнө нүүрээ бүлээн ус, хөөсөөр угааж бохирдлыг арилгаарай. Нүүрээ угаахгүй унтвал арьсны нүхнүүдийг бөглөж, батга гарах үндэс болдог. 

5. Нарны тосыг өдөр тутамдаа түрхэхээ мартаж болохгүй. Эс бөгөөс арьс үрчлээтэж, толбо үүсч эхэлдэг. 

6. Та өдөр бүр их хэмжээний ус ууж байгаарай. Энэ нь арьсыг хуурайшиж, гэмтэхээс сэргийлэх төдийгүй таны арьсыг гэрэлтсэн болгож өөрчилнө.

7. Орондоо орохоос өмнө бага зэрэг зуун настын гелийг нүднийхээ доор түрхээрэй. Үүнийг 2-3 долоо хоног дарааллан түрхэснээр нүд орчмын үрчлээсээс сэргийлж чадна.

8. Стресс бухимдлаас аль болох хол байхыг хичээ. Байнга бухимдаж, уурлах нь батга гарч, арьс гундаж эхлэхийн хамгийн том шалтгаан юм. 

9. Орой нүүрээ цэвэрлэсний дараа, чийгшүүлэгч лосьон бага зэргийг түрхэж байгаарай. Хэрэв та тослог арьстай бол түрхэхгүй байж болно.

10. Та сардаа нэг удаа ходоод гэдсээ цэвэрлэж, арьсыг гэрэлтүүлэх смүүти ууж байгаарай. Ингэхдээ хүрэн манжин, жүржийн шүүс, лууван, алим, тал өргөст хэмх, багахан цоохор майлзыг блендэрт хийж, бэлтгэх хэрэгтэй. Үүнийг ууснаар арьсанд чийгшил өгч, биеэс хорт бодисыг гадагшлуулна. Та смүти хийх аргуудыг ЭНД дарж үзээрэй. 

11. Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр, цусны эргэлт сайжирч, арьсны сэргэх явц түргэсдэг.

12. Цэвэр байгалийн таргийг нүүрэндээ түрхэж, хатмагц нь угаагаарай. Энэ нь арьсыг цайруулж, зөөлрүүлэх болно.

13. Хангалттай сайн унтаж амарснаар, арьс нөхөн төлжиж, гэрэлтсэн болдог.

14. Та гэртээ төрөл бүрийн маск бэлтгэж, хэрэглэж байгаарай. Тослог арьсанд овъёосны маск, хуурай арьсанд авокадо маск, холимог арьсанд зөгийн балтай маск тохирдог.

15. "Biotin" витаминыг өдөр тутамдаа ууж байгаарай. Энэ нь арьсны нөхөн төлжилтийг түргэсгэж, үс хумсыг хурдан ургуулна. Та өглөө бүр нэг ширхэг витамин идэж, их хэмжээний ус ууснаар гэрэлтсэн арьстай болж чадна. 

16. Хэрэв таны хамар, дух болон эрүү хэсгээр тослогтдог бол шавар маскыг түрхэж хэрэглээрэй. 

17. Та өргөст хэмхээр нүүрэндээ маск тавихын зэрэгцээ үүгээр шүүс бэлтгэн ууж байгаарай. Таны ходоод гэдсийг цэвэрлэж, арьсыг толигор болгоно.

18. Нүдний доор үүссэн хар хүрээ болон хаванг арилгахын тулд чийгтэй цайны идээг нүдэн дээрээ тавихад хангалттай. 

19. Та сүрчигээ нүүрэндээ цацахаас сэргийлээрэй. Энэ нь арьсыг гэмтээж, түлэх аюултай.

20. Нүүр будгийн хэрэгсэл худалдаж авахдаа сайтар анхаарч байгаарай. Аль болох чанартай бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй бөгөөд өөрийн арьсанд тохирох эсэхийг шалгаж үзээрэй. 

Та эдгээр аргуудыг өдөр тутамдаа хэрэглэж, анхаарснаар хэнээс ч дутахгүй сайхан арьстай болж, хүн бүрийн харцыг булаах болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()