1
Бенжамин Фрэнклин (Benjamin Franklin) - АНУ-ыг үүсгэн байгуулагч, улс төрч
Тэрээр цагтаа "Үнэн зүйлсийн тэн хагас нь худал зүйлс байдаг юм." хэмээн хэлж байсан удаатай билээ. Тэгвэл эрх чөлөөний эх орон гэгддэг АНУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, улс төрийн нэрт зүтгэлтэн тэрээр ард иргэдэд юу гэж худал хэлж байсан юм бол?
Түүхэнд түүнийг аянга цахилгааны талаар худал зүйл ярьж, тэр нь биеллээ олж байгаагүй тухай бичигдэн үлдсэн байдаг бөгөөд хожим эрдэмтэд хүртэл түүний ярьсан зүйлийг ямар ч биелэх боломжгүй байсан гэдгийг баталсан юм.
Мөн Бенжамин 1782 онд өөрийн гэртээ ямар ч ор үндэслэлгүй, худал мэдээ, мэдээллүүдээр дүүрэн сонин хэвлэж, ард иргэдэд түгээж байжээ. Тэрхүү мэдээллүүдээс "Хилийн зурвас дээрээс олдсон өсвөр насны хүүхдийн тухай мэдээлэл" тухайн үедээ хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байв.
2
Фрида Кахло (Frida Kahlo) - Зураач
Тэр бол дэлхийд өөрийн нэр алдраа тодоор бичиж, үлдээсэн алдартай зураачдын нэг билээ. Тийм ч учраас хүмүүс түүнийг алдартай зураач байснаар нь мэдэхээс биш, худалч нэгэн байснаар нь яахан мэдэх билээ.
Тэгвэл Фрида амьдралынхаа туршид хоёр удаа худал хэлж, олон нийтийг мэхэлж байжээ. Эхнийх нь тэрээр өөрийн эцэг болох Гильермог Германий еврей үндэстэн байсан гэж худал хэлсэн юм. Үнэн хэрэгтээ түүний эцэг нь Мексикт суурьшихаар ирсэн "Лютерийн сурталтан" байв.
Мөн тэрээр төрсөн оноо 1910 гэж худал хэлж байсан бөгөөд яг үнэндээ алдарт зураач бүсгүй маань 1907 онд хорвоод мэндэлж байжээ. Өөрөөр хэлбэл, Мексикийн хувьсгал эхлэхээс 4 жилийн өмнө төрсөн гэсэн үн юм.
3
Фрэнк Эбэгнэйл (Frank Abagnale) - Хуулийн зөвлөх, бизнесмэн
Та бүхэн алдарт жүжигчин Леонардо ДиКаприогийн гол дүрд нь тоглосон "Catch Me If You Can" хэмээх киног үзэж байсан уу? Хэрвээ тийм бол, тэрхүү киног Фрэнк Эбэгнэйл гэх эрхмийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн ажээ. Тэрээр өсвөр насны хүүхэд байхаасаа худал хэлэхдээ гаргууд нэгэн байсан бөгөөд 16 настайдаа өөрийгөө нисгэгч хэмээн бусдад итгүүлж, 18 насандаа эрүүл мэндийн зөвлөх болон жүжиглэж байсан нэгэн юм.
Үүнийхээ хүчээр "Harvard"-ийн их сургуулийн хуулийн ангийг дүүргэж, Луйзиана мужид мэргэжлээрээ ажилд орсон бөгөөд өөрөөсөө эгчмэд бүсгүйчүүдийг өдөөж, хоргоосон хэргээр асуудал хүртэл үүсгэж байжээ.
"FBI" буюу АНУ-ын холбооны мөрдөх товчоонд зөвлөхөөр ажилд орохоосоо өмнө тэрээр 5 жилийг төмөр торны цаана өнгөрүүлж байв. Энэ нь худал хэлдэг увайгүй зантай нь холбоотой байсан гэж үзэх нь бий. Гэвч Фрэнк өөрийн "Abagnale & Associates" компаниа амжилттай байгуулж, бизнесийн салбарт ихээхэн ашиг олж чадсан билээ.
4
Билл Клинтон (Bill Clinton) - АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч
Та бүхэн АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоныг өөрийн эхнэр болох Хиллари Клинтоноо хуурч, өөрийн нарийн бичиг байсан Моника Левински гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан талаар урьд өмнө нь уншиж байсан биз ээ. Тэднийг бүр хамтдаа секс бичлэгээ хийж байсан ч гэж ярих нь бий. Уг асуудлыг олон нийтэд тунхагласан хүн бол, Биллийн нарийн бичиг байсан бүсгүйн найз Линда Трипп гэх бүсгүй билээ. Гэвч тэр АНУ-ын ирээдүйг бодож, бичлэгийг нууцалж чадсан юм.
Гэвч Билл хэрэг явдал ийм дээрээ тулаад байхад буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан нь ард иргэдээ хуурсан явдал болсон. Энэ нь АНУ-ын улс төрийн түүхэн дэх хамгийн жигшмээр, ичгүүртэй явдлын нэг болж, түүхэнд бичигдэн үлдсэн нь үүнтэй холбоотой биз ээ.
5
Каламити Жэйн (Calamity Jane) - Скаут
Дөнгөж 14 насандаа асрамжийн газарт амьдрах болсон түүний тухай мэдэх хүн магадгүй тийм ч олон биш болов уу. Гэвч тэрээр ковбой бүсгүйчүүдийн жинхэнэ билэг тэмдэг болсон бүсгүй байсан бөгөөд түүний википедиа хуудсыг үзэж сонирхвол, армид скаутаар ажилладаг байсан гэж бичсэн байх нь бий.
Тэрээр армид алба хашиж байх үедээ ахмад Иганыг хэцүү байдлаас аварсан бөгөөд түүнийх нь хариу болгож Жэйнд "Calamity" гэх нэрийг өгчээ. Энэ өдрөөс хойш тэрээр Каламити Жэйн гэх нэртэй болсон юм. Энэ нь гай гамшиг гэсэн утгатай үг аж.
Тэгвэл чухам тэрээр юу гэж худал хэлж байсан нь танд сонирхолтой санагдаж байж мэдэх юм. Хожим Жэйний тухай баримтат кино хийсэн бөгөөд уг кинонд түүнийг ковбой байгаагүйгээр барахгүй, армид алба хашихаасаа илүүтэй, тухайн үеийн зартай гэмт хэрэгтэн болох Билл Хикоктой тэмцэж байсан тухай гардаг байна. Тэгэхээр тэр хүмүүст худал хэлсэн үү? Эсвэл баримтат кинонд итгэх ёсгүй юу?
6
Дөрөвдүгээр Александер - Пап лам
Түүний жинхэнэ нэрийг Родриго де Борха гэдэг байсан бөгөөд "Ертөнцийн төгсгөл бүхнийг шүүх болно." хэмээх гайхалтай афоризмээрээ тухайн үед алдаршиж явсан нэгэн юм.
1400 оны сүүлээр Италийн томоохон төрийн эрх мэдэлтэн байсан тэрээр хайр сэтгэл болон сексийн тал дээр бусад хүнтэй харьцуулахад өвөрмөц сүсэг бишрэлтэй хүн байв. Тэрээр өөрийн нууц амраг Ванноцца дей Каттанейгийн хамтаар 4 хүүхдийн эцэг, эх болцгоосон байна.
Гэвч тэрээр эхэндээ хүүхдүүдээ өөрийнхөө хүүхдүүд биш гэж үзэж, ард иргэдэд итгүүлсэн хэдий ч, хожим 1492 онд пап ламаар сонгогдох үедээ хүүхдүүдээ албан ёсоор олон нийтэд зарлаж, хажуудаа байлгах болсон гэдэг.
7
Херодотус (Herodotus) - Түүхч
"The Father of History" буюу "Түүхийн эзэн" гэх нэрээрээ алдаршсан түүнийг зарим хүмүүс "Худал бүхний эзэн" гэж нэрлэх нь ч бий.
Тухайн үеийн Грекийн улс төрийг шүүмжилж, шударга үнэн бүхнийг дэлгэж, муу муухай бүхнийг цэвэрлэнэ хэмээн үзэж байсан тэрээр олон удаа худал хэлж, хуурмаг үзэл суртлыг түгээн дэлгэрүүлж байсан аж. Тэрээр үүнийгээ Грекийг агуу болгохын төлөө хэмээн хэлж байсан удаатай бөгөөд түүний дурсгалт хөшөө Нью-Йорк хот болон Турк, Грек зэрэг улсуудад байдаг байна.
8
Наймдугаар Хенри - Английн хаан
Түүний хувьд дэлхийн түүхэн дэх хамгийн харгис, туйлбаргүй, худалч хаан байсан гэж дүгнэж болох бөгөөд тэрээр 24 жилийн турш олон эмэгтэйтэй гэрлэж, хачирхалтай шалтгаануудаар бүгдийнх нь толгойг авч байв. Үүнд хүүхэд гаргаж өгөөгүй, үйл хэрэгт нь саад учруулсан гэх мэт шалтгаануудыг дурдаж болно.
Хамгийн хачирхалтай нь тэрээр өөртөө нь гэр бүл болсон эмэгтэйчүүдийн амийг хороосон шалтгаанаа ард иргэдэд хэлэхдээ чөтгөр шулмас байсан, бурхан тэднийг алахыг хүссэн гэх мэтээр худал хэлж, утгагүй сүсэг бишрэлд автуулдаг байжээ.
9
Бенедикт Арнольд (Benedikt Arnold) - Наймаачин
Арнольд 1741 онд Америкт төрсөн бөгөөд тэрээр энэ улсын түүхэнд Америкын хувьсгалын баатар гэж 10 жилийн турш үнэлэгдэж байсан хэдий ч, хожим хийсэн үйлдлээрээ өөрийн нэрээ сэвтүүлсэн юм. Тэрээр Их Британийн талтай гэр хэлэлцээр байгуулахаар 1779 онд хүлгийн жолоо залсан бөгөөд Арнольд Америкчуудыг гонсойлгож, Их Британийн талд урвасан билээ.
Түүний энэ үйлдлээс болж, харъяанд нь байсан цэргүүдээс авахуулаад гэр бүлийнх нь бүх гишүүд харамсалтайгаар амь насаа алдаж байсан байна.
10
Роберт Рипли (Robert Ripley) - Шог зураач
Дэлхийн нэрт шог зураагч Роберт Риплигийн амжилтанд хүрсэн арга замыг хүмүүс өөр өөрийн өнцгөөс дүгнэдэг. Тэгвэл тэдгээрээс хамгийн үнэнд ойр нь олон нийтийг удаа дараа мэхэлж, тэдэнд худал хэлж байсан явдал юм.
Тэрээр хүмүүст "Толгойндоо эвэртэй хүн, гаргүй гольфчин, гахайн хэлтэй эмэгтэй, мод руу авирч буй загас, далавчгүй шувуу, 4 хөлтэй тахиа, гахайн хөлтэй хэрээ" байдаг мэтээр итгүүлж, уран бүтээлдээ тусгаж байсан нь хүмүүсийг хуурч, түүнд "Дэлхий дээрх хамгийн агуу худалч" гэх нэрийг зүүхэд хүргэсэн аж. Энэ талаар тайлбарлахдаа "Миний бүтээл дээрх зүйлс худал биш шүү дээ." хэмээн хэлж байв.
Түүнчлэн нэрт шог зураач маань дээр дурдсан зүйлсийг зүүдлэсэн гэж хэлж байсан ч, эцэстээ худал байсан нь илэрсэн билээ.
Сайн, муу ээлжилдэг хорвоод огтхон ч худал хэлэхгүй амьдралыг туулдаг хүн гэж бараг байхгүй биз ээ. Хүн бүрийн амьдрал дардан биш шүү дээ. Зарим тохиолдолд хор хөнөөлгүй, гэмгүй худал ярих тохиолдол амьдралд бишгүй дээ л нэг тохиолддог. Гэвч бид таныг худал хэлэх хэрэгтэй гэж хэлж байгаа хэрэг биш бөгөөд гагцхүү алдар нэртэй хүмүүс олон нийтийг хэрхэн хуурч байсан болохыг хүргэхийг зорьсон юм.