1
Хүн өдөрт хичнээн удаа хүндрэх ёстой вэ?
АНУ-ын Нью-Йорк хотын "Jay Monahan Center for Gastrointestinal Health"-ийн захирал, доктор Фелис Шнолл-Суссмэн (Felice Schnoll-Sussman) гэх эрхэм хэлэхдээ: "Хүн өдөрт дунджаар нэг эсвэл 2 удаа хүндрэх шаардлагатай байдаг." гэжээ. Гэвч зарим хүмүүсийн хувьд хоёроос илүү олон удаа хүндрэх нь бий. Гэвч хүндрэх үед ямар нэгэн байдлаар зовиур мэдрэгдэхгүй бол, олон удаа хүндрэх нь санаа зовох асуудал биш аж.
Харин хүндрэх үед өвдөлт болон ямар нэгэн зовиур мэдрэгдвэл, энэ нь буруу хооллолт болон гэдэсний суулгалт өвчинтэй холбоотой байдаг гэнэ. Иймд дээрх нөхцөлтэй нүүр тулгарсан бол, хоолны дэглэмээ өөрчлөөд үзэхийг танд санал болгож байна.
2
Тогтмол хүндрэх нь эрүүл мэндэд сайн
Тогтмол хүндрэх нь таны ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хэвийг байгааг илтгэх бөгөөд хоол боловсруулах эрхтний тогтолцоо муудаагүй болохыг давхар илтгэдэг байна. Гэхдээ хэрэв та тогтмол хүндэрч чаддаггүй бол, үүнд тэгтлээ санаашрах гэсний хэрэггүй. Энэ талаар доктор Суссмэн: "Ихэнх хүмүүс хүнд төрлийн хоолыг орой иддэг. Үүнийг шингээхэд багагүй хугацааг зарцуулдаг юм. Энэ нь тухайн хүнийг маргааш өглөө сэрэх үед нь бүрэн шингээгүй байдаг учраас өтгөн хатахад хүргэдэг байна." хэмээн хэлжээ.
Түүнчлэн хүнд, хүндрэх тогтсон цаг хугацаа гэж байдаггүй бөгөөд энэ нь бидэнд захирагдахгүй, бие организмын үйл ажиллагаатай холбоотой асуудал юм.
3
Хоол идсэний дараа ариун цэврийн өрөө орох нь үргэлж аюултай байдаггүй
Зарим хүмүүс хоол идсэнийхээ дараа төд удалгүй ариун цэврийн өрөө орж, хүндрэх шаардлагатай болдог. Гэвч энэ нь ямар нэгэн байдлаар бие организм муудсантай холбоогүй байдаг аж. Үүнийг "NYU Langone Medical Center"-ийн доктор Лиза Ганжу (Lisa Ganjhu) тайлбарлаж хэлэхдээ: "Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ нь бяцхан хүүхдүүд юм идсэнийхээ дараа хүндэрдгийн нэгэн адилаар зуршил болсон зүйл юм." гэжээ.
Гэвч хоол идсэний дараа хүндрэх үед өтгөн тань эвгүй, хурц үнэртэйгээс гадна, шингэн байвал, ходоод гэдэс хямарсантай холбож ойлгож болох юм.
4
Кофе ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хурдан явагддаг уу?
Хариулт нь мэдээж тийм. Гэвч та яагаад гэдгийг нь гайхаж байж мэдэх юм. Үүний учир шалтгаан нь кофенд агуулагдах кафейн нь ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байвал, та ЭНД дарна уу.
5
Сарын тэмдгийн үеэр өтгөн хатах
Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн үеэр хэвлийгээр хатгуулж өвдөх, хийгээр дүүргэх шинж тэмдгүүд илэрдэг. Энэ талаар доктор Ганжу: "Энэ нь гормонтой холбоотой. Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеэр өтгөн хатдаг гэж хэлдэг. Энэ нь сарын тэмдэг саванд нөлөөлж буйтай холбоотой юм. Гэвч хүмүүс сав, ходоод гэдэстэй холбоотой байдгийг тэр бүр сайн мэддэггүй. Ингээд үр дүнд нь өтгөн хатдаг." хэмээн тайлбарлажээ.
6
Зөв техникээр бие засах
Хэрвээ таныг хүндрэх үед ямар нэгэн өвдөлт болон зовиур мэдрэгдэж байвал, энэ нь нэг талаараа буруу байрлалаар бие засдагтай холбоотой байдаг байна. Та ЭНД дарж, хэрхэн зөв байрлалаар бие засахыг мэдэж аваарай.
7
Гадуур агаар салхинд гарах үеийн асуудал
Заримдаа бид гэр бүлийнхэнтэйгээ хамт гадуур агаар салхинд гарах үед нэг асуудал тулгардаг нь олон өдрийн турш өтгөнөө гадагшлуулаагүйгээс үүдэлтэй "сэтгэл зовнил" байдаг билээ.
Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд гадуур гарахаасаа өмнө ус сайтар уух нь чухал юм. Мөн өөх тосны өндөр агууламжтай хоол хүнс бага идэх хэрэгтэй. Гэвч заримдаа хүний өтгөн хатах нь сэтгэл санааны байдлаас ихээхэн хамаарах нь ч бий.
8
Цаг зарцуулах
"Хэрвээ таны өтгөн хатаад огтхон ч гарахгүй бол, ариун цэврийн өрөөндөө ороод тодорхой хугацааг зарцуулаарай. Сонин сэтгүүл, ном унших, гар утсаараа тоглоом тоглосон ч болно. Энэ нь тийм ч буруу зүйл биш юм. Өтгөнөө гаргахын тулд 20 минут суусан ч болно." хэмээн доктор Суссмэн хэлсэн байна.