Ичимдэг эрхтний тухай заавал мэдэх ёстой 8 баримт

Хүний бие, эрхтний тогтолцоо нь харагдаж байгаагаасаа илүү ярвигтай байдаг. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд судалгаагаар 1000 эмэгтэй тутмын ердөө нэг нь л өөрийн биеийг болоод илэрч байгаа шинж тэмдгээ сайн мэддэг болох нь нотлогджээ. Сонирхуулахад Англи бүсгүйчүүдийн 56%, Америк бүсгүйчүүдийн 62% нь өөрийн ичимдэг эрхтний тухай сайн мэддэггүй аж. Иймд та бүхнийхээ мэдлэгийн цар хүрээ болон нөхөн үржихүйн мэдлэгт тань тус нэмэр болох үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байна.

Ичимдэг эрхтний тухай заавал мэдэх ёстой 8 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үтрээ болон ичимдэг эрхтэн

Анхны ухагдахуунаас эхлэе! Хүмүүс үтрээг гадаад харагдах байдлаас нь ичимдэг эрхтэн хэмээн ойлгох нь бий. Гэвч эдгээр нь тэс өөр ойлголтууд юм. Илүү энгийнээр тайлбарлавал, үтрээг эмэгтэйчүүдийн "төрөх суваг" хэмээн ойлгож болно.

Үтрээ болон ичимдэг эрхтэн

2 Үтрээний үрэвсэл

Үтрээний үрэвсэл нь ихэвчлэн нуруугаар өвдөх, шээхэд давсгаар хорсох зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Мөн хүндэрсэн тохиолдолд бэлгийн ажлын үеэр эмэгтэйчүүдэд тааламжгүй зовиур мэдрэгддэг. Мөн цэвэршилтийн үеэр эдгээр шинжүүд илрэх нь бий. Тиймээс та өөрийн зовиурын шалтгааныг зөв тодруулах үүднээс ичиж, зоволгүйгээр мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. 

Үтрээний үрэвсэл

3 Эмэгтэйчүүдийн үтрээ ч гэсэн чангардаг

Эмэгтэйчүүдийн хэлүүг эрчүүдийн бэлэг эрхтэн гэж ойлгож болох нь ээ. Сексийн үеэр болон эмэгтэйчүүдийн сэрэл хөдлөх үед хэлүү чангарч, хөвчирдөг. Харин дараа нь хэвийн байдалдаа эргэн ордог аж.

Эмэгтэйчүүдийн үтрээ ч гэсэн чангардаг

4 Үтрээгээрээ шээдэггүй

Маш олон хүмүүс, ялангуа эрчүүд эмэгтэйчүүдийг үтрээгээрээ шээдэг хэмээн боддог. Гэвч үнэндээ шээсний сүвээрээ шээдэг юм.

Үтрээгээрээ шээдэггүй

5 Үтрээний хана агшдаг

Үтрээний хана нь хүүхэд төрүүлэх, секс хийх үеэр тэлж сунадаг. Харин бусад үед агшиж, хэвийн байдалдаа эргэн ордог байна. Тиймээс эмэгтэйчүүд үтрээгээ суначихлаа хэмээн санаагаа чилээх хэрэггүй аж.

Үтрээний хана агшдаг

6 Өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй

Эмэгтэйчүүдийн үтрээнд маш өвөрмөц бактер байдаг. Энэ нь ямарваа өвчин, гадны хүчин зүйлээс хамгаалах, нэг ёсондоо бамбай болж өгдөг. Тиймдээ ч өөрийн гэсэн содон үнэртэй байдаг байна. Түүнчлэн эмэгтэй хүн бүрийн үтрээ нь харилцан адилгүй үнэртэй аж. Гэвч хэрвээ энэ үнэр таагүй байх юм бол, ямар нэгэн өвчний илрэл байж болзошгүй тул даруй эмчид хандах нь зүйтэй.

Өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй

7 Үтрээндээ ямар нэгэн зүйлийг гацаах

Зарим бүсгүйчүүд тампон болон бусад гадны биетийг үтрээндээ гацааж, тэр нь цаашаа бие рүү нь нэвтэрч гэмтээхвий гэхээс санаагаа чилээдэг. Гэвч үтрээгээр дамжин орсон гадны биет умайн хүзүүд тээглэж үлддэг. Тиймээс та шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж, зохих арга хэмжээг авхуулаарай.

Үтрээндээ ямар нэгэн зүйлийг гацаах

8 Хамгаалалтгүй секс

Маш олон хүмүүс хамгаалалтгүй секс хийсний дараа тэр дороо жирэмсэн болно хэмээн эндүүрдэг. Гэвч эр бэлгийн эс нь өндгөн эстэй нийлэх гэж дунджаар 6 хүртэлх хоног шаардагддаг. Тиймээс энэ хугацаанд хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх боломжтой байдаг байна.

Хамгаалалтгүй секс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()