Азийн шилдэг аймшгийн кинонууд

Хүн бүрийн нуруугаар хүйт даалгаж, үзсэн хүн бүрийг эрхгүй айдаст автуулах дэлгэцийн бүтээлийг "сайн уран бүтээл" хэмээн нэрлэдэг. Аймшгийн төрөл жанрын кинонууд дундаас Азиудын хийсэн бүтээлүүд өгүүлэх утга санаа, чанараараа ялгардаг билээ. Тиймээс ч бид та бүхэндээ нурууны шар үс босгож, шөнө зүүдэнд ортол айлгах Азийн хамгийн шилдэг аймшгийн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Азийн шилдэг аймшгийн кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "The Healing"

Улс: Филиппин

Найруулагч: Чито С.Роно (Chito S.Rono)

Гол дүрд: Вилма Сантос (Vilma Santos), Ким Чиү (Kim Chiu)

Нээлт: 2012.07.25

Үйл явдал: "The Healing" буюу "Эмчилгээ" гэх нэртэй уг кинонд сүсэг бишрэлд итгэсэн хэсэг бүлэг хүмүүст буг чөтгөр шүгэлж, тосгоны ард иргэдийг нэг нэгээр нь хэрцгийгээр хөнөөж байгаа тухай гардаг байна. Тамлалт, харгислалаар дүүрэн энэхүү кино нээлтээ хийсэн даруйдаа Филиппинчүүдийг цочролд оруулж байжээ. Насанд хүрээгүй хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд уг киног үзэхгүй байхыг анхааруулъя.

"The Healing"

2 "Pulse"

Улс: Япон

Найруулагч: Киоши Күрасава (Kiyoshi Kurasawa)

Гол дүрд: Күмико Асо (Kumiko Aso), Харүхико Като (Haruhiko Kato)

Нээлт: 2001.02.03

Үйл явдал: Сэтгэхүйн аймшгийн киногоороо алдартай Япончууд 2001 онд олон хүнд айдсыг мэдрүүлсэн бүтээл хийсэн нь "Kairo" буюу "Pulse" гэх нэртэй кино юм. Уг кинонд сүнс, хий үзэгдлийн тухай гарах бөгөөд киноны гол дүрийн бүсгүйг хаа явсан газар сүнс дагаж явах бөгөөд нэг л мэдэхэд түүний амьдрал хар дарсан зүүд болон хувирах болно. 

"Pulse"

3 "4bia"

Улс: Тайланд

Найруулагч: Банжонг Писантанакун (Banjong Pisanthanakun)

Гол дүрд: Манийрат Хам-уан (Maneerat Kham-uan), Апиниа Сакулжароэнсук (Apinya Sakuljaroensuk)

Нээлт: 2008.04.25

Үйл явдал: Буг чөтгөр болон сүнстэй кино үзэх дуртай хүмүүс анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Учир нь Тайландчуудын хийсэн уг өвөрмөц нэртэй кинонд нэгэн охиныг далд ертөнцөөс хэн нэгэн үгүй хийхийн тулд зовоож, тарчлааж байгаа тухай гардаг байна. Хором бүр таныг айдаст автуулах энэхүү киног заавал үзээрэй гэж зөвлөе. 

"4bia"

4 "Coming Soon"

Улс: Тайланд

Найруулагч: Софон Сукдаписит (Sofon Sukdapisit)

Гол дүрд: Воракан Рожчанават (Vorakan Rojchanawat), Сакулрат Томас (Sakulrath Thomas)

Нээлт: 2008.10.30

Үйл явдал: Театрт кино үзэхээр ирсэн хүмүүс буг чөтгөрийн үүрэнд орж ирснээ тун удалгүй мэдэх болно. Улмаар нэг нэгээрээ амь насаа хэрцгийгээр алдацгаах бөгөөд гол дүрийн залуу хайртай бүсгүйнхээ хамтаар театраас гарахын тулд чадах бүхнээ хийх болно.

"Coming Soon"

5 "4bia 2"

Улс: Тайланд

Найруулагч: Банжонг Писантанакун (Banjong Pisanthanakun)

Гол дүрд: Ворравеч Данувонг (Worrawech Danuwong), Чарли Трайрат (Charlie Trairat)

Нээлт: 2009.09.09

Үйл явдал: Бяцхан хуварга, хийдийн дагах ёстой дүрэм журмыг эвдэж, зөрчсөнөөр гэсгээл хүртэж, түүний эргэн тойрон дахь хүмүүс харгис, хэрцгийгээр амь насаа алдаж эхэлдэг байна. Сонирхуулж хэлэхэд уг киноны эхний ангид сүнс, буг чөтгөр гардаг бол, хоёр дахь анги дээр нь зомбинууд гардаг аж. 

"4bia 2"

6 "One Missed Call"

Улс: Япон

Найруулагч: Такаши Миикэ (Takashi Miike)

Гол дүрд: Коү Шибасаки (Kou Shibasaki), Шиничи Цүцүми (Shinichi Tsutsumi)

Нээлт: 2003.11.03

Үйл явдал: Таныг юу ч бодож, саналгүй явж байхад үл таних этгээдээс дуудлага ирж, улмаар алхам бүрийг тань ажиглаж, хором бүр айдас жихүүдсийг мэдрүүлбэл та яах вэ? Асуултын хариултыг олоход тань киноны гол дүрийн бүсгүй туслах болно. 

"One Missed Call"

7 "Train To Busan"

Улс: БНСУ

Найруулагч: Еон Сан-хо (Yeon Sang-ho)

Гол дүрд: Гон Еоo (Gong Yoo), Ма Дон-сеок (Ma Dong-seok), Ким Су-ан (Kim Su-an)

Нээлт: 2016.07.20

Үйл явдал: БНСУ-ын хотууд эхнээсээ вирусээр халдварлагдаж, хүмүүс хүний махаар хооллодог зомбинууд болж хувирна. Энэ үеэр Бусан хот руу охиноо ээжтэй нь уулзуулахаар цугтаа явж буй аав болон бусад хүмүүсийн дунд сонирхолтой, сэтгэл өвтгөм үйл явдлууд ар араасаа өрнөх болно. Уг кино таны зүрхэнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 

"Train To Busan"

8 "Suicide Club"

Улс: Япон

Найруулагч: Сион Со (Sion So)

Гол дүрд: Рио Ишибаши (Rio Ishibashi), Масатоши Нагасэ (Masatoshi Nagase)

Нээлт: 2001.10.29

Үйл явдал: Кино эхлэхдээ л харгислал, хэрцгийллийг харуулдаг бөгөөд дунд сургуулийн 54 сурагч охин ирж буй хурдан галт тэрэг рүү зэрэг үсэрч, амь насаа егүүтгэж байгаа хэсэг гардаг байна. Өөрөөр хэлбэл, та уг киноноос хүний толгой, хүзүү болон гар, хөл тасрах, байшин дээрээс үсэрч, бяцарч үхэх зэрэг нүд хальтрам хэсгүүдийг олон харах болно.

"Suicide Club"

9 "Ladda Land"

Улс: Тайланд

Найруулагч: Софон Сукдаписит (Sofon Sukdapisit)

Гол дүрд: Сахарат Сангкаприйча (Saharat Sangkapreecha), Пиатида Ворамусик (Piyathida Woramusik)

Нээлт: 2011.04.28

Үйл явдал: Нэгэн гэр бүлийнхэн "Ladda Land" гэх нэртэй газарт хүрч ирнэ. Гэвч харамсалтай нь тэд энэ хорвоо дээрх хамгийн аймшигтай газар ирснээ эхэндээ мэдэхгүй байлаа. Шөнө бүр тэднийг хөнөөхөөр муу ёрын буг чөтгөрүүд эргэн тойронд нь тэнүүчлэх болно. Тэд амьд гарч чадах болов уу? Эсвэл...

"Ladda Land"

10 "Ju-On"

Улс: Япон

Найруулагч: Такаши Шимизү (Takashi Shimizu)

Гол дүрд: Мэгүми Окина (Megumi Okina), Мисаки Ито (MisakiIto)

Нээлт: 2002.10.18

Үйл явдал: Учир нь үл тайлагдах аймшигт үхдлүүд тус киноны гол зангилаа юм. Харамсалтайгаар амиа алдсан сүнснүүд байшинд хорогдож, тэнд ирсэн хүн бүрийг айдаст автуулж, амийг нь авч оддог. Харин үүний нууцыг тайлах гэж оролдох бүсгүйд хачин жигтэй, аймшигт зүйлс ар араасаа тохиолдох болно. 

"Ju-On"

11 "The Eye"

Улс: Хонг Конг

Найруулагч: Пранг (Prang)-ийн ах дүүс

Гол дүрд: Анжелика Лий (Angelica Lee), Лоуренс Чу (Lawrence Chou)

Нээлт: 2002.05.09

Үйл явдал: 20 настай төгөлдөр хуурч Мүн хараагүй бөгөөд аз болоход түүнд донор олдож, бурхны авралаар хараатай болдог байна. Гэвч тэр хараатай болсон цагаас эхлэн аймшигтай зүйлсийг алхам тутам харах бөгөөд энэ нь түүний амьдралыг хар дарсан зүүд мэд болгодог аж. Цааш хэрхэн үргэлжлэхийг киноноос олж үзээрэй.

"The Eye"

12 "Audition"

Улс: Япон

Найруулагч: Такаши Миикэ (Takashi Miike)

Гол дүрд: Рио Ишибаши (Ryо Ishibashi), Эихи Шиина (Eihi Shiina)

Нээлт: 1999.10.02

Үйл явдал: Энэхүү кинонд гадаад гоо үзэсгэлэн цаг зуурынх, дотоод гоо үзэсгэлэн үүрд мөнх гэдгийн үйлийн үрийг эдэлж буй өнгөнд хууртсан залуугийн тухай өгүүлдэг байна. 115 минут үргэлжлэх тус кино нь таныг дэлгэцийн өмнөөс хором ч холдуулахгүй бөгөөд айдаст бүрэн автуулах аж.

"Audition"

13 "Ringu"

Улс: Япон

Найруулагч: Хидео Наката (Hideo Nakata)

Гол дүрд: Нанако Мацүшима (Nanako Matsushima), Хироюүки Санада (Hiroyuki Sanada)

Нээлт: 1998.01.31

Үйл явдал: Азийн хамгийн аймшигтай киногоор “Ringu”-г нэрлэх нь бий. Зүрх салгануулж, өвдөг чичрүүлэх тус киног үзээгүй хүн гэж тун ховор биз ээ. Азид төдийгүй дэлхийд аймшгийн киног чанартай, гайхалтай бүтээж чаддаг гэдгээрээ алдартай Япончуудын бүтээсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг аймшгийн төрлийн уран бүтээлийг маш олон удаа шинэчилж, бүтээсэн байдаг боловч киноны анхны анги нь, хамгийн аймшигтайд тооцогддог байна.

"Ringu"

14 "Uzumaki"

Улс: Япон

Найруулагч: Хигүнчински (Higunchinsky)

Нээлт: 2000.02.11

Гол дүрд: Эрико Хацүнэ (Eriko Hatsune), Фи Фан (Fhi Fan)

Үйл явдал: Японы манга болох "Junju Ito"-оос сэдэвлэн бүтээсэн уг кинонд хараагдсан хотын тухай гардаг. Та энэхүү бүтээлийг үзсэнээр хараалын аймшигтай хор хөнөөл хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэж авах юм. Тэр ч үүднээсээ "Uzumaki" нь шилдэг аймшгийн кинонуудын жагсаалтанд орсон аж.

"Uzumaki"

15 "Shutter"

Улс: Тайланд

Найруулагч: Банжонг Писантанакун (Banjong Pisanthanakun)

Нээлт: 2004.09.09

Гол дүрд: Ананда Эверингем (Ananda Everingham), Арчита Сикамана (Archita Sikamana)

Үйл явдал: Үдэшлэг дууссаны дараа Тун болон Жэйн нар автомашины осол гаргаж, "Натрэ" гэх бүсгүйн амь насыг хөнөөжээ. Хачирхалтай нь уг эмэгтэй Тунын өмнөх сэтгэлтэй бүсгүй байж таардаг. Харин амь насаа алдсан бүсгүй хосуудыг нэг нэгээр нь хэрцгийгээр хөнөөх болно.

"Shutter"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()