1
"00"-ын хоолойн дахь бохирдлыг шээсээрээ цэвэрлэх
Заримдаа эрчүүдийг ариун цэврийн өрөө орох үед "00"-ын хоолой бохирдсон байдаг. Харин энэ үед тэдний санаанд хачирхалтай гэмээр бодол орж ирдэг нь "00"-ын хоолой руу шээж, бохирдсон хэсгийг цэвэрлэх санаа юм. Утгагүй санагдаж байж болох ч гэлээ, энэ нь эрчүүдэд зугаатай санагддаг гэнэ.
2
Дотуур өмдөө олон хоног өмсөх
Дотуур өмдийг болж өгвөл усанд орох бүртээ сольж байх нь ариун цэврээ сахиж буйгаас гадна, элдэв төрлийн өвчин тусахгүй байх ач тустай байдаг билээ. Гэвч зарим эрчүүдийн хувьд нэг өмссөн дотуур өмдөө олон хоногийн турш өмссөөр байдаг байна. Ингэснээр таны дотуур өмднөөс эвгүй үнэр гарахыг ч үгүйсгэхгүй юм. Хэрвээ та тэдгээр залуусын нэг бол, одооноос эрүүл мэнддээ анхаарал тавьж, ариун цэврээ сахиж байхыг зөвлөе.
3
Дотуур өмдөө үнэрлэх
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, зарим эрчүүдийн хувьд дотуур өмдөө үнэрлэх нь хэвшил болсон байдаг аж. Энэ нь нэг талаараа тэдний цэвэрч зантай холбоотой бөгөөд нөгөө талаараа төрөлхийн юм үнэрлэх өвөрмөц сонирхолтой нь холбож, ойлгож болох юм. Хэдий тийм ч гэлээ, дотуур өмдөө үнэрлэх нь сайхан санаа биш л болов уу. Тиймдээ ч тэд бусдын нүднээс далдуур энэхүү хачирхалтай үйлдлээ хийдэг биз ээ.
4
Угаалтуур руу шээх
Хэрвээ та үүнийг уншиж байгаа бол, нууцхан дотроо инээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь эрчүүдэд заримдаа зайлшгүй шаардлагаар угаалтуур руу шээх тохиолдол гардаг шүү дээ. Тухайлбал, давсгаа барьж дийлэхгүй шээс хүрч байх үед гэрийнх нь аль нэг гишүүн "00"-д хүндээр бие засч байвал, ямар ч сонголтгүй угаалтуур руу шээх нь бий. Гэхдээ уг үйлдлийнхээ дараа бусдыгаа хүндэтгэж, угаалтуураа сайтар цэвэрлэж байгаарай.
5
Унгасаа үнэрлэх
Магадгүй олон нийтийн газар хийгээ гаргах нь бүдүүлэг авир байж болох ч, гэртээ ганцаараа байгаа нөхцөлд яагаад хийгээ гаргаж болохгүй гэж? Үүнийг хориглосон ямар нэгэн хууль дүрэм байхгүй шүү дээ. Та ч гэсэн, ганцаараа битгий хэл, дотны найз нөхөд болон гэр бүлийнхнийхээ хажууд хийгээ гаргаж байсан гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сонирхолтой нь эрчүүд хийгээ гаргасныхаа дараа унгасаа яагаад ч юм үнэрлэдэг гэнэ. Энэ нь дээр дурдаж байсанчлан зуршил болсон байх нь бий.
6
Цамц руугаа нусаа нийх
Хамраа цэвэрлэх нь хүмүүсийн хувьд зуршил болсон зүйл билээ. Эмэгтэйчүүдийн хувьд хамраа цэвэрлэхдээ олон нийтийн газар гэхээсээ илүүтэй ариун цэврийн өрөөнд орж, алчуур ашиглан, хамраа цэвэрлэдэг. Харин зарим эрчүүд олон нийтийн газар, гудамж, талбайд явж байх үеэрээ хэнэггүй зан гаргаж, хамраа цэвэрлэж, нусаа нийх нь бий. Гэвч харамсалтай нь тэдний зарим нь нусаа нийх үедээ цамц руугаа үсэргэх нь бий. Мэдээж ийм нөхцөлд сайхан мэдрэмж төрөхгүй нь лавтай. Иймд эрчүүд минь ариун цэврийн өрөө орж хамраа цэвэрлэж байгаарай.
7
Дотуур өмд рүүгээ гараа хийх
Солиотой сонсогдож байж болох хэдий ч, нас биед хүрсэн эр хүн бүр дотуур өмд рүүгээ гараа хийж, эрхтнээ засах үйлдлийг бусдын нүдийг хариулж байгаад, хийдэг нь нууц биш юм. Харин олон нийтийн газар ийм үйлдэл гаргавал, мэдээж хэрэг энэ нь бүдүүлэг авир болохыг анхаарна уу.
8
"00"-ын суултуур руу шээх
Ийм үе эрчүүдэд бишгүй дээ л нэг тохиолддог. Тэр тусмаа нийтийн ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ суултуур руу шээх нь элбэг байдаг билээ. Харамсалтай нь олонх эрчүүд бусдын эд зүйлс гэсэн сэтгэлээр олон нийт ашиглах зориулалттай ариун цэврийн өрөөг бохирдуулах нь соёлгүй, бүдүүлэг авир гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тэр ч бүү хэл заримдаа санамсаргүйгээсээ болж, гэрийнхээ суултуур руу шээх нь ч бий.
9
Шүршүүрт орж байхдаа хамраа цэвэрлэх
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс шүршүүрт орохдоо олон хачирхалтай зүйлс хийдгийн нэг нь хамраа цэвэрлэх явдал гэнэ. Гэвч үүнийг ихэвчлэн эрчүүд хийдэг бөгөөд тэд шүршүүрт орж байхдаа ваннын бөглөөг авч, нууцхан нусаа нийдэг байна. Ингэх нь буруу зүйл биш хэдий ч, сонсоход тийм ч сайхан сэтгэгдэл төрөхгүй нь ойлгомжтой.
10
Оймсоо оролдох
Тэд гэртээ ганцаараа байхдаа кино үзэж, спортын багаа дэмжиж байх үедээ оймсоо оролдож суух нь бий. Байнга шалан дээр гишгэж явдаг учраас оймс шиг бохир зүйл өөр байхгүй шүү дээ. Гэтэл оймсоо байнга оролдож суух нь гарыг бохирдуулдаг бөгөөд улмаар бохирдсон гараараа хоол идэх, ам болон хамрандаа хүрэх зэргээр биедээ нян, бактер оруулах үндэс болдог байна. Иймд болж өгвөл, оймсоо битгий оролдож байгаарай.