Хэрэв та халуун ногоо болон сахарын харшилтай, тэдгээр зүйлсэд хэт мэдрэг бол үүнийг хэрэглэхдээ болгоомжтой байх нь зүйтэй. Зөвхөн цэвэр зөгийн бал нь эмчилгээг үр дүнд хүргэдэг болохыг анхаараарай!
1
Ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулна
Ходоод гэдэсний үйл ажиллагаа доголдсон, хоолны шингэц удаан, тэрчлэн өтгөн хатдаг бол та өдөр тутамдаа зөгийн балыг усанд найруулж уух хэрэгтэй.
2
Холестрины түвшинг бууруулна
3 цайны халбага нунтаг шанцай, 2 цайны халбага зөгийн балыг хольж аяганд хийнэ. Холимогоо сайтар зуурч, өдөрт нэг удаа уугаарай. Ийнхүү хэрэгжүүлснээр, нэг цагийн дараа таны цусан дахь холестрины түвшин 10 хувиар буурсан байх болно.
3
Нойргүйдлийг эмчилнэ
Энэхүү бэлдмэлийг ууж эхэлсэн өдрөөс хойш, таны ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн болж, давхар нойргүйдлийг эмчлэх болно. Ингэснээр та бүтэн шөнийн турш амар амгалан нойрсох юм.
4
Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ
Хэрэв та зүрх судасны өвчтэй бол бэлдсэн зуурмагаа өглөөний цайндаа талхан дээр тавьж идэх хэрэгтэй. Ингэснээр учирч болзошгүй аюулт өвчнөөс таныг хамгаалахаас гадна, таныг эрч хүчээр сэлбэх учиртай.
5
Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана
Сарын тэмдгийн өвдөлтийг намдаахын тулд, 1 цайны халбага зөгийн балыг 2 цайны халбага шанцайтай бүлээн усаар даруулж уух хэрэгтэй.
6
Амны эвгүй үнэрийг эмчилнэ
Амнаас үнэртэх эвгүй үнэрийг дарахын тулд, 1 халбага зөгийн бал, ижил хэмжээтэй шанцайг халуун усанд найруулж, түүгээрээ амаа зайлаарай.
7
Харшлыг эмчилнэ
Зөгийн бал нь харшлаас үүдэлтэй ханиалга, найтаахыг эмчилдэг. Орой орондоо орохоос өмнө 1 цайны халбага зөгийн балыг халуун усанд найруулж уугаарай.
8
Сонсгол сайжруулна
Өдөр тутамдаа зөгийн бал болон шанцайг тогтмол хэрэглэж хэвшсэнээр сонсгол сайжирдаг.
9
Батгыг эмчилнэ
1 цайны халбага нунтаг шанцайн дээр 3 цайны халбага зөгийн балыг хольж, батгатай хэсэг дээрээ түрхэсний дараа 15-20 минутын дараа халуун бүлээн усаар угаагаарай! Тус аргыг өглөө эсвэл орой хэрэглэхэд илүү тохиромжтой.
10
Үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
2 цайны халбага зөгийн бал, 3 халбага нунтаг шанцайг хольж үүнийгээ өдөр тутамдаа хэрэглэх мөн өвдөж буй үе мөчиндөө түрхвэл сайн үр дүнд хүрэх болно.
11
Ядаргаа, стрессээс ангижруулна
Ялангуяа ахимаг насны хүмүүсийн хувьд, ядаргаа болон стресст амархан өртөмтгий болдог. Энэ нь амьдралын хэмнэлийг алдагдуулж, сэтгэл санаагаар унагадаг билээ. Иймд та зөгийн бал болон шанцайн нунтагаас 1 халбагыг халуун усанд найруулж, уух хэрэгтэй.
12
Дархлааны системийг сайжруулна
Ялангуяа хаврын улиралд бидний биеийн дархлаа суларч, элдэв өвчинд өртөмтгий болдог. Энэ үед бид хоолноос шаардлагатай шим тэжээлийг авахаас гадна нэмэлтээр цайр, болон витамин С- г авах хэрэгтэй юм. Мөн зөгийн бал болон шанцайн хандыг хоолондоо хэрэглээрэй.
13
Ханиадыг эмчилнэ
Ханиадыг эмчлэхдээ 1/4 хэмжээтэй цайны халбага нунтаг шанцай болон 1 цайны халбага зөгийн балыг халуун усанд найруулж уух хэрэгтэй.
14
Үс уналтыг зогсооно
Хэрэв таны үс унадаг бол 1 цайны халбага зөгийн баланд ижил хэмжээтэй нунтаг шанцайг хийж, дээр нь багахан оливийн тосноос хийн хуухиндаа түрхээрэй. Ийнхүү 15 минут болсны дараа бүлээн усаар угаахад болно.
15
Шүдний өвдөлтийг эмчилнэ
Шүдний өвчнийг намдаахын тулд 5 цайны халбага зөгийн балан дээр 1 цайны халбага нунтаг шанцайг хийж, түүнийгээ самбай даавуунд шингээж өвдөж байгаа шүдэндээ зуугаарай!
16
Гэдэсний дүүрэнгийг арилгана
Мөн зөгийн бал болон шанцайны хандыг өдөр тутамдаа хэрэглэснээр, гэдэс дүүрэхээс сэргийлдэг.
17
Шавжны хазалтыг эмчилнэ
Хэрэв таны арьсан дээр шумуул, зөгий хатгавал 1:2 хэмжээтэй зөгийн бал болон шанцайг хольж, бүлээн усанд холих хэрэгтэй. Дараа нь хазсан хэсэгт дотроос нь гадагш чиглэлд, тойрог хэлбэрээр түрхэх хэрэгтэй. Ингэснээр загатнаа болон улайлт хормын төдийд арилна.
18
Нуруу болон биеэр гарсан тууралтыг эмчилнэ
Нуруу болон биеээр тууралт харшил гарсан бол, 1 цайны халбага нунтаг шанцайн дээр 3 цайны халбага зөгийн балыг хольж, асуудалтай хэсэг дээрээ түрхэсний дараа 15-20 минутын дараа халуун бүлээн усаар угаагаарай!