Бодисын солилцоог сайжруулах 10 хоол хүнс

Хүн бүрийн бодисын солилцооны хурд хоорондоо харилцан адилгүй байдаг. Сайн унтах, дасгал сургуулилт хийх, ус ихээр ууж зөв хооллох нь, бодисын солилцооны үйл ажиллагааг түргэсгэдэг байна. Үүний дүнд, эрүүл мэнд эрс сайжирч, илүүдэл жингээсээ ч мөн салах боломжтой. Иймд өнөөдөр бид та бүхэндээ бодисын солилцоог түргэсгэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр хоол хүнсийг та өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшээрэй.

Бодисын солилцоог сайжруулах 10 хоол хүнс

1 Халуун чинжүү

Судалгаагаар халуун чинжүү хэрэглэснээр, бодисын солилцоо хамгийн багадаа 25 хувиар түргэсдэг болохыг баталжээ. Учир нь халуун ногоотой хоол идсэнээр бусад төрлийн хоол идсэнээс илүү их хөлөрдөг. Энэ нь "капсаицин" гэх зүйлтэй холбоотой аж. "Капсаицин" гэдэг нь цусны эргэлт болон бодисын солилцоог сайжруулах ач тустай юм.

Ингэснээр таны бие өөхийг түргэн хугацаанд шатаах болно. Дээр дурдсан найрлага нь чили, халапено болон буурцагт чинжүү гээд бүх төрлийн чинжүүнд агуулагддаг байна.

Халуун чинжүү

2 Бүхэл үр: Овъёос болон бор будаа

Эрүүл хооллолтын дэглэмд янз бүрийн үр, будаа заавал орсон байдаг. Үүний шалтгаан нь улаан буудай, овъёос, цагаан будаа, эрдэнэ шиш гэх мэт бүхэл үрийн тарианууд нь бодисын солилцоог түргэсгэж, "инсулин"-ын дааврын хэмжээг хэвийн байлгах үйлчилгээтэй тэжээллэг бодис, нүүрс усаар баялаг учраас тэр юм.

Гэвч "инсулин"-ын хэмжээ бага байна гэдэг нь, инсулины түвшин өндөр байхтай ижилхэн нөлөөг биед үзүүлэх нь бий. Уг тэнцвэргүй байдал бий болбол, хүний бие өөх хуримтлуулах горимд шилжиж эхэлдэг. Тиймээс "Алтан дундаж" зарчмыг баримталж, эрүүл мэнддээ анхаараарай гэж танд зөвлөе.

Бүхэл үр: Овъёос болон бор будаа

3 Броккли

Броккли нь, кальцигаар баялаг хүнсний ногоо юм. Харин кальци нь бодисын солилцоог түргэсгэх ач тустай байдаг. Түүнчлэн кальциас гадна, брокклинд С, К, А амин дэмүүд ихээр агуулагддаг.

Гэвч нэг дор хэт их хэмжээгээр брокклиг идэх гэсний хэрэггүй. Ердөө өдөрт нэг удаа броккли идэхэд л хангалттай. Үр дүнд нь та В9 амин дэм, хүнсний эд, "антиоксидант" бодисыг биедээ авч чадах юм. Түүнчлэн броккли нь биеийг хоргүйжүүлж, цэвэрлэдэг учраас хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй.

Броккли

4 Улаан шош

Улаан шош нь бодисын солилцоог түргэсгэдэг хамгийн сайн хүнснүүдийн нэг билээ. Мөн найрлагандаа боловсруулагдаж, шингэдэггүй "цардуул"-ыг агуулдаг байна. Энэ нь гэдсийг цэвэрлэх ач тустай аж. Шош идсэнээр удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлэх нь бий.

Шош нь цайр болон В-ийн төрлийн амин дэмүүдээр баялаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Эдгээр нь "тестостерон" дааврыг ялгаруулахад сайнаар нөлөөлдөг. Энэ даавар нь булчингийн эд эдсийг төлжүүлдэг бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд чухал даавар юм.

Улаан шош

5 Кофе болон ногоон цай

Кофе болон ногоон цай нь эрүүл мэндэд ач тустайгаас гадна, бодисын солилцоог сайжруулдаг. Түүнчлэн эдгээр бүтээгдэхүүнүүд нь "антиоксидант" ихээр агуулдаг бөгөөд цусан дахь сахарын хэмжээг бууруулж, өөх шатаахад сайнаар нөлөөлөх нь бий.

Хамгийн чухал нь сайн чанарын кофе болон ногоон цайг тохируулан, зөв хэрэглэх ёстойг анхаараарай.

Кофе болон ногоон цай

6 Алим болон лийр

Алим болон лийр нь илүүдэл жингээсээ салахыг хүсч буй хүмүүсийн хувьд сайн нөлөөтэй жимснүүд юм. Хэдийгээр эдгээр жимснүүд нь бага илчлэгтэй боловч, бодисын солилцоог гайхалтай түргэсгэдэг.

Рио де Жанейрогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар өдөрт 3 ширхэг алим, эсвэл лийр идсэн эмэгтэй хүн бусад судалгаанд оролцсон хүмүүстэй харьцуулахад хамаагүй их жин хаяж, турсан байна.

Алим болон лийр

7 Хоолны амтлагчууд

Хар перец, гич, сармис, цагаан гаа гэх мэт амтлагчууд нь бодисын солилцоог сайжруулдах тустай. Иймэрхүү амтлагчуудыг хоол хүнсэндээ ашигладаг хүмүүс өдөр бүр 1000 ккал-оос ч их хэмжээний илчлэг шатаах бүрэн боломжтой гэдэг нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийлгүйгээр 1000 ккал-ыг шатаана гэж ойлгож болох юм.

Хоолны амтлагчууд

8 Исгэлэн жимснүүд

Исгэлэн төрлийн жимснүүд болох жүрж, гоо жүрж, нимбэг зэрэг нь илүүдэл өөхийг шатааж, бодисын солилцоог түргэсгэх үйлчилгээтэй. Мөн эдгээр жимсний найрлаганд С амин дэм ихээр агуулагддаг учир, цусан дахь "инсулин"-ын хэмжээг тэнцвэржүүлэх нь бий. Иймээс эмнэлгийн хоолны цэсэнд ийм төрлийн жимснүүдийг ихэвчлэн оруулж өгдөг аж.

Исгэлэн жимснүүд

9 Кальциар баялаг хоол хүнс

Хэрвээ та бодисын солилцоогоо түргэсгэхийг хүсч байвал, кальцийн агууламж ихтэй хоол хүнсийг ихээр хэрэглээрэй.

АНУ-ын Теннесигийн их сургуулийн судалгаагаар өдөрт 1200-1300 мг кальци хэрэглэдэг хүмүүс кальци бага хэрэглэдэг хүмүүсийг бодвол, 2 дахин илүү жин хаяж, турж чадсан байна.

Кальциар баялаг хоол хүнс

10 "Омега-3" өөх тосны хүчил

"Омега-3" хүчил нь загасанд их хэмжээгээр агуулагддагаас гадна, самар, наранцэцгийн үрэнд бас байдаг аж. Иймд энэ төрлийн хоол хүнсийг идэж, бодисын солилцоогоо сайжруулаарай.

"Омега-3" өөх тосны хүчил

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь "лептин" буюу "бодисын солилцоог удаашруулдаг, байгалийн гаралтай химийн нэгдлийн ялгарлыг багасгадаг" учраас бодисын солилцоо түргэсгэдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()