Шөнө дунд яагаад цонхоор харж болдоггүй вэ?

Хорвоо ертөнцөд, бидний мэдэхгүй, учрыг нь тайлж дөнгөхгүй олон нууцлаг хийгээд аймшигтай зүйлс оршин байдаг. Гэвч бид тэдгээрийг амьдралдаа тодорхой хэмжээнд бага ч болов мөрдөж, итгэж чадвал өөрийгөө болоод хайртай нэгнээ аюулт зүйлээс хамгаалж чадах юм. Ийнхүү хамтдаа та бүхний зүүд, зөн совин, айдсын учир зангилааг тайлахыг хичээцгээе!

Шөнө дунд яагаад цонхоор харж болдоггүй вэ?

1 Бүтэн сартай шөнө

Эрт үеэс бүтэн сарыг муу муухай, ад зэтгэрийн зүйлсийг дууддаг хэмээдэг байжээ. Та ч гэсэн олон дэлгэцийн бүтээлээс энэ тухай үзсэн нь лавтай. Бүтэн сар гарахад үлгэр домгийн амьтад сэрж, хүмүүсийг айлгадаг шүү дээ. Харин илүү бодитоор, шинжлэх ухаанчаар үзэхэд, бүтэн сар нь амьд биетийн эрч, хүч энергийг сордог хэмээн эрдэмтэд үздэг байна. Иймд бүтэн сартай шөнө цонх болон хөшгөө хааж унтах хэрэгтэй.

Ялангуяа бага насны хүүхдийг сарны тусгалаас хамгаалах хэрэгтэй байна. Энэ нь хүүхдийг муу муухай зүйлсээс цочих, айхаас нь хамгаалдаг. Мөн хамгийн хачирхалтай нь гэмт хэрэгтнүүд, бүтэн сартай өдөр хүнээс гарамгүй балмад хэргийг үйлдсэн байдаг ажээ. Үүнийг ч мөн сарны нөлөө хэмээн тайлбарлах хүмүүс цөөнгүй. Тэдгээр хүмүүсийн зарим нь өөрсдийн хийсэн хэргийг санахгүй, ухаан нь орж гараад байгаа нь өнөөг хүртэл эрдэмтэн, судлаачдын анхаарлыг татсаар байгаа юм.

Бүтэн сартай шөнө

2 Оршуулгын ёслолыг цонхны цаанаас ажих

Хайртай нэгнээ хүнд өвчтэй байхыг, тэр тусмаа үхлээс аварч чадалгүй явуулах нь маш хүнд зүйлсийн нэг билээ. Хамгийн сонирхолтой нь бурхан болоочийн оршуулгын ёслолыг цонхны цаанаас ажих, харах нь таны бодож байгаагаас ч илүү аймшигтай үр дагаврыг дагуулахыг мэдэхгүй.

Цахим ертөнцийн хайлтын систем болон сошиал хуудсуудаар хайртаа нэгнээ цонхны цаанаас үдэж гаргаад, түүнээс ч аймшигтай үр дагаврыг хүртсэн хүмүүс, өөрсдийн аймшигт түүхийг ам дамжин ярьж, бичдэг. Аливаа зүйлсийн мөн чанар нь цаг хугацааны эрхээр соригддог гэдэг. Тиймдээ ч ам дамжсан яриа, цуу үгэнд итгэхийн аргагүй. Хэдий тийм ч, аймшигт зүйлсээр өөрийгөө сориод хэрэггүй болохыг танд зөвлөе!

Оршуулгын ёслолыг цонхны цаанаас ажих

3 Шөнө дунд цонхоор харах

Улс орон бүрийн чөтгөр шулмын ярианд нэг нийтлэг зүйл байдаг. Тэр нь ямарваа ад зэтгэр, муу ёрын зүйлс шөнө дунд хэрэн тэнүүчилдэг бөгөөд, хүчгүй сул дорой нэгэнд үзэгдэн, түүнээр тохуурхаж эхэлдэг байна. Хүчгүй сул дорой хүмүүст:

  • Бага насны хүүхэд,
  • Олон жил хууч өвчинтэйгээ тэмцэж байгаа хүмүүс
  • Настай хүмүүс
  • Хэт аймхай хүмүүс
  • Гэрийн тэжээмэл амьтад /зарим тохиолдолд/

ордог байна. Тэдгээр хүмүүсийн гэрлэн бүрхүүл буюу хамгаалалт нь нэг ёсондоо доголдсон байдаг. Тиймээс ч муу ёрын зүйлсийг харах хамгийн өндөр эрсдэлтэй юм. Орост эцэг эхчүүд, хүүхдүүдээ шөнө дунд цонхоор харахыг нь хориглодог. Учир нь муу муухай бүхэн хүүхдийн нүдээр дамжин гэрт нэвтэрч, эд зүйлсэд шингэн, гэр бүлд муу зүйлсийг авчирна хэмээн итгэдэгтэй холбоотой.

Судлаачид шил, толь зэрэг тусгалыг шингээдэг зүйлсэд муу ёрын зүйлс хамгийн түрүүнд ордог хэмээн үздэг. Ийнхүү шингээсэн тусгалаа, гадаад ертөнцөд гаргаснаас хоёр ертөнцийг холбох, гүүр ч болж мэдэх юм. Тиймээс ч гэрт хэн нэгэн нас барахад, тусгал бүхий зүйлсийг бүтээж, битүүмжилдэг. Үүнд цонх, телевиз, толь зэргүүд багтана. Мөн "Фенг шуй"-ийн номонд зааснаар, хагарсан шил, толь, аяга зэрэг зүйлсийг гэртээ хадгалаад байлгүй шууд гаргаж хаях ёстой байна. Учир нь тэдгээр зүйлс айл гэрийг хагаралдуулж, өвчин зовлон дууддаг гэдэгт итгэдэг.

Шөнө дунд цонхоор харах

4 Зөн совин, зүүд яагаад биелдэг вэ?

Зөн совин гэдэг нь нэг талаар бидний муу зүйлсээс хамгаалах хамгаалалт болж өгдөг. Зарим хүний зөн совин нь маш хүчтэй бөгөөд, зөгнөсөн бүхэн нь биелээд байдаг. Энэ нь түүний дотоод хүч, мэдрэхүйгээс хамааралтай. Мөн зарим хүмүүсийн зүүдэндээ харсан, хэн нэгнээс сонссон зүйлс нь бодит амьдрал дээр биелээд байдаг шүү дээ. Жишээ нь, хүүхэд олсныг илтгэх зүүд, хэн нэгний нас барахыг илтгэсэн зүүд гэх мэт...

Эртний үгэнд, "Зүүд, зөн совингоо хэзээ ч битгий хөсөр хая. Энэ нь нөгөө ертөнцөөс ирсэн дуудлага байхыг үгүйсгэхгүй" хэмээсэн байдаг. Хэрэв танд үнэхээр таагүй зүүд зүүдлэгдэж, тэр нь хэдэн өдөр үргэлжилсэн ч бодогдоод хүчтэй сэтгэл төрүүлсээр байгаа бол энэ нь ямар нэг зүйлийн дохио байж мэдэх юм. Иймд үргэлж сонор сэрэмжтэй байж, хааяа ч болов өөрийн мэдрэмж зөн совингоо дагаж байгаарай.

Зөн совин, зүүд яагаад биелдэг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()