Нүдний эргэн тойронд үрчлээс үүсч байгаа нь хөгшрөлтөөс гадна, дараах хэд хэдэн шалтгаануудтай холбоотой байдаг. Үүнд:
- Генийн өөрчлөлт
- Нарны хурц туяа
- Нойргүйдэл
- Тамхи татах
- Согтууруулах ундааны хэт их хэрэглээ
- Буруу хооллолт
- Хүрээлэн буй орчны бохирдол
1
Өргөст хэмх
Өргөст хэмх нь арьсыг цэвэрлэж, өнгө оруулдаг. Найрлагандаа В1, B2, В5, В6 амин дэмүүд агуулдаг учраас нарны хурц туяанаас арьсыг хамгаалдаг байна.
Хэрэглэх заавар: Өргөст хэмхээ хэрчиж, нүднийхээ үрчлээтсэн арьсан дээр цөөн хэдэн минутын турш тавина. Өдөр 2 удаа тавихад болно.
2
Өндөг
Өндөгний цагаан нь нүүрний арьсыг чангалж, торгомсог болгодог. Мөн элдэв зураас болон үрчлээсийг арилгах ач тустай юм.
Хэрэглэх заавар: Өндгөө хальсалж, цагааныг нь сайтар нухаж, нүднийхээ эргэн тойрон дахь үрчлээтсэн арьсан дээрээ тавиарай. Хатсаных нь дараа бүлээн усаар угаана.
3
Кокосын тос
Кокосын тосонд агуулагдах витамин Е нь арьсыг гэмтэх болон нүдний ойролцоо үрчлээс бий болохоос сэргийлдэг байна. Түүнчлэн арьсыг чийгшүүлж, илүү зөөлөн болгодог.
Хэрэглэх заавар: Шөнө унтахынхаа өмнө багахан хэмжээний кокосын тосыг үрчлээтсэн арьсан дээрээ түрхээрэй.
4
Сүү
Сүүнд агуулагдах "гликолын хүчил"-ийг арьсны "коллаген" гэж ойлгож болно. Тиймээс та өдөр бүр сүү ууж хэвшээрэй. Хэрвээ сүү уух дургүй бол, нүднийхээ үрчлээс үүссэн арьсан дээр сүүнээс түрхэхэд болох юм.
Хэрэглэх заавар: Хөвөнд сүүнээс шингээж, дээр дурдсанчлан нүднийхээ үрчлээс үүссэн хэсэг дээр түрхэнэ. 7 хоногт 2-3 удаа энэхүү аргыг хэрэглэж үзээд, та бодит үр дүнг мэдрээрэй.
5
Зуун настын ургамал
Зуун настын ургамал нь "антиоксидант"-аар баялаг учраас үрчлээсийг арилгах үйлчилгээтэй байдаг. Мөн төрөл бүрийн амин дэмүүд найрлаганд нь агуулагддаг болохоор арьсыг давхар чийгшүүлдэг байна.
Хэрэглэх заавар: Өдөр бүр нэг цайны халбагаар 2 удаа зуун настын ургамлын шүүс ууж байгаарай. Мөн зуун настын ургамлаас орой унтахынхаа өмнө үрчлээсэн дээрээ түрхээд, маргааш өглөө нь угааж болно.
6
Зөгийн бал болон тараг
Зөгийн бал болон таргийг хольж, хэрэглэх нь арьсанд маш хэрэгтэй маск болдог. Тарганд агуулагдах "сүүний хүчил" нь арьсыг төлжүүлдэг бол, зөгийн бал нь арьсыг чийгшүүлж, цэвэрлэдэг байна.
Хэрэглэх заавар: Тус бүр нэг цайны халбага зөгийн бал болон таргийг хооронд нь сайтар хольж, нүүрэндээ түрхээд, 10 минут байлгана. Дараа нь угаагаарай.
7
Авокадо
Авокадо жимсэнд агуулагдах тос нь арьсыг цэвэрлэж, чийгшүүлдэг. Мөн найрлаганд нь витамин А, Е, D амин дэмүүд байдаг учраас "коллаген"-ын хэмжээг нэмж, үрчлээсийг арилгадаг байна.
Хэрэглэх заавар: Авокадо жимсээ яснаар нь салгаж, сайтар нухсаны дараа нүүрэндээ түрхээрэй. 20 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Өдөрт нэг удаа түрхэхэд хангалттай.
8
Хар шоколад
Шоколад нь салахын аргагүй амттайгаас гадна, арьсанд ач тустай байдаг аж. Хар шоколаданд агуулагдах кокоа нь "эпикатехин" болон "катехин"-ыг ялгаруулдаг учраас арьсыг нарны хурц туяанаас хамгаалж, үрчлээтэхээс сэргийлдэг.
Хэрэглэх заавар: Иймд та өдөр бүр багахан хэмжээгээр цэвэр хар шоколад идэж хэвшээрэй.
Дээр дурдсан аргуудыг туршиж үзээд, та бодит үр дүнг мэдэрч, нүдний эргэн тойрон дахь үрчлээснээсээ салаарай. Танд амжилт хүсье!