1
Дэлхийн Хоёрдугаар Дайн
Дэлхийн Хоёрдугаар Дайн нь 60 сая хүний халуун амийг авч, дэлхий дахины соёлын үнэт өвүүдийг устган, эртний хотуудыг газрын хөрстэй тэгшилсэн бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн "аймшигт дайн" хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Тус дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 гаруй хувь нь оролцсон төдийгүй 110 сая гаруй иргэн цэргийн албанд татагдсан юм. Энэхүү хүйтэн дайны уршгаар нийт хүн амын 2.5 хувь нь амь үрэгдэж байсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн ихэнх нь гэм зэмгүй, энгийн иргэд байсан нь харамсалтай.
1939 оны 9-р сарын 1-нд Герман улс Польш руу дайрснаар, Дэлхийн Хоёрдугаар Дайн эхэлсэн бөгөөд 1941 оны 6-р сард Европын улсууд ЗХУ руу довтолсноор, ЗХУ энэхүү дайнд оролцох болжээ. Олон жил үргэлжилсэн аймшигт дайн 1945 оны энэ өдөр дуусч, Гитлерийн Германууд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар, ЗХУ ялалт байгуулан, дэлхий нийтийн магнайг тэнийлгэсэн юм. Харин тус аугаа ялалтыг Оросын ард түмэн баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсээр өнөөдрийг хүрчээ.
2
Ялалтын баярын түүх
1945 оны 6-р сарын 24-ний өдөр Ялалтын баярын анхны цэргийн парад "Улаан талбайд" болсон бөгөөд үүнээс хойш бүтээн байгуулалт, улс орныг сэргээн босгох ажилд илүүтэй анхаарлаа хандуулж, Ялалтын баярыг 20 жил тэмдэглэлгүй өнгөрүүлсэн байдаг. 2 дахь парад 1965 онд болж өнгөрсөн бол, гурав дахь нь 1985 онд болсон байна. Харин 1995 оноос эхлэн Ялалтыг баярыг жил бүр тэмдэглэж, сүр дуулиантай баярын парадыг хийх болсон билээ.
3
Энэ жилийн "Ялалтын баяр"
Энэ жилийн Ялалтын баяр нь, уламжлалт ёсоор "Улаан талбай"-д сүрт жагсаалаар эхэлсэн бөгөөд тус жагсаалд 10 мянга гаруй хүн, 114 цэргийн техник оролцож, олон түмний нүдийг баясгав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин индэрт гарч, ахмад дайчид, алба хаагчид, цэрэг армийн бие бүрэлдэхүүнд Ялалтын баярын мэндийг хүргэснээр, баярын үйл ажиллагаа ийнхүү албан ёсоор эхэлсэн юм.
ОХУ-ын Батлах хамгаалахын сайд Армийн генерал, ОХУ-ын баатар Сергей Кужугетович Шойгу ерөнхийлөгч Путинд илтгэл өгчээ.
Энэ удаагийн баярын жагсаалд, 1945 оноос хойш анх удаагаа цэргийн нисдэг тэргүүд оролцож, 300-350 метрийн өндөрт нисч, хүмүүсийг гайхшруулна хэмээж байсан ч, цаг агаарын байдлаас болж цуцлагдсан байна.
Улаан талбайд анх удаа "Арктикийн эрс хүйтэн бүсэд зориулсан зэвсэг техник"-ийг олон нийтэд танилцуулжээ.
Холбооны академийн эмэгтэй сонсогчид анх удаа Улаан талбайн парадад алхаж байна.
Инженерийн цэргийн академийн сонсогчид Улаан талбайд гарч ирэн, сүр дуулиантайгаар парадад оролцжээ. Тус академ нь, энэ жил 85 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа юм.
Оросын Батлан Хамгаалах яамын цэргийн сургуулийн эмэгтэй сонсогчид ч мөн баярын парадад оролцож, өөрсдийн жигд алхаа, сүр хүчээр гайхуулав.
Та Ялалтын баярын парадыг бүрэн эхээр нь тус бичлэгээс хүлээн авч үзээрэй.