Цахим ертөнцөд тавигдаж байсан жихүүдэс хүргэм 15 баримт

Хорвоо ертөнц дээр нууц нь үл тайлагдах, сонсоход ч айдас төрөм үйл явдлууд ихээр болдог. Дээр үед бид ам дамжуулан эдгээр аймшигт түүхийг ярьдаг, сонсдог байсан бол, өнөөдөр интернэт хэмээх хайсан бүхнийг гаргаж ирдэг "шидэт толь"-ны тусламжтайгаар хачирхалтай бүхнийг олж мэдэх болжээ. Бид өнөөдөр та бүхэндээ цахим ертөнцөд шуугиан тарьж, хүмүүсийн айдсыг төрүүлж байсан баримтуудыг дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Цахим ертөнцөд тавигдаж байсан жихүүдэс хүргэм 15 баримт

1 Нууцлаг үхэл

Оросын баруун хэсэгт байрлах "Урал" ууланд 9 хүний амь эрсдсэн аймшигт хэрэг гарч байв. 1959 онд 9 аялагч уулнаас бууж яваад амиа алдсан бөгөөд удалгүй тэдний цогцос олдсон юм. Тэдний нэг нь цасанд нүүрээ нааж, тархи нь задарсан байдалтай олдсон бол, өөр нэг нь хэл болон нүдгүй хэвтэж байв. Энэ мэтчилэн цогцоснууд нь хүн харахын аргагүй аймшигтай болсон байсан төдийгүй юуны улмаас тэд амиа алдсан нь тодорхойгүй байжээ. Цагдаагийн байгууллага мөрдлөгө явуулсан хэдий ч, хэргийн үнэн илрээгүй аж. Зүгээр л ууланд аялахаар явсан тэд нууцлаг байдлаар амиа алдсан нь олон хүний айдсыг төрүүлсэн юм. 

Нууцлаг үхэл

2 Жинн охины аймшигт түүх

Жинн хэмээх охин нь, төрөлхийн гажигтай мэндэлсэн бөгөөд түүний аав нь охиноо үзэн ядаж, ердөө л нэг ой, 6 сар хүрмэгц нь нийгмээс тусгаарлаж, харанхуй өрөөнд хорьжээ. Охиныг ганцааранг нь хорьсон бөгөөд хэнтэй ч уулзуулж байгаагүй гэдэг. Ердөө л түүнд хаалганы жижиг завсраар хоол өгч, шоронгоос дор амьдралыг үзүүлсэн юм. Харин охин 13 нас хүрснийхээ дараа анх удаагаа гадаа ертөнцөд гарч, хүмүүсийг харсан гэдэг. Тэрээр хэл ярианы бэрхшээлтэй, бусдаас дөлж зугтах өвчтэй болсон төдийгүй сэтгэцийн өөрчлөлт нь улам хүндэрч, хүн хэмээн нэрлэхэд ч хэцүү болсон байв. Жинн харгис эцгээсээ болж, 13 жилийг харанхуй өрөөнд цор ганцаар өнгөрүүлж, ганцхан олдсон амьдралаа там шиг өнгөрүүлэхэд хүрсэн юм. Өдгөө тэрээр 60 настай бөгөөд харанхуй өрөөнөөс гарснаас хойш эмчилгээ хийлгэж, бусадтай адил сурч боловсрох болсон аж. 

Жинн охины аймшигт түүх

3 Келли-Хопкинсвилль энкаунтер (Kelly-Hopkinsville Encounter)

Цөөнгүй хүмүүс нисдэг биет, харь гарагийн араатанг харж байсан хэмээн тэмдэглэл бичиж, ярилцлага өгсөн байдаг. Харин тэдгээр үл мэдэгдэх биетийн нэг болох "Келли-Хопкинсвилль энкаунтер" нь маш алдартай. 1950-аад оны дунд үед 5 том хүн, 7 хүүхэд нэгэн нисдэг харь гарагийн амьтан харсан тухайгаа Хопкинсвилль хотын цагдаагийн газарт мэдэгдэж байжээ. Цагдаагийн ажилчид тэдний хэлсэн газарт очиж, мөрдлөг хийсэн боловч юу ч олоогүй байдаг. Тэдний харсан зүйлс бодит эсэхийг хэн ч нотолж чадаагүй бөгөөд хожим тухайн хачин жигтэй амьтныг харсан гэх хүмүүсийн тоо улам бүр өссөөр байв. 

Келли-Хопкинсвилль энкаунтер (Kelly-Hopkinsville Encounter)

4 "Hinterkaifeck" аллага

"Hinterkaifeck" гэдэг нь "Bavarian"-н хоёр тосгоны голд байрлах жижиг ферм аж. 1921 онд тухайн фермийн эзний гэрийн үйлчлэгч бүсгүй ажлаасаа гарсан байна. Учир нь дээврийн өрөөнд хэн нэгний хөлийн чимээ сонсогдож, хачин дуу чимээ гарах болсонтой холбоотой аж. Жилийн дараа шинэ үйлчлэгч ирж, дөнгөж ажлаа эхлээд удаагүй байтал, нууцлаг байдлаар амиа алджээ. Гэрийн эзэн юу болоод байгааг гайхаж, фермээ тойрон алхаж яваад ойгоос орж ирсэн хэн нэгний мөр цасан дээр гарсан байхыг олж харсан байна. Харин тэр үдэш фермерийн гэр бүлийн 6 гишүүнийг хөнөөж, морины жүчээнд цогцсыг нь хаясан байсан бөгөөд тэдэн дунд 7 настай охин, 2 настай хүү нар багтаж байжээ. Энэхүү аймшигт хэргийн учрыг цагдаа нар олж чадаагүй ба өнөө хэр нь нууцлаг хэвээр байгаа юм. 

"Hinterkaifeck" аллага

5 Альберт Фиш (Albert Fish)

Түүхэнд нэрээ мөнхөлсөн цуутай гэмт хэрэгтэн, цуврал алуурчин Альберт Фиш (Albert Fish)-ийг "Gray Man", Werewolf of Wisteria", "Brooklyn Vampire" гэхчлэн хочилж, нэрлэдэг байв. Тэрээр хүний махаар хооллож, хүүхдүүдийг яргалж, хөнөөдөг байсан бөгөөд нийтдээ 5 хүний аминд хүрсэн гэдэг хэдий ч, 3 хүнийг хөнөөсөн хэргээр яллагдаж, цаазаар авахуулсан юм. Хамгийн аймшигтай нь тэрээр хохирогчдыг зүгээр ч алдаггүй, бүгдийг нь тамлаж, амьдаар нь өвчиж, махыг нь иддэг байжээ. Энэхүү хүн дүрст араатанг цахилгаан сандал дээр суулгаж, цаазын ялыг гүйцэтгэсэн байдаг.

Альберт Фиш (Albert Fish)

6 "Котард" синдром

"Котард" синдром гэдэг нь, маш ховор тохиолдох сэтгэцийн эмгэг юм. Үүгээр өвчилсөн хүмүүс өөрийгөө үхсэн эсвэл хамаг эрхтнээ алдсан, аймшигт мангас хэмээн төсөөлдөг байна. "Котард" синдром өвчтэй хүмүүсийн 70 хувь нь өөрийгөө үхсэн, үлдсэн хувь нь үхэшгүй мөнх буюу зомби болсон гэж ойлгодог. Энэ нь ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдэд түгээмэл ажиглагддаг бөгөөд тархины хэвийн үйл ажиллагаа алдагдсан үед маш ховор тохиолддог байна. Хүний биеийн ихэнх өвчлөл сэтгэл санааны байдлаас шууд хамаардаг тул, сүүлдээ энэ нь жинхэнэ өвчлөлийн үндэс суурь болдог. 

"Котард" синдром

7 Клинтоны зам

Клинтоны зам нь, Нью Жерси мужаас 10 миллийн зайтай байрладаг бөгөөд хачин жигтэй зүйлс болдог гэдгээрээ алдартай. Тухайн зам нь ой модоор хүрээлэгдсэн ба сүнс, чөтгөртэй гэгддэг билээ. Орон нутгийн цагдаа нар ч энэ замыг аймшигтай болохыг хүмүүст сануулж болгоомжтой байхыг зөвлөдөг. Тус замыг дайран өнгөрсөн жолооч нар гар өргөсөн хүүхэд зогсож байгаад гэнэт алга болдог, машины жолоодлого автоматаар алдагддаг гэхчлэн олон зүйлсийг ам уралдан ярьдаг аж. 

Клинтоны зам

8 Фредерик Валентичийн алга болсон түүх

Жил бүр л хүмүүс алга болж, эргэж олдож байдаг. Харин тэдэн дундаас хамгийн хачирхалтай нэгэн түүхийг өгүүлье. Фредерик Валентич (Frederick Valentich) гэх онгоцны нисгэгч эр 80-аад оны сүүл үед онгоцоо жолоодож яваад ор сураггүй алга болжээ. Тэрээр Австралын "Royal" агаарын хүчинд ажилладаг байсан бөгөөд хамгийн сүүлийн нислэгээ хийж явахдаа, өөрийг нь нэг нисдэг тэрэг маш хурдтай араас нь дагаад байна гэжээ. Албаныхан шалгаж үзээд түүний ойр орчимд ямар ч нисдэг тэрэг байхгүйг мэдэгдэхэд, залуу "Энэ нисдэг тэрэг биш байна" гэж хэлээд, холбоо тасарсан байна. Үүнээс хойш залуу эргэж ирээгүй төдийгүй цагдаагийн ажилчид хэчнээн хайж, эрсэн боловч юу ч олж чадаагүй юм. 

Фредерик Валентичийн алга болсон түүх

9 Модон мангас

Баруун Виржиниагийн домогт мангас "Flatwoods"-ийн түүх үнэхээр аймшигтай. Хүмүүсийн яриагаар бол, 2 хүү ойд төөрч, тас хар биетэй аймшигт мангасыг харсан бөгөөд хэсэгтээ ухаанаа алдаж, хий зүйлстэй ярих болсон байдаг. Тус мангас нь 2 метр гаруй өндөртэй, хар биетэй бөгөөд түүнийг харсан нохой сүүлээ хавчин зугтаадаг бол, харсан хүн ухаан санаагаа гээдэг гэнэ. "Flatwoods" мангасыг бодитоор оршин байдаг эсэхийг нотолж чадаагүй боловч маш олон хүмүүс үүнд итгэж, харь гарагийн амьтан хэмээн төсөөлдөг аж. 

Модон мангас

10 Чимээгүй ихрүүд

Жүйн (June) болон Женнифер Гиббонс (Jennifer Gibbons) нар нь ихэр эгч дүүс юм. Тэд Уэльсд цагаач эцэг эхийнхээ хамтаар амьдарч байсан бөгөөд сургуульд ормогцоо хүүхдүүдэд шоглуулж, ердөө л өнгөт арьстай, аялагатай ярьдаг гэдгээсээ болж, гадуурхагдаж эхэлжээ. Тиймээс аав ээж нь тэднийг өөр сургуульд шилжүүлэн суулгасан боловч мөн л тэднийг доромжилж байв. Сүүлдээ охид зөвхөн өөрсдийн мэдэх хэлээр ярих болж, өөр хэнтэй ч харилцаа үүсгэхгүй, чимээгүй байх болсон юм. Иймд аав ээж нь охидоо салгаж, тус тусад нь сургуульд явуулсан ч үр дүнгээ үзүүлээгүй байна. Охид сүүлдээ өөрсдийн хэлэхийг хүссэн зүйлсээ зохиол, шүлэг болгон бичиж, авьяасаа хөгжүүлж эхэлсэн байдаг.

Тэдний хэнтэй ч ярьдаггүй байдал хэвээр байсан тул 14 жилийн турш сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийсэн юм. Харин нэг өдөр тэд хэн нэгэн нь түрүүлж үхэх юм бол, үлдсэн нэг нь нийгэмшиж, бусадтай ярилцаж болно байх хэмээн бодож, ярилцсан байна. Харин ихэр эгч болох Женнифер нь гэнэт зүрхний шигдээсээр нас барсан бөгөөд түүний биеэс ямар ч хор, эм олдоогүй нь хүмүүсийн гайхшралыг төрүүлжээ. Ердөө 29 насандаа нас барсан бүсгүйн үхэл, ихэр дүү болох Жүйнийг нь ярьж, нийгэмтэй хөл нийлүүлэн алхахад тус болсон гэдэг. 

Чимээгүй ихрүүд

11 Скафизм

Скафизм гэдэг нь, хүнийг шийтгэн тамлах Персийн эртний арга юм. Тэд гэмт этгээдүүдийг нүцгэлж завин дээр хүлээд, ам, нүд, үтрээ зэрэг биеийн нүх сүв болгонд сүү, зөгийн бал хийж, бие дээр нь зөгийн бал асгадаг байна. Ингээд тэднийг өөд өөдөөс нь харуулж суулгаад орхих бөгөөд нар шарж, шавьж, хорхойнууд тэдний бие дээр цугларч, тамлан зовоох болно. Ихэнх яллагдагчид өлсөж, цангаснаас болж үхэх бол, зарим нь шавьж, зөгийнүүдийн хоол болж, удаан хугацаанд тарчилж амиа алддаг байна. Үүнийг хамгийн хэрцгий цаазын ял хэмээн нэрлэх нь бий. 

Скафизм

12 Сада Абэ (Sada Abe)

Сада Абэ бол Японы нэрт биеэ үнэлэгч, Гейша бүсгүй юм. Тэрээр нэгэн залууд сэтгэл алдарч, бүхнийг умартаж, амраг сэтгэл, хүсэл тачаалынхаа боол нь болж хувирчээ. Бүсгүй хайрт залуугийнхаа дэргэдээс алхам ч холдохыг хүсээгүй, түүнийг хэнд ч өгч чадахгүй гэх сэтгэлдээ дийлдэж, залуугийн бэлэг эрхтнийг тасалж, өөрийн кимонодоо хийн авч явах болжээ. Хэд хэдэн удаа тэрээр амрагийнхаа тасарсан бэлэг эрхтэнг ашиглаж, гар хангалга хийхийг оролдож байсан гэдэг. Удалгүй тэрээр цагдаа нарт баригдаж, 6 жилийг торны цаана өнгөрүүлжээ. Түүний амьдралаас сэдэвлэсэн бүтээсэн "Ai No Korida" гэх кино хүртэл байдаг аж. 

Сада Абэ (Sada Abe)

13 Армин Мейвэс (Armin Meiwes )

"Хүний махаар хооллогч" хэмээх нэрийг зүүх болсон Армин нь 2001 онд цахим сүлжээгээр дамжуулж, амьдаараа идүүлэхийг хүссэн хүн байгаа эсэхийг лавлажээ. Харин удалгүй түүнд сайн дурын хүн олдож, залуу хүний мах идэж үзэх хүслээ гүйцэлдүүлсэн байна. Тэрээр хохирогчийн бэлэг эрхтнийг тасалж, шарж идсэн бөгөөд цаашлаад бүх эрхтнийг нь нэг нэгээр нь иджээ. 2002 оны 12 дугаар сард сэтгэцийн өвчтэй, алуурчин Армин баригдсан бөгөөд түүний үйлдсэн аймшигт аллагын хариуд шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноож байжээ.

Армин Мейвэс (Armin Meiwes )

14 "Unit 731" туршилт

1936 онд Япончууд химийн болон бактериологийн зэвсэг үйлдвэрлэх, турших даалгавартай нэгэн нууц отряд байгуулж, Хятад улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Отрядын бүрэлдэхүүнд жирийн цэргүүд биш, харин эмч, эрдэмтэн гэх мэт өндөр боловсролтой хүмүүс багтаж байлаа. Хятадыг сонгосон нь санамсаргүй зүйл биш. Хэрэг бишдэж нууц задарвал, Хятадын хүн ам л хохирохоос биш, Японы ард иргэдэд ямар ч аюул учрахгүй байв.Хамгийн гол нь туршилтын субьект нь нохойноос дор үзэгддэг олзны хүмүүс байсан аж.

Олзныхон дээр хийж байсан туршилт нь, гол төлөв төрөл бүрийн өвчин үүсгэгчийг судлах явдал байв. Харин дэлхийн 2-р дайны сүүл үед хорт чанараараа жирийн бактераас 60 дахин хүчтэй тахлын вирусыг хүмүүс дээр туршиж эхэлжээ. Ингэхдээ тусгай бэлдсэн торонд хүмүүсийг хөдлөх аргагүй болтол дүүргэн чихээд, дараа нь тэсрэх бөмбөгөнд хийсэн вирусыг дэлбэлж халдаадаг байж. Олзны хүмүүс амь тавин орилолдох боловч хэн ч тоодоггүй бөгөөд тэдний гол тасраагүй байхад нь мэдээ алдуулалгүй задлан хийж, эд эрхтнүүдийг нь гарган, вирус организмыг хэрхэн идэж байгааг задгай чигээр нь ажигладаг байлаа. Өрөвдөлтэй олзныхон хэдэн өдөр тарчилсны эцэст амьсгал хураахад сая нэг юм тэднийг хүүр шатаах газар руу шилжүүлдэг байжээ.

"Unit 731" туршилт

15 Хойд Солонгосын хорих лагер

Харгис, хэрцгий гэдгээрээ алдартай Хойд Солонгос улсын хорих лагериудад аймшигтай туршилтууд болж байсан гэдэг. Тэд дайн тулаанд ашиглах химийн болон биологийн зэвсэг гаргаж авахын тулд шоронд хоригдож, өлсөж ядарсан хүүхэд болон эмэгтэйчүүд дээр туршилт хийн, амь насыг нь хайр найргүй хөнөөдөг байжээ. Жишээ татахад "Camp 22" гэх хорих лагерь дахь 50,000 хоригдлоос 10,000 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг ялган, туршилтанд хамруулсан бөгөөд тэднээс гарын арван хуруунд багтах тооны хүн л амьд гарсан гэдэг. Бүсгүйчүүд туршилтаас гадна цэрэг, офицеруудын хүчирхийллээс болж амиа алддаг байсан аж.

Хойд Солонгосын хорих лагер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()