Кокосын тос хэрэглээд үс бууралтаж, унахаас сэргийлээрэй!

Кокосын тос нь байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас бид бие организм болон эрүүл мэнддээ үүнийг ихээхэн ашигладаг билээ. Тэр ч бүү хэл нүүр болон биеийн тос, нарны хурц туяанаас сэргийлэх бэлдмэлийн найрлаганд "кокосын тос" агуулагдах нь бий. Мөн кокосын тосны тусламжтайгаар үс бууралтаж, унаж гэмтэхээс сэргийлэх бүрэн боломжтой байдаг ажээ. 

Кокосын тос хэрэглээд үс бууралтаж, унахаас сэргийлээрэй!

Кокосын тос /зарим тохиолдолд кокосын сүү/-ыг Энэтхэг, Индонез, Малайз, Филиппин болон Мъяанмар зэрэг улс орнуудын ард иргэд үс арчилгаанд ихээхэн хэрэглэдэг байна. Энэ нь дээр дурдсанчлан үс бууралтаж, унахаас сэргийлээд зогсохгүй, үсийг илүү намирсан, зөөлөн болгодог байна. Ингээд та бүхэндээ кокосын тосны итгэмээргүй ач тусыг сонирхуулъя. 

1 Үс унахаас сэргийлнэ

Үс унах нь бие организм шим тэжээлээр дутагдах, арьс өвчлөх, мөөгөнцөр тусах зэрэг шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин кокосын тос нь биед хэрэгтэй өөх тос, амин дэмээр баялаг учраас үсэнд тэжээл өгч, үс унахад хүргэж буй өвчний халдварыг үгүй хийдэг байна. 

Үс унахаас сэргийлнэ

2 Үс гэмтэхээс сэргийлнэ

Хэд хэдэн судалгаагаар кокосын тос нь үсийг улам бэхжүүлж, тэжээл өгөхөөс гадна, үс гэмтэхээс сэргийлэх ач тустай болох нь тогтоогджээ. Мөн наранцэцгийн тос болон органик тос нь энэ төрлийн үйлчилгээтэй болохыг хэлэх нь зүйтэй болов уу. 

Үс гэмтэхээс сэргийлнэ

3 Үсийг зөөлөн болгоно

Хуйхны арьсан дахь "эпидерм"-ээс үүдэлтэй үс хуурайшдаг билээ. Тэгвэл уг асуудлыг кокосын тосоор шийдвэрлэж болно. Учир нь кокосын тос нь хуйхны арьсыг чийгшүүлж өгдөг байна. 

Үүний тулд та шүршүүрт орохоосоо өмнө үсэндээ кокосын тос түрхэж, 15 минут байлгаарай. Дараа нь шүршүүрт орох үедээ бүлээн усаар толгойгоо угаахад хангалттай.

Үсийг зөөлөн болгоно

4 Хагийг үгүй хийнэ

Хуйхны үхэжсэн арьс болон хуурайшилтаас үүдэлтэй үс хагтдаг. Өөрийн үсний онцлогт тохирохгүй шампунь хэрэглэх, үсээ буруу арчлах, мөөгөнцөр зэргээс болж, үс хагтах нь бий. Харин кокосын тос нь арьсны хуурайшилтыг зогсоож, хагтахаас сэргийлдэг байна.

Үүний тулд кокосын тосыг ижил хэмжээний тосон туулга /castor oil/-тай хольж, хуйхандаа түрхэж, 30 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаагаарай. Энэ мэтчилэн үсээ угаахын өмнө энэхүү аргыг туршиж үзсэнээр хэсэг хугацааны дараа таны үс хагтахаа болих юм.

Хагийг үгүй хийнэ

5 Бөөсийг устгана

Бөөс арилгах үйлчилгээтэй ихэнх бүтээгдэхүүнүүд нь харамсалтай нь химийн хортой найрлагатай байдаг бөгөөд энэ нь хуйхны арьс болон үсийг гэмтээдэг аж. Харин кокосын тосыг хэрэглэснээр арьс загатнахгүй бөгөөд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлдэггүй. Түүнчлэн бөөсийг үгүй хийдэг. 

Ингэхдээ кокосын тосыг дангаар нь үсэндээ түрхэж, хэдэн цагийн турш угаалгүй байлгаарай. Үр дүнд нь үсэн дэх бөөснүүд устах болно. Хэрвээ хүсвэл кокосын тосыг үсэндээ түрхэхээсээ өмнө цайны модны тос түрхэж болно.

Бөөсийг устгана

6 Үс бууралтахаас сэргийлнэ

Нас нэмэхийн хэрээр хүний үсний уутанцар дахь өнгө үүсгэгч эсүүд үхдэг бөгөөд ингэснээр үр дүнд нь үс бууралтаж эхэлдэг байна. 

Гэвч үүнд санаагаа чилээх хэрэггүй юм. Үүнийг дараах байдлаар хялбар шийдвэрлэх боломжтой. Кокосын тосыг нимбэгтэй хольж, 15 минут хуйхандаа массаж хийж өгөөрэй. Үр дүнд нь таны үс бууралтахгүй. 

Үс бууралтахаас сэргийлнэ

Та кокосын тосыг томоохон супермаркетуудаас худалдан авах боломжтой. Иймд олдохгүй байх вий хэмээн сэтгэлээ чилээх хэрэггүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()