1. Бууцай + гадил + нимбэг
Бууцай нь танд хэрэгтэй витамин, амин дэмийг нөхөж, биеийг сэргээнэ. Та 350 мл усанд, 3 ширхэг гадил, нэг багц бууцай, тал нимбэгний шүүстэй нийлүүлж, блендэрт хийхэд хангалттай.
2. Нэрс + гадил + нимбэг + цоохор майлз
Нэрс нь хүний биед маш хэрэгтэй жимс бөгөөд дархлааны системийг дэмжиж, харааг сайжруулна. Блендэрт 2 ширхэг гадил, 3 хоолны халбага нэрс, 1/3 нимбэгний шүүс, 2-3 ширхэг цоохор майлз, 1 аяга ус хийж, бэлтгэнэ.
3. Цоохор майлз + бууцай + лайм жимс + гадил
Цоохор майлз нь калори шатаахын зэрэгцээ, өөрт агуулагдсан их хэмжээний витаминаар таныг тэтгэж, эрүүлжүүлнэ. Та блендэрт 2 2 ширхэг цоохор майлз, 1 аяга бууцай, 1 аяга ус, тал нимбэгний шүүс, 1 гадил хийн эргүүлж, шүүсээ бэлтгэж уугаарай.
4. Бууцай + гадил + алим + нимбэг
Гадил болон бууцайг хамтад нь хэрэглэснээр та эрч хүчээр цэнэглэгдэж, төрөл бүрийн өвчнийг даван гарах болно. 1 аяга бууцай, 2 ширхэг гадил, 1 ширхэг алим, 1 аяга ус, тал нимбэгний шүүсийг хамтад нь блендэрт хийж эргүүлнэ.
5. Өргөст хэмх + салатны навч + нимбэг + зөгийн бал
Өргөст хэмх нь бие организмаас хорт бодисыг гадагшлуулах бол, салатны навч нь Е витаминаар баялаг байдаг. Та блендэрт 1 салаа салатны навч, 1 ширхэг дундаж хэмжээтэй өргөст хэмх (хальсалсан байх), тал нимбэгний шүүс, 1 аяга ус, багахан зөгийн бал хийж эргүүлэн, амтат шүүсээ бэлтгэж ууна.
6. Лууван + хүрэн манжин + цоохор майлз + өргөст хэмх + алим + яншуй + цагаан гаа
Энэхүү ундаа нь витаминаар баялаг төдийгүй таны ходоод гэдсийг цэвэрлэх болно. 1 ширхэг лууван, 1 өргөст хэмх, 1 хүрэн манжин, 1 цоохор майлз, 2 алим, 1 багц яншуй, багахан хэмжээний цагаан гааг нийлүүлж, блендэрт хийж, ундаа болгож уугаарай.
7. Бууцай + салатны навч + цоохор майлз + лийр + гадил + нимбэг
Та энэхүү ундааг өглөөний цайндаа уугаарай. Дархлааны системийг сайжруулж, таныг сэргэг байлгах болно. 1 багц бууцай, салатны навч, 3 ширхэг цоохор майлз, 1 лийр, 1 гадил, лайм жимсний шүүс, 1.5 аяга устай нийлүүлж, блендэрт хийж эргүүлнэ.
8. Лууван + цагаан гаа + алим + гадил + жүрж + гаа
3 лууван, 2 алим, багахан цагаан гаа, 2 гадил, 1 жүрж, нэг багц гааны навчыг блендэрт хийж холиорой.
9. Гүзээлзгэнэ + гадил + гаа + аньс
Та 200 гр хөлдөөсөн гүзээлзгэнэ, 150 гр хөлдөөсөн аньс, 2 гадил, 1 аяга гааны навч, 1 аяга усыг хамтад нь блендэрт хийж эргүүлснээр, ундаа бэлэн болно.
10. Гадил + алим + хивэг + яншуй
Өглөөг энэхүү ундааг ууж эхлүүлээрэй. Тус ундаа нь олон төрлийн витаминаар баялаг. Тал гадил, тал ногоон алим, 1 хоолны халбага хивэг, нэг багц яншуйг блендэрт хийж эргүүлнэ.
11. Өргөст хэмх + бууцай + хан боргоцой + ногоон цай + нимбэг + цагаан гаа
Антиоксидант, витамины агууламж өндөртэй энэхүү ундааг заавал бэлтгэж уугаарай. 1 өргөст хэмх, 2 багц бууцай, 2 аяга хэрчсэн хан боргоцой, 1 аяга найруулсан ногоон цай, тал нимбэгний шүүс, бага зэрэг цагаан гааг блендэрт хийж, амтат ундааг бэлтгэн уугаарай.
12. Бэрсүүт жүрж + маалингийн үр + гүзээлзгэнэ + усан үзэм + авокадо + гадил + нимбэг
Блендэрт 1 халбага маалингийн үр, тал бэрсүүт жүрж, 15 хөлдөөсөн гүзээлзгэнэ, тал авокадо, 1 гадил, тал нимбэгний шүүс, нэг атга ясгүй усан үзмийг хийж, холиорой. Тус ундаа нь С витаминаар баялаг болох бөгөөд таны дархлааны системийг дэмжих болно.
13. Алим + өргөст хэмх + нимбэг
Нимбэг нь С витаминаар, алим нь төмөр, "пектин"-ээр баялаг билээ. Харин эдгээрийг нийлүүлж ууснаар, биед гайхалтай өөрчлөлтийг мэдрүүлэх аж. 1 алим, тал нимбэгний шүүс, 2 өргөст хэмхийг хамтад нь блендэрт хийж холин, уугаарай.
14. Ханборгоцой + киви + өргөст хэмх + нимбэг
Та 1 киви, 1 өргөст хэмх, тал харборгоцойн шүүс, 1 нимбэгний шүүсийг блендэрт хийж, холиод л амтат ундаатай болох юм.
15. Авокадо + гадил + жүрж + нимбэг
Авокадо нь маш олон төрлийн амин дэмийг өөртөө агуулж, давхар тураах үйлчилгээг үзүүлдэг тул охидууд идэх дуртай байдаг. Та 1 гадил, 1 жүрж, 1 авокадо, тал нимбэгний шүүсийг блендэрт хийж, холих хэрэгтэй.
16. Алим + цоохор майлз + өргөст хэмх + хүрэн манжин + цагаан гаа
3 ногоон алим, 1 цоохор майлз, 1 өргөст хэмх, 1 хүрэн манжин болон бага зэрэг цагаан гааг блендэрт хийж эргүүлэхэд хангалттай.
17. Өргөст хэмх + яншуй
Ердөө хоёрхон орцтой энэхүү ундаа нь, олон төрлийн витамин, амин дэмээр таныг тэтгэх болно. 1 өргөст хэмх, нэг багц яншуйг блендэрт хийж холино.
18. Цагаан гаа + бууцай + алим + зөгийн бал
Цагаан гаа нь үрэвслийг намдаах, сэргийлэх ач тустай бөгөөд маш олон төрлийн витаминыг агуулдаг. 2 багц бууцай, 1 цайны халбага үрсэн цагаан гаа, 2 алим, 2 цайны халбага зөгийн бал, усыг блендэрт хийж, ундаагаа бэлтгэж уугаарай.
19. Нэрс + анар + алим + өргөст хэмх + бууцай
Анар жимс нь зүрх судасны өвчнийг анагаахад онцгой нөлөө үзүүлэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлж байдаг. Та блендэрт 3/4 аяга хөлдөөсөн нэрс, 1 аяга анарын шүүс, 1 алим, 1 өргөст хэмх, 1 багц бууцайг хийж, эргүүлээрэй.
20. Жүрж + нимбэг + бэрсүүт жүрж + ногоон цай + гадил
Та 1 жүрж, тал бэрсүүт жүрж, тал нимбэгний шүүс, аяга ногоон цай, 1 гадил, нэг цайны халбага зөгийн балыг блендэрт хийж, холиод, амттай ундааг бэлтгэж угаарай.
21. Брокколи + бэрсүүт жүрж + маалингийн үр + бүйлсэн самар + хасарваань
Брокколи нь В витаминаар баялаг, хоол боловсруулах системийг сайжруулах үйлчилгээтэй. Та хэдэн ширхэг брокколи, тал бэрсүүт жүрж, 1 цайны халбага маалингийн үр, тал атга бүйлсэн самар, 4 ширхэг хасарваань жимсийг блендэрт хийх хэрэгтэй.
22. Гадил + лууван + алимны шүүс + нимбэг
1 гадил, 1 алимны шүүс, 2 хоолны халбага лууван, тал нимбэгний шүүсийг нийлүүлж, блендэрт хийж холиорой.
23. Лууван + улаан лооль + цоохор майлз + оливын тос + давс + перец
Та 1 лууван, 2 улаан лооль, 1 цоохор майлз, 1 цайны халбага оливын тос, давс, перецийг амталгаагаар хийж, блендэрт эргүүлнэ.
24. Киви + лийр + яншуй + гадил
Киви нь А, В, С, Е, РР витамин, кальци, магни, натри, фосфор зэрэг эрдэс бодисыг агуулдаг. Та 3 киви, 1 лийр, бага зэрэг яншуй, тал гадилыг блендэрт хийж, амттай ундаа бэлтгээрэй.
25. Хүрэн манжин + лууван + сармис + яншуй
Ногооны ундаа нь жимснийхээс илүүтэй витаминаар баялаг байдаг. 1 хүрэн манжин, 3 лууван, 1 хумс сармис, нэг багц яншуйг блендэрт хийж бэлтгэнэ. Энэхүү ундаа нь дархлааны системийг сайжруулж, таныг турахад онцгой нөлөө үзүүлнэ.
26. Хан боргоцой + алим + лууван
Тал ханборгоцой, 2 алим, 2 лууванг хэрчиж, блендэрт хийгээд ундаа бэлтгэнэ. Энэ нь хүний эрүүл мэндийг дэмжиж, эрч хүчээр тэтгэх болно.
27. Лууван + улаан лооль + амтат чинжүү + сармис + цоохор майлз + бууцай
Лууван нь хүний энергийг нөхөж, царай төрхийг сайхан болоход тусладаг. 5 лууван, 2 улаан лооль, 2 амтат чинжүү, 4 хумс сармис, 4 цоохор майлз, 1 аяга бууцайг блендэрт хийж, холиорой.
28. Бүйлсэн самар + хасарваань + зөгийн бал + шанцай + гаа
Бүйлсэн самар нь их хэмжээний Е витамин агуулдаг. Та блендэрт 1 атга бүйлсэн самар, 1 аяга ус, 4 ширхэг хасарваань жимс, 1 цайны халбага зөгийн бал, 1/2 цайны халбага шанцай, атга гааны навч хийх хэрэгтэй.
29. Гадил + шанцай + бүйлсэн самар + давс
Та 1 гадил, 15 түүхий бүйлсэн самар, 1 аяга ус, 1/2 цайны халбага шанцай, чимх давсыг блендэрт хийж, ундаа бэлтгээрэй.
30. Амтат чинжүү + нимбэг
Энэхүү ундаа нь архаг ядаргааг тайлж, танд эрч хүчийг бэлэглэнэ. 2 ширхэг амтат чинжүү, тал нимбэгний шүүсийг блендэрт хийж, холиорой. Ингээд л таны эрч хүч бэлэглэгч ундаа бэлэн болно.