1
Элсэн цаг - Хамтрагч
Та нийтэч, бүтээлчээс гадна урам зоригоор дүүрэн хүн юм. Амьдралд ямар ч асуудал тохиолдсон, гарах гарцыг төвөггүй олж, нүүрэндээ инээмсэглэл тодруулах нь бий. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох дуртай.
Таныг бусад хүмүүс өглөгч, биеэ даасан, эрч хүчтэй гэж дүгнэдэг. Амьдралыг эвлүүлдэг тоглоом гэж үзвэл, та ямар ч асуудалгүй эвлүүлж чадах болно.
2
Зууван - Төлөөлөгч
Бусдад анхаарал халамж сайн тавьдаг, хүмүүстээ ойлголцохдоо гаргууд юм. Цагийг үргэлж дотны найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа өнгөрөөхийг эрхэмлэдэг бөгөөд бусдад цаг ямагт инээмсэглэл бэлэглэдэг.
Улс төр сонирхдог. Гэвч хувцас загварын салбарт амжилт олох нь бий. Энэ ч үүднээсээ гадаад төрхөндөө ихээхэн анхаардаг байна. Заримдаа хов жив баздаг нь, таны хамгийн том сул тал болохыг анхаараарай.
3
Тэгш өнцөгт - Удирдагч
Зоригтой, өөртөө итгэлтэй, зөн совин нь өндөр хөгжсөн гэж зөвхөн таныг л хэлнэ. Бардам байх нь таныг чимдэг. Амьдралд ямар зүйлс чухал гэдгийг сайтар ухамсарлаж чаддаг.
Зорилгодоо хүрэхийн тулд шантралгүй урагшлах ёстой гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг аж.
4
Гурвалжин - Адал явдал эрэлхийлэгч
Уян хатан, өглөгчөөс гадна, адал явдал эрэлхийлж, шинэ зүйлийг туршиж үзэх туйлын дуртай. Мөн урлагийн гоц авъяастнууд энэ төрлийн биеийн хэлбэртэй байдаг байна. Гоо зүй болон загварын мэдлэг өндөртэй.
Дүрэм журамд баригдах дургүй бөгөөд зөвхөн өөрийнхөөрөө амьдрахыг илүүд үздэг.
5
Доошоо харсан гурвалжин - Хамгаалагч
Хайртай, ойр дотны хүмүүсээ бүх эрсдлээс хамгаалдаг. Сайхан сэтгэлийн үүр уурхай гэж энэ төрлийн биетэй хүмүүсийг хэлнэ. Бусдад урам зориг хайрлах, итгэл үнэмшил бэлэглэхдээ гаргууд.
Гэвч таны хамгийн том сул тал бол, төгс төгөлдөр болох гэж хэтэрхий их тэмүүлдэг явдал юм. Мөн юмыг хойш тавьдаг, залхуу хойрог зантай. Хариуцлага хүлээхээс эмээдэггүй, цаг ямагт урагшилж байхыг хичээдэг сайн талтай.