“LookTV”, “Юнивишн”, “ДДэшТВ”-гээс ҮНЭГҮЙ үзэх боломжтой ШИЛДЭГ 10 кино

2017-05-05, 12:06
7,691

Хэрвээ та 2016 онд нээлтээ хийж, дэлхийн кино сонирхогчдыг байлдан дагуулсан шилдэг кинонуудыг ҮНЭГҮЙ үзэхийг хүсэж байвал наашаа анхаарлаа хандуулна уу. Та Юнителийн 6000 төгрөгийн карт авахад л энэ хүслээ биелүүлэх боломжтой. Учир нь энэ картыг авснаар таны гар утсанд 6000 нэгж орох бөгөөд урамшуулалд нь “Юнивишн”, “ДДэшТВ”, “LookTV”-гээс тус тусад нь кино, контент түрээслэн үзэх 6000 төгрөгийн эрх аваарай.

“LookTV”, “Юнивишн”, “ДДэшТВ”-гээс ҮНЭГҮЙ үзэх боломжтой ШИЛДЭГ 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү эрхээрээ та амралтын өдрүүдээрээ гэр бүлийнхэнтэйгээ "Юнивишн"-ээсээ дуртай киногоо сонгож үзэх, эсвэл гадуур явах үедээ гар утас, зөөврийн компьютерийн тусламжтайгаар "LookTV"-гээр хүссэн кино, контентоо үзэж болно. Мөн орон нутагт байгаа ах дүү, хамаатан садандаа "ДДэшТВ"-гээр кино үзэх эрхээ бэлэглэж ч болно шүү. Өөрөөр хэлбэл, өөрөө үзэж амжихгүй ч найз нөхөд, гэр бүлийнхэндээ кино үзэх эрхээ бэлэглэх боломжтой гэсэн үг. Ингээд “LookTV”, “Юнивишн”, “ДДэшТВ”-д 2016 онд нээлтээ хийсэн ямар шилдэг кинонууд байгааг сонирхцгооё.

 

1 Moana

Найруулагч: Дон Холл, Рон Клементс

Дуу оруулсан жүжигчид: Дувэйн Жонсон, Аули Кравало, Рэйчл Хоус

"Моана" хүүхэлдэйн кино нь 89 дэх Академи авардсаас шилдэг хүүхэлдэйн кино болон шилдэг дуу /How far I, ll go/-ны төрөлд шалгарч, шагнал хүртсэн. Дэлхий даяар нийтдээ 640 сая ам.долларын ашиг олжээ.

Моана Ваяалики бол эртний Полинезын омгийн ахлагчийн охин. Гэвч загас баригдахаа больж, ургац нь муудаж эхлэхэд хагас бурхан Мауи, охин тэнгэрийн зүрхийг хулгайлсан болохыг Моана ухаарна. Арлаа буцаан хэвэнд нь оруулах ганц арга бол Те Вити охин тэнгэрийн зүрхийг буцаах тул Моана Номхон далайг гаталсан аян замдаа гарах аж. Үйл явдал хэрхэн өрнөхийг киноноос сонирхоорой.

2 Doctor Strange

Найруулагч: Скотт Дериксон

Жүжигчид: Рейчл МакАдамс, Шивэтэл Эжифор, Бенедикт Кумбербач

Doctor Strange киног хийх ажлыг 1980-аад онд Парамоунт кино компани эхлүүлжээ. 2005 онд кино хийх эрхийг эргүүлэн ѳѳр дээрээ авсан бѳгѳѳд 2010 онд киноны зохиолын ажлыг эхлүүлсэн түүхтэй. Киноны зургыг нийт 4 улсад авсан бѳгѳѳд киноны гол дүр Стефен Стрэйнжийн дүрийг Бенедикт Кумбербач бүтээсэн байна.

Стефен Стрэйнж дэлхий дээрх хамгийн алдартай тархины мэс засалчдын нэг бѳгѳѳд авто осолд орсноос болж дахин мэс засал хийх боломжгүй болно. Тэр гараа эдгээхээр аян замд гарах бөгөөд далдын урлаг, өөр хэмжээст гаригуудад хөл тавина. Хувиа хичээсэн үзлээ хаяж бодит ертөнц болон үл мэдэгдэх зүйлийн дунд тэр гүүр болох ёстой. Киног 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд нээсэн.

3 Allied

Найруулагч: Роберт Земекис

Жүжигчид: Жаред Харрис, Брэд Питт, Марион Котиллард

Тус киног Стивен Найтын зохиолоос сэдэвлэж, алдарт "Ирээдүй рүү буцсан нь" "Форрест Гамп" киногоороо олонд танигдсан нэрт найруулагч Роберт Земекис найруулагчаар нь ажиллажээ.

"Allied" киноны үйл явдал Дэлхийн II дайны үед өрнөх болно. Америкийн тагнуулч Макс Ватан (Питт) Касабланкад Германы төлөөлөгчийг хөнөөх даалгавар авдаг. Ватан Касабланкад дур булаам франц бүсгүй Марианнад дурлаж түүнтэй гэрлэх бөгөөд эцэст нь түүний эхнэр Германы тагнуул байж болзошгүйг олж мэднэ.

4 Sing

Найруулагч: Гарт Женинс, Кристоп Лоурделет

Дуу оруулсан жүжигчид: Мэтью МакКонахи, Тэрон Эджертон, Сет МакФарлейн, Скарлетт Йоханссон

Театрын дарга Бастер уутат баавгай, сайн найз Эдди хоньтой хамтран ажиллана. Бастер хотын бүх оршин суугч амьтдыг хамарсан дууны уралдаан зарлах бөгөөд хөгжилтэй үйл явдал цааш өрнөнө. Амьтад дууны тэмцээнд орохдоо Леди Гагагийн "Bad Romance" болон олны танил дуучдын хит болсон дуунуудыг хэрхэн дуулж буйг үзээрэй.

"Sing" хүүхэлдэйн киноны "Faith" дууг Ариана Гранде, Стив Вандер дуулж, "Голден Глоб" наадамд шилдэг дуугаар нэр дэвшсэн.

5 Assassin's Creed

Найруулагч: Жастин Карзэл

Жүжигчид: Жереми Айронс, Майкл Фассбендер, Марион Котиллард

Калум Линч өөрийн өвөг Агуйларын тухай судлах явцдаа мастер алуурчны чадварыг олж авна. Хөлсний алуурчдын нууц бүлгэмийн үр удам гэдгээ мэдсэн залуу киноны үйл явдыг хааш нь залахыг сонирхоорой.

Тус кино нь "Ubisoft" компанийн хийсэн видео тоглоомоос сэдэвлэн бүтээгдсэнээрээ онцлог. Assassin's Creed видео тоглоомыг 2007 онд бүтээсэн бөгөөд киног 2016 онд хийжээ.

Дашрамд дуулгахад, Бүгдийг цэнэглэгч картаар дансаа цэнэглээд урамшуулалд нь авсан "Юниви"-ээс кино үзэх эрхээрээ Сингапур хөтөлбөрт оролцох боломжтой юм байна. Тус хөтөлбөрт оролцсоноор та Сингапур улсад аялах эрх болон 43 инчийн "LG" брэндийн телевизор, "Sony Playstation" зэрэг олон бэлгийн эзэн болж болох юм билээ.

6 Train to Busan

Найруулагч: Ён Сан Ху

Жүжигчид: Гон Юу, Ма Дон Сок, Жан Юу Ми

Өмнөд Солонгосыг аймшигт зомби вирус эзэлжээ. Энэ үеэр Сөүл хотоос Бусан хүрэх галт тэргэн дэх хүмүүс хэрхэн амь тэмцэж байгааг энэхүү кино өгүүлнэ. Тад амьд үлдэж чадах уу?

Тус киног "The King of Pigs" (2011), "The Fake" (2013) гэсэн аникинонуудыг бүтээсэн залуу найруулагч Ён Сан Ху найруулжээ. Харин гол дүрүүдэд Гон Юу, Ма Дон Сок, Жан Юу Ми зэрэг БНСУ-ын одод тоглосон байна. "Train to Busan" солонгост нээлтээ хийсэн өдрөө бокс оффисынхоо рекордыг эвдэж, нийт 10 гаруй сая хүн үзсэн анхны кино болсон.

Киноны нийт төсөв 182 мянга орчим ам.доллараар бүтээд олон улсад 80 орчим сая ам.долларын ашиг олсон нь зардлаа хэд дахин нугалсан итгэмээргүй үзүүлэлт гаргажээ.

7 Arrival

Найруулагч: Денис Вилленуве

Жүжигчид: Эми Адамс, Жереми Реннер

Шинжлэх ухааны уран зөгнөлт "Arrival" кино өөрийн төрөлдөө ойрын хэдэн жил дуулдаагүй сайн үнэлгээг авсан юм. "Америкийн фильм институт"-ээс 2016 оны шилдэг 10 киноны нэгээр нэрлэсэн бөгөөд 89 дэх Академи авардсаас шилдэг дууны найруулга шагналыг хүртсэн байна.

Дэлхийд ирсэн харь гаригийнхантай ойлголцохын тулд Засгийн газар хэл шинжээч-эрдэмтэн Луйс Бэнксээс тусламж хүснэ. Хэл шинжээч харийнхны ирсэн шаалтгааныг ойлгох явцдаа амьдралын зарим үнэт зүйлсийг ухаардаг байна.

8 Storks

Найруулагч: Николас Столлер, Даг Свийтланд

Дуу оруулсан жүжигчид: Кэлсэй Граммэр, Энди Самбэрг, Кэйти Кроун

Өрөвтас шувуунууд хүүхэд зөөхөө болиод жирийн илгээмж л зөөдөг болжээ. Нэгэн өрөвтас санамсаргүйгээр хүүхэд үйлдвэрлэх машины товчлуурыг дарснаар мартагдсан үйлчилгээний түүхийг эргэн дурсахаас өөр аргагүйд хүрчээ. Асуудал цааш хэрхэн өрнөх бол?

Тус хүүхэлдэйн киноны зохиолыг Николас Столлер бичиж өөрөө найруулжээ.

9 Central Intelligence

Найруулагч: Роусон Маршал Турбер

Жүжигчид: Дуэйн Жонсон, Кевин Харт, Аарон Пол

Пончикны хорхойтон бүтэлгүй залуу мундаг тагнуулч болж, харин сургуулийн үдэшлэгийн баатар мачо нягтлан бодогч болж уйтгартай амьдралтай болсондоо гомдоллон сууна. Нэг ангийн хоёр залуугийн амьдралын энэ өөрчлөлт санаадгүй байдлаар тэдгээрийг сошиал сүлжээнд учруулж жинхэнэ үйл явдал эхэлнэ. Буудалцаан, тагнуулын ажиллагаа гээд дэлхийг аврах ажилдаа тэд ханцуй шамлан оржээ. Хэрэг явдал хэрхэх вэ?

10 Warcraft

Найруулагч: Данкен Жонес

Жүжигчид: Доминик Купер, Паула Паттон, Бэн Фостер, Травис Фиммел

Та элф эсвэл оркуудын төлөө тулалдаж компьютерийнхээ ард олон цагийг өнгөрөөж байсан уу? Хэрэв тийм бол энэ кино танд таалагдах нь гарцаагүй.

Оркуудын газар нутаг хар шидэнд устсаны улмаас тэд ертөнц хоорондыг холбосон хаалгаар зугтан Азеротод ирнэ. Оркууд нэгдэн Хорде гэх хүчнийг байгуулж, амар амгалан амьдрахын хүссэн ч тэдний шинэ гэр нь хүмүүсийн нутаг байх бөгөөд тэдний хооронд үл ойлголцол үүснэ. гэвч тэдний жинхэнэ дайсан хараахан гарч ирээгүй л байлаа. Үйл явдал яаж өрнөхийг киноноос үзээрэй.

Тус кино нь 160 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд 433.7 сая ам.долларын ашиг олсон байна.

Эх сурвалж: www.ublife.mn

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.