1
Шаталсан үс
Урт, шингэн үстэй хүмүүст "шаталсан" үс сайхан зохидог. Энэ нь тухайн хүний үсийг илүү хөвсгөр, өтгөн харагдуулдаг байна.
2
Шанаагаар татсан урттай үс
Шингэн үстэй хүмүүст хамгийн тохирох үс засалт бол шанаагаар татсан урттай үс юм. Үсийг огцом богиносгож, тайрснаар, та өөртөө илүү итгэлтэй, цоо шинэ нэгэн мэт харагдах болно.
3
Дундаж урттай үс
Хэт богино ч биш, урт ч биш үс нь арчилж, засахад хялбар байдаг. Мөн үс нь эрүү, хүзүүг далдалж, илүү дур булаам, туранхай харагдуулах нь бий.
4
Буржийлгасан богино үс засалт
Энэхүү үс засалт нь ямар ч эмэгтэйг гоо үзэсгэлэнтэй харагдуулж, эмэгтэйлэг төрхийг нь тодотгож өгдөг байна. Тэр тусмаа шингэхэн үстэй охид, бүсгүйчүүдэд бүр илүү тохиромжтой үс засалт юм. Мөн өдөр бүр өөртөө итгэлтэй алхах үндэс болохоос гадна, өглөө болгон үсээ арчлахын тулд, цаг гарздах шаардлагагүй болох билээ.
5
Ташуу тайралт
Үс тайралтыг дотор нь хэд хэдэн төрөлд ангилдаг бөгөөд үүнээс ташуу тайралт нь илүү дэгжин, өвөрмөц харагдуулдаг байна. Цаг ямагт бусдаас өөр байхыг эрхэмлэдэг эмэгтэйчүүдэд хамгийн ихээр тохирох үс засалт юм.
6
Тэгш, богино тайралт
Та үсээ хэрхэн засуулахаа мэдэхгүй сууж байгаа бол, тэгш богино тайралтыг туршаад үзээрэй. Энэ нь таныг илүү мэдрэмжтэй, дэгжин харагдуулах болно. Та тэгш тайруулсан үсээ төрөл бүрээр янзалж болно гэдгээрээ давуу талтай юм.
7
Хагас тайралт
Нэг талын үсээ богиносгож, нэг талыг үсээ урт хэвээр үлдээхийг хэлэх бөгөөд таныг бусдаас өвөрмөц болгож, хүн бүрийн харцыг булаах нь гарцаагүй.
8
Үзүүрлэсэн үс
Үсний үзүүрийг шингэлж, замбараагүй болгох нь ямар ч эмэгтэйд сайхан харагдана. Ялангуяа чөлөөтэй, өөрийн хүслээр байх дуртай бүсгүйчүүдийн дотоод ертөнцийг илэрхийлж байгаа хэрэг юм.
9
Огцом, богино тайралт
Огцом богино тайралт нь шингэн үстэй, жижиг нүүртэй, урт хүзүүтэй бүсгүйчүүдэд үнэхээр сайхан харагдах болно. Тэдний давуу талыг илүүтэй тодотгож, дур булаам болгож өөрчилнө.
10
Урт үс засалт
Урт намирсан үстэй байх ямар ч хүнд сайхан сэтгэгдлийг төрүүлээд зогсохгүй, эр хүн бүрийн харцыг булаах шидтэй байдаг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл моодноос гаралгүй трэнд болсоор байгаа юм.
11
Хөнгөн буржийлгасан үс
Үсээ хөнгөн буржийлгаж, долгион оруулах төдий үс засалт нь, сүүлийн үед трэнд болоод байгаа билээ. Та ч бас энэхүү үс засалтыг туршиж үзээрэй.
12
Халимаг үс засалт
Халимаг гэж хэлж болохоос гадна, эршүүд гэж бас нэрлэж болох бөгөөд өөртөө итгэлтэй, үзэл бодолдоо үнэнч, шударга зантай эмэгтэйчүүд ихэвчлэн уг үс засалтыг сонгодог байна.