Төрсөн өдрөөр нь шинжих эртний Египетчүүдийн зурхай

Улс үндэстэн бүрт өөрийн гэсэн өв соёл гэж байдаг. Зүүн зүгийн улс орнуудаас эртний Египетчүүд нь өвөрмөц соёл, ёс заншил, үүх түүхээрээ алдартай байсан билээ. Түүнчлэн энэхүү ард түмэн одон орон судлал, зурхайн ухаанд эртнээс суралцаж, судалж байсан бөгөөд агуу бурхадын тааллаар хүнийг төрсөн он сараар нь ямар хүн болох, ирээдүйд хэрхэхийг нь тодорхойлох боломжтой байдгийг олж, тогтоож байжээ. Ингээд эртний Египетчүүдийн зурхайтай танилцацгаая. 

Төрсөн өдрөөр нь шинжих эртний Египетчүүдийн зурхай

1 Нил (1 сарын 01-07, 6 сарын 19-28, 9 сарын 01-07, 11 сарын 18-26)

Нил мөрний бурхан нь шавхагдашгүй их эрч хүчтэй байдаг бөгөөд эртний Египетчүүд нил мөрнийг ард түмэнд амьдрал бэлэглэгч гэж үздэг аж. Энэ төрлийн хүмүүс байгаль, эх дэлхийтэй салшгүй холбоотой байдаг бөгөөд амьдралдаа "Илүүг хий. Харин харамсах зүйл бүү хий." гэх үгийг гол зарчмаа болгож, баримталдаг байна. Ямар ч мэргэжил тохирох боловч, олон цагаар суухад хүргэдэг ажил таагүй нөлөө үзүүлдэг. 

Зан чанар: Хэн нэгэнд зөвлөсөн зүйлс тань биеллээ олдог учраас эргэн тойрныхондоо нэр хүндтэй байдаг. Гэхдээ заримдаа бусдын хэрэгт тэгтлээ хошуу дүрсний хэрэггүй. Урам зоригоор дүүрэн, тэвчээртэй боловч, түргэн ууртай. Хүмүүс тантай ойртох тусам тав тухыг мэдэрдэг гэж боддог. 

Нил (1 сарын 01-07, 6 сарын 19-28, 9 сарын 01-07, 11 сарын 18-26)

2 Амон-Ра (1 сарын 08-21, 2 сарын 01-11)

Амон-Ра нь нарны бурхан Ра, эд зүйлсийг нөхөн сэргээгч Мина, дайчин Монтугийн шинж чанаруудыг өөртөө агуулсан байдаг. Түүнийг толгой дээрээ хуцын эвэртай байсан гэж ярих нь ч бий. Өөдрөг үзэлтэй, ухаалаг нэгэн бөгөөд бусдыг удирдан залах, манлайлах ажил хийвэл тохиромжтой. Авъяас билэг нь ундарсан гэж Амон-Ра төрлийн хүмүүсийг хэлдэг.

Зан чанар: Бусдын сэтгэлийг татаж чаддаг хэдий ч, найз нөхөд болон ойр дотны хүмүүстээ цаг зав гаргахдаа муу. Заримдаа амархан шантрах тохиолдол гардаг. Гэвч уян зөөлөн хүмүүс учраас бусадтай асуудлаа амархан ололцож, хайр сэтгэлийн тал дээр бат бөх харилцаа үүсгэж чаддаг байна. 

Амон-Ра (1 сарын 08-21, 2 сарын 01-11)

3 Мут (1 сарын 22-31, 9 сарын 08-22)

Айсис бурхны дараа орох Мут бурхан нь, гараг ертөнцийн эх бөгөөд "үхэшгүй мөнх" нэгэн юм. Түүнийг арслан шиг хүзүүтэйгээс гадна, толгой дээрээ хоёр титэмтэй байсан гэж судлаачид үздэг байна. Тэд бусдад шаардлагатай гэж бодсон үедээ маш том тус хүргэдэг. Тэдний ихэнх нь судлаачид, шинжээчид болох нь бий.

Зан чанар: Хүчирхэг мөн эрүүл чийрэг. Ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон сөрж зогсох чадвартай. Бас сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд заримдаа ааш зангийн хувьд тогтворгүй болдог. Ихэвчлэн ганц бие амьдрал зохих бөгөөд өөрийн гэсэн ертөнцийг бүтээж, хэнээс ч хараат бус амьдрахыг таашаадаг аж. Гэвч хэн нэгэнд ухаангүй болтлоо дурлавал, хайртай хүнийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байдаг. 

Мут (1 сарын 22-31, 9 сарын 08-22)

4 Геб (2 сарын 12-29, 8 сарын 20-31)

Гебүүд бол гараг ертөнцийн эв нэгдлийн билэг тэмдгүүд юм. Мөн ургамал ногоо болон газар дэлхийг бэлгэддэг аж. Хэрвээ та Геб бол, сайхан сэтгэлтэйгээс гадна, эмзэг нэгэн байх бөгөөд сэтгэл судлаач, олон нийтийн ажил хариуцсан ажилтан, техникч болбол илүү тохиромжтой. 

Зан чанар: Төрөлхийн гарын ур дүйтэй хүмүүс байдаг. Нэг үр байхад, түүнийг тариа болгох чадвартай. Сэтгэл татам, нөхөрсөг бөгөөд өөрт нь бүхнийг зориулж буй хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг.

Геб (2 сарын 12-29, 8 сарын 20-31)

5 Айсис (3 сарын 11-31, 10 сарын 18-29, 12 сарын 19-31)

Тэд бол эмэгтэйлэг шинж чанарыг агуулсан хүмүүс юм. Өөрийн нөхөр Осирисыг дахин амилуулж байсан тухай түүхэнд бичигдэн үлдсэн байдаг аж. Толгой дээрээ бухын эвэртэй, өөрөөсөө нарны хурц гэрлийг цацраадаг гэж сударт бичигдсэн байдаг. Тэд хайр сэтгэлийн асуудлаас болж, жинхэнэ жаргалыг мэдэрч чаддаггүй.

Зан чанар: Нээлттэй, хүсэл тэмүүлэлтэйгээс гадна, буруу зүйл хийвэл, түүндээ хэт их гэмшдэг. Сул тал нь маш их зүйлийг бодож, өөрийгөө зовоох нь бий. Гэвч энэ төрлийн хүмүүс бусдын итгэлийг олж, хайрыг нь татсаар байдаг нь нууц биш юм.

Айсис (3 сарын 11-31, 10 сарын 18-29, 12 сарын 19-31)

6 Осирис (3 сарын 01-10, 11 сарын 27-оос 12 сарын 18)

Осирис бол Египетийн хамгийн агуу бурхадын нэг билээ. Түүнийг өөрөөр "үхэгсдийн бурхан" гэж нэрлэх нь ч бий. Тэр хүмүүсийг амьд үлдэх эсвэл, эрлэг рүү нь илгээх асуудлыг шийддэг байв. Цэгцтэй, гайхалтай уран илтгэх чадвартайгаас гадна, бусдыг удирдах авъяастай. Түүнээс хүмүүс юугаа ч нуудаггүй бөгөөд маш их итгэл хүлээлгэдэг.

Зан чанар: Сониуч. Энэ зангаасаа болж, олон зүйлийг туршиж үзэж, өөртөө туршлага хуримтлуулдаг. Мөн өөртөө итгэлтэй бөгөөд алдахаас хэзээ ч айдаггүй. Заримдаа сэтгэл санаагаар унах тохиолдол байдаг. Нөхөрлөлөөс илүү хайрыг чухалчилдаг аж.

Осирис (3 сарын 01-10, 11 сарын 27-оос 12 сарын 18)

7 Тот (4 сарын 01-19, 11 сарын 08-17)

Энэ төрлийн хүмүүс төрөлхийн уран сэтгэгчид байдаг бөгөөд бусдад цаг ямагт тусалж, зөвлөхийг хичээдэг байна. Түүнийг бодох, эмчлэх, бичих, ярихын илрэл болсон бурхан гэж нэрлэдэг. Логик сэтгэлгээ өндөр хөгжсөн хүмүүс байх бөгөөд бусдын юу гэж бодож байгааг нүднийх нь хөдөлгөөнөөр хүртэл мэдэх чадвартай байдаг. Үнэн, худлыг хэдхэн секундын дотор мэдэж чаддаг. 

Зан чанар: Амьдралаа өөрийн гараар босгохыг юу юунаас илүү их эрхэмлэдэг. Худал хуурмагт дургүй. Хайртай хүндээ өөрт байгаа бүхнээ зориулахаас гадна, анхаарал халамж сайн тавих нь бий. 

Тот (4 сарын 01-19, 11 сарын 08-17)

8 Анибус (5 сарын 08-27, 6 сарын 29-өөс 7 сарын 13)

Түүнийг занданшуулсан гэж түүхэнд тэмдэглэн үлдээж байжээ. Мөн үхлийн хаалгыг нээж, харанхуйн амьдрал дахь амин сүнсийг эзэмших болсон гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг. 

Зан чанар: Ганцаардлыг тэвчдэггүй. Үнэн зүйлд дуртайгаас гадна, бага зэрэг эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй. Хүнд хэцүү зүйлээс төвөггүй мултарч дөнгөх бөгөөд гайхалтай сэтгэл судлаач болж чадна. Харин сул тал нь, заримдаа нэг гаргасан шийдвэрээ олон дахин өөрчилдөг.

Анибус (5 сарын 08-27, 6 сарын 29-өөс 7 сарын 13)

9 Сет (5 сарын 28-аас 6 сарын 18, 9 сарын 28-аас 10 сарын 02)

Тэр бол эрх чөлөөний бурхан юм. Харанхуй, цөл, шуурга, дайн тулааны бурхан ч гэж нэрлэдэг. Гахай шиг толгойтой, эрэгтэй. Сетүүд хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй, бүтээлч, өөрийгөө бусдаас илүүд үздэг хүмүүс юм. Улс төр болон менежментийн ажил хийвэл илүү тохирно.

Зан чанар: Тань шиг бүх зүйлийн жинхэнэ мөн чанарыг олж харж, чаддаг хүн тун ховор биз ээ. Та бол төрөлхийн ялан дийлэгч юм. Гэхдээ заримдаа хувиа хичээснээс болж, өөрийгөө зовоох нь бий. Эрх чөлөөг юу юунаас илүү чухалчилдаг бөгөөд хайрласан нэгнээ багагүй хардаж зовоодог байна. 

Сет (5 сарын 28-аас 6 сарын 18, 9 сарын 28-аас 10 сарын 02)

10 Бастет (7 сарын 14-28, 9 сарын 23-27, 10 сарын 03-17)

Хайр дурлал болон үр хүүхдийн үхэшгүй бурхан бол Бастет юм. Тэр бол эрслэн юм уу, эсвэл мууран толгойтой эмэгтэй бурхан бөгөөд ан амьтад болон хүнийг бүхий л аюулаас хамгаалдаг байна. Нөхцөл байдлыг хурдан хугацаанд ойлгож, гарах гарц олохдоо гаргууд хүмүүс байдаг. Багш, нягтлан бодогч, цэцэгчин болбол тохиромжтой.

Зан чанар: Таны дотоод энерги хүчирхэг учраас ямар ч стресс бухимдлаас хормын дотор ангижирч чадна. Бусдад халуун дулаан энерги цацруулдаг. Бусдыг өөртөө татаж, хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхдээ гаргууд. Хайртай хүнээ хязгааргүй их хайрладаг. 

Бастет (7 сарын 14-28, 9 сарын 23-27, 10 сарын 03-17)

11 Уулс (5 сарын 01-07, 4 сарын 20-30, 8 сарын 12-19)

Түүнийг уулс гэж нэрлэхээс гадна, диваажин, одод, хайр, Фараонуудыг хамгаалагч Гор бурхан гэж нэрлэх нь бий. Шонхор шувуу шиг царайтай байсан гэж түүх сударт бичигдсэн байдаг. Зөн совинтой, бүтээлч. Байгаль, эх дэлхий судлаач, зоо паркийн ажилтан болон амьтан сургагч болох аваас амьдралд нь сайнаар нөлөөлнө.

Зан чанар: Урам зоригоор дүүрэн, өглөгч. Мөн зорилгоо сайтар ухамсарлаж чаддаг. Хүнд хэцүү саад бэрхшээлээс хэзээ ч халширч, хойш суудаггүй. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг. Сул тал нь бүхнийг өөрийн дур хүслээрээ болгох гэдэг зан чанар юм. Хайр сэтгэлийн асуудал дээр насныхаа онцлогт тохируулан янз бүрээр ханддаг.

Уулс (5 сарын 01-07, 4 сарын 20-30, 8 сарын 12-19)

12 Секмет (7 сарын 29-өөс 8 сарын 11, 10 сарын 30-аас 11 сарын 07)

Арслан толгойтой, шударга ёсыг эрхэмлэгч бурхан. Хүнийг уй гашуу, зовлон, дайн тулаан, өвчингөөс ангижруулагч юм. Эмч болон илбэчин болох магадлалтай байдаг. 

Зан чанар: Аз үргэлж таныг дагаж явдаг бөгөөд зөв цагт, зөв зүйлийг хийж чаддаг. Өөрөөрөө бахархдаг, хатуу чанга байр суурьтайгаас гадна, заримдаа хөнгөн хуумгай хандаж, алдаа гаргах эрсдэлтэй байдаг. Амжилтаар үргэлж цангаж байдаг. Бусдыг шүүмжлэх дуртай. Зөн совин нь өндөр хөгжсөн.

Секмет (7 сарын 29-өөс 8 сарын 11, 10 сарын 30-аас 11 сарын 07)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()