Онгоцоор нисэхдээ юуг анхаарах ёстой вэ?

Сүүлийн үед хүмүүс нисэх онгоцны тусламжтай, хүссэн газраа саадгүй зорчих болсон. Учир нь нисэх онгоцоор үйлчлүүлэх нь илүү хурдан, басхүү тав тухтай байдаг байна. Гэвч бид заримдаа мэдлэггүйн улмаас онгоцоор тээвэрлэхэд хориотой зүйлсийг ачаандаа баглах зэргээр өөрсдийгөө асуудалд оруулж, хөрөнгө мөнгөөрөө хохирох нь бий. Иймд бид та бүхэндээ, нислэгээ хэрхэн тав тухтай байлгах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Онгоцоор нисэхдээ юуг анхаарах ёстой вэ?

1 Тэргэнцэр

Ачаагаа зөөхдөө, терминалын үүдэнд байгаа сул тэргэнцрийг ашиглах хэрэгтэй. Таныг ашиглаж дууссаны дараа, буудлын ажилчид түүнийг буцаагаад тавих болно.

Тэргэнцэр

2 Цахилгаан хэрэгсэлээ салгах

Ачаагаа баглахаас өмнө цахилгаан хэрэгсэл, зайгаар ажилладаг бүхий л зүйлсийг бүрэн унтрааж, зайг нь эх биеэс салгаж тавиарай! Энэ нь таныг аюулгүй зорчиход туслах аж.

Цахилгаан хэрэгсэлээ салгах

3 Чухал мэдээллийг цээжлэх

Аялалд тань зайлшгүй хэрэгтэй, амь насанд орох чухал мэдээллүүдийг цээжлэх, эсвэл хаягдаж, гээгдэхээргүй зүйлд хадгалах хэрэгтэй. Энэ нь ачаа тээшээ алдах, бичиг баримтаа гээж үрэгдүүлэхэд, бусдаас тусламж хүсэхэд хэрэгтэй юм.

Чухал мэдээллийг цээжлэх

4 Түр зээлэх

Хэрвээ таны утасны цэнэг дууссан байгаад цэнэглэгчгүй бол, "олсон гээсэн эд зүйлийг хадгалах хэсэгт"-т хандаж, учир шалтгаанаа хэлэн, түр зээлэх боломжтой байдаг. 

Түр зээлэх

5 Төмөр эдлэлийг биедээ авч явахгүй байх

Хилээр гарахдаа зайлшгүй рентген туяагаар шалгуулдаг. Энэ үед биедээ төмөр эдлэлийг байлгаж болохгүй бөгөөд энэ мэт зөрчлийг гаргуулахгүйн тулд, цагдаа нар тусгай туяагаар шалгадаг билээ. Хүмүүс зарим үед халаасандаа төмөр эдлэлийг хийгээд мартчихдаг тул, та онгоцонд суухаасаа өмнө, жижиг зүйлсийг хувцасныхаа халаасанд үлдээхээс болгоомжлох хэрэгтэй.

Төмөр эдлэлийг биедээ авч явахгүй байх

6 Хоосон аяга сав авч явах

Заавал цэвэр ус худалдаж авахын оронд хоосон аяга, савыг авч яваарай. Онгоцны буудалд цэвэр усны машин газар сайгүй байх тул, давхар мөнгөө хэмнэх боломжтой. 

Хоосон аяга сав авч явах

7 Шингэн зүйлс авч орохгүй байх

Онгоцонд их хэмжээний шингэн, усыг нэвтрүүлдэггүй тул та цэвэр ус, ундаа зэргийг дотроосоо авч хэрэглээрэй.

Шингэн зүйлс авч орохгүй байх

8 Чөлөөтэй идэж уух

Онгоцонд ороод төвөгшөөж, санаа зоволгүйгээр идэж, уухыг хүссэн бүхнээ үйлчлэгчид хэлэх боломжтой. 

Чөлөөтэй идэж уух

9 Шоколад бэлгэлэх

Онгоцны ажилчид нислэгээ амжилттай басхүү аюулгүй болгох үүднээс бэлгэдлийн журмаар шоколад тараадаг. Иймд хэрэв та үйлчлэгчээс илүү сайхан харилцаа, үйлчилгээг хүсэх бол багахан шоколадыг үйлчлэгчид өгөөрэй.

Шоколад бэлгэлэх

10 Нислэг хойшлогдсон бол...

Хэрэв таны нислэг хойшлогдож, цуцлагдсан бол онгоцны яаралтай зурваст хандаарай. Ингэснээр таны нислэгийг аль болох бүтээх, ижил төстэй цагаар солих мэтээр ажилчид үйлчлэх болно.

Нислэг хойшлогдсон бол...

11 Цэнэглэх

Нислэгээс урьтаж, гар утас компьютерээ сайтар цэнэглээд аваарай.

Цэнэглэх

12 WiFi

Мөн та нислэгээ хүлээх зуураа, тухайн газрын үнэгүй "WIFI" төхөөрөмжийг ашиглаж, ажлаа амжуулж болно шүү дээ. 

WiFi

13 Нислэгийн дугаар

Хэрэв та такси хөлслөхөөр бол, нислэгийнхээ дугаарыг жолоочдоо өгөхөд хангалттай. Ингэснээр нислэгээсээ буух мөчид, таныг хожимдолгүй тосох болно.

Нислэгийн дугаар

14 Дунд хэсэгт суух

Мөн та аль болох онгоцны дунд хэсэгт сууснаар, гэнэтийн осол аваараас амьд үлдэх магадлал өндөртэй байдаг аж. Иймд аль болох аюулгүй суудлаар зорчихыг зориорой. 

Дунд хэсэгт суух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()