Суултуурын ус руу уксус хийвэл юу болох вэ?

Хүн бүхэн гэрээ цэвэрхэн, тохь тухтай байлгахыг хүсдэг. Үүний тулд цэвэрлэгээ маш чухал билээ. Цэвэрлэгээг заавал үнэтэй, зориулалтын бүтээгдэхүүнээр хийх ёстой гэсэн үг биш юм. Гэртээ байгаа гарын доорх материалын тусламжтай хүссэндээ хүртэл цэвэрлэгээ хийх боломжтой. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.  

Суултуурын ус руу уксус хийвэл юу болох вэ?

Юу хийх ёстой вэ?

Суултуурыг бидний хүнсэндээ хэрэглэдэг уксус(цагаан цуу)-аар цэвэрлэх боломжтой. Ингэхийн тулд танд:

  • 9% проценттай цагаан цуу – 1 аяга 
  • Хүнсний сод эсвэл йодын уусмал

Зөвхөн цагаан цуугаар цэвэрлэж болох ч, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд танд сода хэрэгтэй. 40 хэм хүртэл халаасан цагаан цуунд, хүнсний сода эсвэл дээр дурдсан йодын уусмалыг хийж сайтар холино.  Уусмалаа бэлтгэхдээ, 200 грамм цагаан цуунд 1 хоолны халбага сода, эсвэл 1:1 харьцаатай йодыг хийнэ. Бэлдсэн уусмалаа суултуурын танк буюу ус татах бочкинд хийж хэсэг хугацаанд байлгаарай. Энэ нь бодисын үйлчилгээг илүүтэй нэмэгдүүлдэг. Иймд унтахын өмнө хийж хонуулах нь чухал юм. Хэрэв таны хүссэнд хүрсэн үйлчилгээ гарахгүй бол дээрх аргыг давтаж болно.

Сода хэрэглэхгүйгээр цэвэрлэх арга:

Усны хоолойг хааж, бочкины усыг бүрэн шавхартал асгана. Усаа асгасны дараа бочкины усыг элгэн эсвэл, ус сайн даах алчуураар хуурай болтол нь арчина. Бочкин доторх бохирдолтой хэсгийг цагаан цуугаар арчина. Ингэхдээ ширүүн зүлгүүрээр угааж өгөөрэй.  Ойролцоогоор 2-6 хүртэлх цаг байлгасны дараа усаар зайлж, толботой хэсгийг ахин зүлгэж өгнө. Ингэхдээ төмөр зүлгүүрээр зүлгэж болохгүйг анхаараарай!

Цагаан цуу ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

  • Зэвийг арилгаж өгнө 
  • Зэвэрсэн металь хэсгүүдийг өнгө оруулна
  • Эвгүй үнэрийг арилгана
  • Шээснээс үүссэн чулууг арилгана
  • Ялгадаснаас гарсан элдэв нян, бактерийг устгаж, ариутгана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()