1
Шимэгч хорхой биед байгааг илтгэх шинж тэмдгүүд:
- Биеэр тууралт гарах, хуурайших, ярших зэргээр арьс өвчилнө.
- Ааш зан болон сэтгэл санаа өөрчлөгдөж, сэтгэл гутралд орох, стресстэх, юм мартах гэсэн шинжүүд илэрнэ.
- Бие идэвхгүй болж, ядаргаанд орно.
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх, хавагнах, нөхөн үржихүйн асуудалтай тулгарах, түрүү булчирхай болон уйланхай өвчлөх, мөн шээсний замын халдварт өвчин тусна.
- Суулгалт /Шимэгч хорхойнууд ходоодны салст бүрхүүлд нэвтэрч, ходоодны үйл ажиллагааг доголдуулдаг/ болно.
- Цус багадалттай болно.
- Булчин чилж өвдөх, үе мөчөөр янгинах, хэвлийгээр хөндүүрлэх, гар болон хөлийн мэдээ алдах зэргээр булчин шөрмөс болон үе мөч өвдөнө.
- Нойргүйдэлд орно. Унтаж байх үедээ шүдээ хавирдаг болно.
- Хоолны дуршил нэмэгдэнэ. Заримдаа ямар ч шалтгаангүйгээр жин хасч, турах нь бий.
- Гэдэсний цочролын хам шинж /дээр дурдсанчлан шимэгч хорхой ходоодны үйл ажиллагааг доголдуулж, өвчлүүлдэг/ өвчин тусна.
2
Шимэгч хорхойноос хэрхэн ангижрах вэ?
Таны биед шимэгч хорхой байгаа эсэхийг дээрх шинж тэмдгүүдийн тусламжтай мэдэж болохоос гадна, өтгөнөөрөө мэдэх боломжтой байдаг. Үүний тулд та мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд үр дүнд нь биедээ шимэгч хорхой байгаа эсэхийг мэдэх боломжтой юм.
Харин бие дэх шимэгч хорхойноосоо салахын тулд хамгийн түрүүнд сахарын агууламж ихтэй хоол хүнс болон хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзах хэрэгтэй. Учир нь шимэгч хорхой сахранд дуртай бөгөөд илүү олон болж үрждэг байна. Иймд та дээрх хоол хүнсийг хэрэглэхээ больж, шимэгч хорхойноос салаарай.
Мөн ЭНД дарж, шимэгч хорхойн эсрэг сайн үйлчилгээ үзүүлдэг хоол хүнсийг мэдэж авч, өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй.