1
Хөмсөг ургуулах
Хөмсөг муутай төрсөн гээд гутарч, гуних шаардлагагүй. Та хөмсгөө шивүүлж эсвэл цэвэрхэн будаж, царай төрхөө засч болох юм. Үүнээс гадна хөмсгөө ургуулж ч болно.
Та орой унтахдаа оливын тос, касторын тосоор 3-5 минут хөмсгөндөө иллэг хийгээрэй. Мөн дотроосоо эрүүл хооллож, загас, самар, үзэм гэхчлэн үсний ургалт дэмжих хоол хүнсийг хэрэглээрэй. Мөн та хөмсөг, сормуусаа ургуулахыг хүсвэл ЭДГЭЭР аргыг туршиж үзэхийг зөвлөе.
2
Хөмсөгний хэлбэрийг тодорхойлох
- Та махлаг дугуй хэлбэрийн нүүртэй бол хэт хурц өнцөгтэй хөмсөг зурахаас татгалзаарай. Харин бага зэрэг өргөн эхлэл, нарийн төгсгөлтэйгээр хөмсгөө будаж болох юм.
- Дөрвөлжин нүүртэй хүмүүсийн тухайд дугуйрсан өргөлттэй, нарийн, урт хөмсөг сайхан харагдана.
- Харин гурвалжин хэлбэрийн нүүрэнд дээш өргөгдсөн, өнцөгтэй хөмсгийг зурж болно.
- Зуйван хэлбэрийн нүүртэй бол урт, дээш өргөгдсөн өнцөгтэй хөмсгийг зураарай.
Та хөмсөгнийхөө хэлбэрийг зөв тодорхойлох хэрэгтэй. Мөн нүд, нүүрний ерөнхий хэлбэрт тохируулан хөмсгөө хэрхэн зөв засах тал дээр анхаараарай. Та нэг харандаа сонгон авч, хамарны хажуунаас дээш өргөж, хөмсөгний хажууд байрлуулан эхлэх цэгийг тэмдэглэнэ. Харин дараа нь харандаагаа 30 градусын өнцөг үүсгэж, өргөлтийг тэмдэглээд, 45 градусын өнцөг гаргаж төгсгөлийг тэмдэглэж, зураарай. Нүдний төгсгөл, хөмсөгний төгсгөлтэй параллель байх хэрэгтэй.
3
Хөмсгөө хэрхэн зөв зулгаах вэ?
Та хөмсөгний хэлбэрээ зөв тодорхойлсны дараа, илүүдэл хэсгийг нь зулгаана.
- Өөртөө тухтай байх газрыг сонгож суугаарай. Мөн тус газарт гэрэл сайн тусч байх ёстойг анхаарах хэрэгтэй.
- Өвдөлтийг нь намдаахын тулд эхлээд зовхиндоо чийгшүүлэх тос түрхээрэй.
- Хөмсөгний дээд хэсгийн үсийг авахдаа тун болгоомжтой байх хэрэгтэй бөгөөс та хөмсгөө хэтрүүлэн авч, хэлбэрийг нь алдагдуулж мэднэ.
- Хөмсгөө самнасны дараа илүүдэл хэсгийг нь зулгааж авна.
4
Хөмсгөө хэрхэн будах вэ?
Та болж өгвөл, хөмсгөө үстэйгээ ижил өнгөөр будаарай. Хөмсгөө харандаа эсвэл гелен будгаар будаж болно. Ингэхдээ хөмсгөө хэт тод будахаас сэргийлж, сайтар уусгаж будах шаардлагатай.
Хөмсөг будах:
- Хөмсгөө самнаж, цулгуй буюу хөмсөггүй хэсэгт будаг түрхээрэй.
- Хөмсөгний эхлэл хэсгийг тод будахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь хэт овортой харагдуулж мэднэ. Мөн хөмсгөө будсаны дараа сайтар уусгах ёстойг мартуузай.
- Мөн та хөмсгөө будаж дууссаны дараа бага зэрэг өө дарагчийг хөмсөгний доод хэсэгт түрхэж, хэлбэрийг нь тодотгоорой.