1
Хаа сайгүй брэнд
Хямдхан бүсгүйчүүдийг брэндийн хувцасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд үргэлж мөнгөтэй эрийг уургалдаг учир, тэднээр үнэтэй брэндийн гутал, хувцсыг харамгүй авахуулдаг. Тиймдээ ч аль болох загварын шуурганаас хоцрохгүйг хичээж, хөлөө хугалах шахам гүйдэг байна.
2
Зээлийн карт
Тэд ихэвчлэн зээлийн карт ашигладаг. Мэдээж бэлэн мөнгө байхгүй учир, бэлтэй эрийн зээлийн картаар тооцоо хийх нь элбэг. Тэдний ийн зээл тавин байж авдаг зүйлс нь амьдралд хэрэгтэй гэхээсээ илүү хэлбэр хөөсөн зүйлс байдаг. Жишээ нь шинэ загварын iPhone, машин, булган шуба зэргийг хэдэн арваар нь авч мөнгөө үрдэг.
3
Бусдын анхаарлыг өөртөө татна
Тэдгээр бүсгүйчүүд явсан газар бүртээ олны анхаарал, хэл амыг таталж явдаг. Олон нийтийн газарт бүдүүлэг авирлах, амиа хичээх нь бий. Тэдэнд орчноо мэдрэх, биеэ зөв авч явах нь ихээхэн асуудалтай зүйлсийн нэг байдаг аж.
4
Мөнгийг тэргүүнд тавьдаг
Хямдхан бүсгүйчүүд ихэвчлэн, бэл бэлчин ихтэй л бол өөрөөс нь хэдэн үед мултарсан байсан ч, тоолгүйгээр түүн рүү гүйдэг. Тэд хүнийг хэтэвчнийх нь нимгэн, зузаанаар дүгнэдэг бөгөөд тоочиглосон хүнээсээ аль болох их мөнгийг салгахыг зорьдог аж. Хямдхан бүсгүйчүүд залуустай болзохдоо, өөрөөсөө хэзээ ч мөнгө гаргадаггүй бөгөөд зөвхөн даалгах, тэднээр дайлуулахаа тэргүүнд тавьдаг байна.
5
Дүр төрхөндөө анхаарна
Тэд яг л насанд хүрэгчдийн киноны од мэт харагдах нь бий. Уруул, хөх, өгзгөндөө ихээхэн ач холбогдлыг өгөх бөгөөд ил задгай хувцаслах, явсан газар бүртээ нүүрээ будах мэтээр эрчүүдийн анхаарлыг өөртөө татдаг. Тэдний хувьд өөрийгөө секс бэлэг тэмдэг мэтээр хүлээн авах нь бий.
6
Ядуу гэр бүлээс гаралтай
Энэ төрлийн бүсгүйчүүдийн ихэнх нь ядуу гэр бүлээс гаралтай байдаг. Эцэг эх нь архинаас хамааралтай бөгөөд амьдралын хүнд хэцүү байдал нь тэднийг аливааг бэлэнчлэх, ямар ч хамаагүй аргаар баяжих бодлыг суулгадаг. Тиймээс ч бэлтэй айлын хүүг уургалах нь тэдний тэргүүн зорилтын нэг байдаг аж.
7
Өндөрлөгт гарах эрмэлзэл
Та тэдгээр бүсгүйчүүдийг зөвхөн баян эрийн мөнгийг хүүлэн амьдардаг гэж бодвол эндүүрэл юм. Тэд аажимдаа уургалсан эрийнхээ тархийг угааж, өөрөө эрх мэдэл бүхий албан тушаалд хүрэхийг битүүхэн хүсэмжилдэг.