1
Хэрхэн хийж уух вэ?
Орц:
- Тараг - 300 мл
- Яншуй - 3 мөчир
- Ногоон гоньд - 3 мөчир
- Өргөст хэмх - 1 ширхэг
- Давс - Чимх
- Хар перец - Чимх
Бэлтгэх заавар:
- Хүнсний ногоонуудаа угааж, хатаах бөгөөд үүнийхээ дараа жижиглэж хэрчинэ.
- Хэрчсэн хүнсний ногоонуудаа "блендер"-т хийж, сайтар холино.
- Дээрээс нь таргаа хийж, шингэртэл нь хутгаарай.
- Ингээд таны шидэт ундаа бэлэн болох бөгөөд чимх давс болон хар перецээр амталж болно.
Өглөөний цай болон оройн хоолныхоо өмнө уухад хамгийн тохиромжтой бөгөөд 4 өдөр уусны дараагаар хоол боловсруулах эрхтний тогтолцоо хэвийн явагдаж, гэдэсний өвчнүүдээс ангижрах юм.
2
Уг ундааны бусад ач тус
Хэрвээ та жингээ хасахыг хүсч байгаа бол, дээрх ундааг бэлтгэж уугаарай. Бие дэх илүүдэл өөхийг шатааж, богино хугацаанд турахад тань туслах болно.
2. Хүний биед хэрэгтэй чухал эрдэс бодис болон амин дэмүүдээр баялаг юм.
3. Хоол боловсруулах эрхтний тогтолцоо сайжирч, ходоод гэдэсний төрөл бүрийн өвчнийг анагаана.
3. Хоолны дэглэм барьж байх үед ходоодонд өег мэдрэмжийг төрүүлнэ.
4. Төрөл бүрийн эм, "антибиотик" уусны дараах ходоод гэдэсний хямралыг хэвийн болгоно.
5. Элэг болон нойр булчирхайг өвчлөхөөс сэргийлэх ач тустай.
6. Витамин А, D, B зэрэг хүний биед маш хэрэгтэй нийт 12 төрлийн амин дэмийг агуулдаг. Тур тусмаа жирэмсэн эхчүүд уувал нэн тохиромжтой.
7. Фитнесээр хичээллэж буй залууст хэрэгтэй бөгөөд масс авахад нь туслах болно.
Хэрвээ танд энэхүү мэдээлэл таалагдсан бол, хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.