Хуучирч, гандсан гутлынхаа өнгийг хэрхэн сэргээх вэ?

Өмсөх дуртай гутлаа санаандгүй байдлаар толботуулж, өнгийг нь алдуулсан бол битгий санаа зовоорой. Учир нь бид та бүхэндээ гутлыг гэрийн нөхцөлд хэрхэн хялбар цэвэрлэж, шинэ мэт болгох зөвлөгөөг хүргэхээр бэлтгэсэн юм. Энэ нь таны цаг зав болоод хөрөнгө мөнгийг хэмнэх болно. 

Хуучирч, гандсан гутлынхаа өнгийг хэрхэн сэргээх вэ?

1 Үсний сэнсээр гутал сунгах

Гутал тань бариад байвал үсний сэнс ашиглаж, сунгаарай. Зузаан оймс өмсөөд, гутлаа чихэж өмсөх хэрэгтэй бөгөөд үүнийгээ халуун сэнсээр үлээлгэж, нэг минут 30 секунд орчим байлгана. Дараа нь сэнсээ унтрааж гутлаа хөрмөгц нь тайлж болох юм.

Санамж: Сэнсээ үлээлгэхдээ гутлаас 10 см-ийн зайд бариарай. 

Үсний сэнсээр гутал сунгах

2 Хилэн даавуугаар лакан гутлыг өнгөлөх

Лакан гутлыг цэвэрлэхдээ, эхлээд чийгтэй даавуугаар сайтар арчиж, дараа нь хилэн даавуугаар зүлгэнэ. Ингэснээр толбо, зураас зэргүүд арилах төдийгүй гялалзах болно. 

Хилэн даавуугаар лакан гутлыг өнгөлөх

3 Илгэн гутал цэвэрлэх

Илгэн гутлыг цэвэрлэх үргэлж хэцүү байдаг. Гэхдээ та энэхүү аргыг хэрэглээд илгэн гутлаар яг л шинэ мэт болгож чадна. Хэрэв гутал дээр тань толбо үүссэн бол хүүхдийн цацлага, эсвэл эрдэнэ шишийн цардуулыг цацаж, 4-5 цагийн дараа сойтгоор үрж цэвэрлэнэ. Харин хүрэн өнгийн илгэн гутлын тухайд, кофений хандыг цацаж, үрэх хэрэгтэй. 

Илгэн гутал цэвэрлэх

4 Цагаан пүүзний өнгийг сэргээх

Цагаан пүүзний өнгийг сэргээхэд, шүдний оо хамгийн их хэрэг болдог. Пүүзэн дээрээ оогоо түрхэж, сойзоор үрж угаагаарай. 

Цагаан пүүзний өнгийг сэргээх

5 Норсон гутлыг хатаах

Арьсан гутлыг хатаахдаа дотор талд нь сонин хийх хэрэгтэй. Хэдэн цагийн дараа гэхэд сонин нь чийгийг өөртөө шингээж, гутлыг тань хатаасан байх болно. 

Норсон гутлыг хатаах

6 Илгэн гуталны өнгийг сэргээх

Илгэн гуталны өнгийг сэргээхийн тулд индүүний уурыг ашиглаарай. Та гутал руугаа индүүний уурыг үлээлгэхэд хангалттай бөгөөд тэр даруй өнгө нь сэргэж, шинэ мэт болох юм. 

Илгэн гуталны өнгийг сэргээх

7 Арьсан гутлыг сунгах

Эхлээд ус буцалгаж бэлтгээрэй. Усаа буцалмагц нь гутал руу хийж, хэдэн секунд болсны дараа асгана. Одоо гутлаа өмсөж, хаттал нь алхаж, хөдлөөрэй. Ингэснээр таны гутал өмнөхөөсөө том болсныг мэдрэх болно.  

Арьсан гутлыг сунгах

8 Гуталны эвгүй үнэрийг арилгах

Цагаан цуу нь гуталны эвгүй үнэрийг арилгахад туслана. Даавуунд багахан цагаан цуу шингээж, гутал дотроо хийгээрэй. Цуутай даавуугаа авсны дараа гутлаа салхинд тавьж, агаар оруулах хэрэгтэй. 

Гуталны эвгүй үнэрийг арилгах

9 Пүүз цэвэрлэх

Пүүзээ норгож, цайруулагч нунтаг цацаж, 15 минут байлгаарай. Дараа нь сойтгоор үрж, сайтар угаана. 

Пүүз цэвэрлэх

10 Гутлаа усны хамгаалалттай болгох

Та гутлаа ус нэвтэрдэггүй болгохыг хүсвэл маалингын тосыг түрхээрэй. 

Гутлаа усны хамгаалалттай болгох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()