1
Автомашин
Аюулгүй суудал: Суудлын автомашинаар зорчихдоо зурганд үзүүлсний дагуу жолоочийн арын суудал болон голын суудал дээр суугаарай. Учир нь ямар нэгэн зүйл болоход эдгээр суудлууд нь илүү аюул багатай байдаг аж.
Аюултай суудал: Жолоочийн хажууд суух хамгийн аюултай байдаг. Аваар осол гарахын өмнө жолооч өөрийн мэдэлгүй үрүүлээ хажуу тийш мушгидаг бөгөөд улмаар аюул жолоочийн хажуу талд сууж буй хүн рүү чиглэдэг байна.
2
Дунд оврын автомашин
Аюулгүй суудал: Зурганд үзүүлсэн суудал дээр суух нь гэнэт тоормослох үед гарах аюулаас сэргийлдэг. Өөрөөр хэлбэл толгойгоо юманд цохиж, гэмтээх магадлал багасдаг аж.
Аюултай суудал: Жолоочийн хажуугийн суудлууд дээр суух аюултай бөгөөд гэнэт тоормослоход урд талын шилийг мөргөх, урагш шидэгдэх зэргээр амь насанд аюул учруулах нь бий.
3
Троллейбус
Аюулгүй суудал: Замын хөдөлгөөний дүрэм нь баруун гар талдаа үйлчилдэг улс орны хувьд, троллейбусны голын болон баруун талын суудлууд аюул багатай нь харагдаж байна. Түүнчлэн дараалласан суудлуудын голд суух нь амь насанд эрсдэл багатай байдаг.
Аюултай суудал: Харин жолоочийн харалдаа буюу зүүн талын суудлууд аюултай бөгөөд цонхон талд суухгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй аж. Учир нь аваар ослын үед троллейбус хажуу тийш хазайж унах, цонхны шил хагарах зэргээр аюул учруулдаг.
4
Автобус
Аюулгүй суудал: Баруун талын болон голын эгнээний суудлууд хамгийн аюул багатай байдаг.
Аюултай суудал: Харин хаалга болон цонхтой ойролцоо суух нь аюултай. Учир нь дээр дурдаж байсанчлан, цонхны шил хагарахаас гадна, автобусны том цонхоор гадны ямар нэгэн "обьект" орж ирэх аюултай байж болзошгүй юм.
5
Галт тэрэг
Аюулгүй суудал: Галт тэргээр зорчихдоо болж өгвөл, дундуур хэсгээр залгагдсан галт тэргэнд суудал захиалж, суугаарай.
Аюултай суудал: Ямар нэгэн аюул учрахад галт тэрэгний эх болон сүүл хэсэг эрсдэлд орох магадлал хамгийн өндөр байдаг байна.
6
Хөлөг онгоц
Аюулгүй суудал: Хөлөг онгоцны дээд хэсгээр зорчоорой. Энэ нь аюул багатай байдаг.
Аюултай суудал: Харин доод хэсгээр ус нэвтрэх аюултай байдаг бөгөөд ямар нэгэн хад, хавцал мөргөх үед хөлөг онгоцны доод хэсэг амархан цоордог аж.
7
Нисэх онгоц
Нисэх онгоцны аль хэсэгт суувал, амь насаа эрсдэлд оруулахгүй байх боломжтой болохыг судлаачид хараахан тогтоож чадаагүй боловч, тэдний үзэж буйгаар сүүл хэсэгт суух нь ослоос амьд гарах боломжийг харьцангуй их болгож магадгүй хэмээн дүгнэжээ.
Хамгийн чухал нь та ямар ч нөхцөлд "ухаанаа алдаж болохгүй" бөгөөд нөхцөл байдлыг ойлгож, амь насаа аврах гарц олох хэрэгтэй юм. Түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочид анхаарал болгоомжтой байх ёстой гэдгийг бүү мартаарай.