Рестораны тогооч нар биднээс юу нуудаг вэ?

Бид гадуур хооллож, тансаг ресторанд орсноор яг л бүхний дээдийг идэж байгаа мэтээр ойлгодог. Гэвч бодит байдал дээр бүх зүйлс таны төсөөлж байснаас дор байж мэднэ. Дэлхийн алдартай ахлах тогоочид, ресторанд ямар хоолыг хэрхэн захиалах тухай зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хаалттай хөшигний цаана юу болдог тухай дэлгэж, багагүй шуугианыг тариад амжжээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ рестораны тогооч нарын нуудаг зүйлсийг дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Рестораны тогооч нар биднээс юу нуудаг вэ?

1 Салмон загастай сүши

Сүшиг, салмон загасаар ороож идэхээс татгалзаж байхыг мэргэжлийн тогооч нар сануулж байна. Учир нь түүхий загас нь шимэгч хорхой ихтэй байх магадлалтай. Ихэнх ресторанууд махаа хөлдөөж, шимэгч хорхойнуудыг устгадаг боловч, хорхой үлдсэн байхыг үгүйгэхгүй шүү дээ. Иймд та болж өгвөл чанаж, болгосон салмон загастай хоолыг сонгож идээрэй. 

Салмон загастай сүши

2 Цагаан хоол

Цагаан хоолтой хүмүүс рестораноос хоол захиалахад хүндрэлтэй байдаг. Учир нь хүссэн хоол нь олдоц муутайн дээр тэдний хоолонд тогооч нар санамсаргүй байдлаар эсвэл амт оруулах үүднээс багахан гахайн мах, туна загасаар хачирлах нь бий. Үүнээс нь болж цагаан хоолтнуудад харшил өгч, асуудал үүсгэж мэдэх тул та аль болох гэртээ хооллох нь аюулгүй юм. 

Цагаан хоол

3 Мөстэй навч

Өмнө нь ресторанд ажиллаж байсан туршлагатай хүмүүс, хэзээ ч салатны навчийг захиалдаггүй бөгөөд өгсөн ч иддэггүй. Учир нь тус ногоог хөргөгчинд хадгалах тул ихээр мөстдөг. Үүний улмаас төрөл бүрийн бактериуд чийглэг байдалд нь татагдаж, суурьшдаг байна. Харин рестораны ажилчид, үүнийг хальт угааж хүмүүст өгдөг тул бактерийг бүрэн арилгадаггүй. Энэ нь таны биед сөрөг нөлөө үзүүлж, эрүүл мэндийг тань үгүй хийх аюултай. 

Мөстэй навч

4 Амттай стейк хийх

Америкийн алдарт ахлах тогооч Энтони Бурден (Anthony Bourdain) рестораны тогооч нар үйлчлүүлэгчдийг хэрхэн хуурдаг болохыг нуулгүйгээр хэлсэн байдаг. Тэрээр, тогооч нар стейк бэлтгэсний дараа хатуу болсон хэсгийг хэрчиж хаях, эсвэл хоолны эвгүй амтыг хүчтэй амтлагчаар дардгаа нуугаагүй юм.

Амттай стейк хийх

5 Талх

Рестораны ширээн дээр сагстай талхыг тавьсан харагддаг. Харин таны идэлгүй үлдээсэн талхыг тэд өөр сагсанд сольж хийгээд дараагийн үйлчлүүлэгчид өгдөг болохыг мэдэх үү? Үүнийг алдартай ресторануудын тогооч нар өөрсдөө мэдэгдсэн юм.

Талх

6 Даваа гарагт загас идэх

Ахлах тогооч Энтони Бурден хэлэхдээ, "Ихэнх ресторанууд Пүрэв болон Баасан гарагуудад загастай хоолыг түлхүү хийж, хүмүүст идүүлэхийг зорьдог" хэмээжээ. Учир нь амралтын өдрүүдэд загасны зах амардаг. Мөн загас нь зөвхөн 3 хоногийн турш шинэхэн байдлаа хадгалдаг тул Даваа гарагт ресторанд шинэхэн загас иднэ гэж саналтгүй аж. 

Даваа гарагт загас идэх

7 Хясаа

Далайн бүтээгдэхүүнийг тусгайлан бэлтгэдэггүй ресторанаас, хясаа авч идэх хэрэггүй юм. Сайтар бэлтгээгүй хатсан хясаа нь, хоолны хордлогонд оруулж мэдэх аюултай тул үргэлж болгоомжтой байхыг зөвлөе. Хясааг зөв журмын дагуу бэлтгэж чадах, мэргэжлийн тогоочтой рестораныг сонгоорой.  

Хясаа

Ахлах тогооч нар "Та пиццаны газраас паста, стейкний ресторанаас загас захиалж идэж болохгүй. Тухайн ресторан яг ямар хоолыг дагнаж, гаргадаг тэр хоолыг нь сонгож байхыг зөвлөе. Учир нь тэд өөрсдийн нэрийн хоолоо л ямар ч асуудалгүй, төгс хийж чадах болно" хэмээн үйлчлүүлэгчдэд зөвлөжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()