Боловсролын салбарын хамгийн том үзэсгэлэн болж байна!

2017-04-20, 08:24
3,819
Боловсролын салбарын хамгийн том үзэсгэлэн болж байна!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын Үнэлгээний төв, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо,  Монголын их дээд сургуулиудын консорциум,  Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, “Мишээл Экспо” ХХК хамтран “Боловсрол, Шинэчлэл 2017” олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон хэлний төвүүдийн нэгдсэн үзэсгэлэнг 8 дахь жилдээ 2017 оны 4-р сарын 21-24-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулж байна. 


Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их, дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг нэг дороос хүргэх юм.

Уг үзэсгэлэн  2017.04.21-нээс 24-ний өдрүүдэд Мишээл Экспо Төвд зохион байгуулагдаж байгаа бөгөөд гадаадын 6 орны  10 гаран сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургуулиуд, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв болон хэлний төвүүд оролцож байна.

ТА ҮЗЭСГЭЛЭНД ИРСЭНЭЭР: 
•    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулиудтай холбож өгөх
•    Төрийн болон банкны зээлээр их дээд сургуулиудад суралцах мэдээлэл авах
•    Ерөнхий боловсролын 9,12-р анги төгсгөчидийг нэгдсэн журмаар хамруулж мэрэгжилээ зөв сонгоход нь дэмжлэг болох.
•    Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга мэдээллүүдийг нэг дороос авах 
•    50-100%-ийн тэтгэлэгтэй гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг авах, хэрхэн амжилттай хамрагдах талаар зөвөлгөө авах
•    Оюутан, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээнд хамрагдах  
•    Боловсролын салбарын хөгжлийн чиг хандагын мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.