Тарвасны үр нь бөөрний чулууг зайлуулах, шээсний гарц нэмэгдүүлэх гээд тоймгүй олон ид шидтэй. Гагцхүү үүнийг эмчилгээнд хэрэглэхдээ 20-30 ширхэг тарвасны үрийг 2 литр усанд хийж, 15 минут зөөлөн гал дээр буцалгана. Үүнийгээ хоёр өдөр ууж, гурав дахь өдрөө завсарлаарай. Эмчилгээг хэдэн ч 7 хоног үргэлжлүүлж болох бөгөөд хамгийн чухал нь гурав дахь өдрөө зайлшгүй амрах ёстой байна.
1
Зүрхийг хамгаална
Тарвасны үр нь магнигаар баялаг учир зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн цусны эргэлтийг түргэсгэн, бодисын солилцоог сайжруулдаг тустай. Энэ нь зүрхний шигдээс болон цусны даралт ихсэх өвчнөөс хамгаалдаг аж.
2
Хөгшрөлтийг удаашруулна
Тарвасны үрэнд антиоксидант бодисууд ихээр агуулагддаг тул, арьсны уян хатан чанарыг сайжруулж, хөгшрөлтөөс хамгаалдаг. Ингэснээр та залуу, сайхан дүр төрхөө урт удаан хадгалах боломжтой билээ.
3
Батгыг арилгана
Тарвасны үрэнд агуулагдах тосны тусламжтай арьсны бохирдол болоод үхэжсэн арьсыг цэвэрлэж, гуужуулдаг. Ингэснээр бохирдлоос үүсэлтэй батгашилт арилж, арьс цэвэр тунгалаг болох юм. Энэхүү тос нь бүхий л төрлийн арьстай хүнд тохирдгоороо давуу талтай аж.
4
Үсийг бат бөх болгодог
Тарвасны үрэнд уураг болоод амино хүчил ихээр агуулагддаг тул, үсийг бат бөх болгодог. Мөн хуурсан үр нь үсийг гялалзсан өнгөтэй болгодог байна. Учир нь "меланин" болон зэсийн найрлага давамгайлдаг.
5
Хагны эсрэг үйлчилдэг
Тарвасны тос нь зөөлөн чанартай учир, үсний чийглэг байдлыг нэмэгдүүлж, хагийг арилгадаг. Мөн хуухинд загатнах мэдрэмж төрүүлдэггүй байна.
6
Үсний гэмтлийг эмчилнэ
Тус үрэнд агуулагдах тосны хүчил нь үсний гэмтлийг эмчилж, үсний эрүүл байдлыг эргэн авчирдаг аж.
7
Зүрхний шигдээсээс хамгаална
Үрэнд агуулагдах "арганин" хэмээх бодис нь зүрхний хэмнэл, цусны эргэлтийг сайжруулснаар зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
8
Дархлалын системийг дэмждэг
Мөн өөртөө их хэмжээний магниг агуулдаг учраас олон төрлийн ач холбогдолтой. Энэхүү найрлага нь бидний сайн мэдэх будаа, овъёос, какоагийн нунтганд агуулагддаг. Мөн "пантотеник" буюу бидний сайн мэдэх витамин В5 нь нүүрс усаар баялаг тул, биеийн дархлааны системд өндөр ач холбогдлыг өгдөг юм.
9
Витамин В6-гаар баялаг
Витамин В6 дутагдсанаас бидний биед "берибери" хэмээх өвчин үүсдэг. Тарвасны үр нь нүүрс усаар баялаг тул, биед шаардлагатай В6 бодисоор хангаж өгч, уг өвчнийг тусах эрсдлээс сэргийлнэ.
10
Амино хүчлээр тэтгэдэг
Эрүүл байхын тулд, бидний биед "аргинин" болон "лизин" хэмээх амин хүчлүүд зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Учир нь ингэснээр биеийн яс бат бөх болж, тулгуур эрхтэнд сайнаар нөлөөлдөг.
11
Таргалалтыг бууруулна
Өдөрт тогтсон хэмжээгээр тарвасны үрийг хэрэглэж байх нь илүүдэл жин, таргалалтаас 80 хүртэл хувиар сэргийлдэг. Ингэхдээ тарвасны үрэнд омега 3 хүчлийг нэмж өгөх хэрэгтэй.
12
Үс хумсыг бэхжүүлнэ
Тарвасны үрэнд их хэмжээний уураг агуулагддаг тул үс, хумсанд сайнаар нөлөөлдөг. Ингэснээр таны үс, хумс бат бөх байх юм.
13
Хаван бууруулна
Нэг цайны халбага хатаасан тарвасны үрэнд ижил хэмжээтэй зөгийн бал холино. Бэлдсэн холимог дээрээ 3/4 хэмжээтэй бүлээн ус хийж хутгаад, өдөрт 2 удаа уух хэрэгтэй. Ингэснээр биеийн хаванг хөөж, буулгадаг давуу талтай.
14
Эрчүүдийн бэлгийн чадавхийг нэмэгдүүлнэ
Тарвасанд агуулагдах "лисопен" хэмээх бодис нь эрчүүдийн дур хүслийг нэмэгдүүлж, бэлгийн чадавхийг ихэсгэдэг байна.
15
Оюун ухааныг нэмэгдүүлнэ
Мөн биеийн ерөнхий дархлааг сайжруулан, өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсэхээс гадна, оюун ухааныг сайжруулж, ой тогтоолтыг дэмждэг. Иймд хэрвээ та аливааг түргэн мартдаг бол, тарвасны үрийг хэрэглээд үзээрэй!
16
Арьсны чийглэг байдлыг хадгална
Тарвасны үр нь арьсны элдэв эмгэг, батгашилт, хөгшрөлтийг эмчилж, цэвэр тунгалаг байлгахад онц ач холбогдолтой байдаг. Мөн арьсны балансыг тэнцвэржүүлж, чийглэг байлгадаг.