1
Энерги, эрч хүчгүй болох
Хэрвээ таны бие организм сульдаж, амархан ядраад байвал, энэ нь бие дэх хорт бодисын хэмжээ ихэссэнтэй холбоотой байдаг. Иймд та өглөө бүр бие организмаа цэвэрлэж байх хэрэгтэй аж.
2
Толгой өвдөх
Ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй толгой тань өвдөөд байна уу? Тэгвэл үүний шалтгаан нь бие дэх хорт бодисын хэмжээ ихэссэнтэй холбоотой байж мэдэх юм. Иймд эм, бэлдмэл уухын оронд нь хорт бодисоо биеэсээ гадагшлуулаарай.
3
Хэвлийгээр өвдөх
Хоол унд идсэний дараа хэвлийгээр тань өвдөж байгаа бол, энэ нь бие организм дахь хорт бодисоо гадагшлуулах цаг болсныг илтгэж байгаа аж. Хэрвээ энэ нөхцөлд даруй арга хэмжээ авахгүй бол, элгийг өвчлүүлдэг байна.
4
Хамар битүүрэх
Хамар битүүрэх нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Үүнд харшил өгөх, химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх, мөн хорт бодисын хэмжээ ихсэх зэргийг дурдаж болно.
5
Халууцах
Үе үе халуу шатаж буй мэт мэдрэмж төрж байвал, бие дэх хорт бодисоо эргэлзэлгүй гадагшлуулаарай. Үр дүнд нь таны бие организм эрч хүчээр цэнэглэгдэх аж.
6
Хэл шарлаж, өнгөр тогтох
Хэрвээ хэл тань шарлаж, өнгөр тогтохоос гадна, амнаас эвгүй үнэр гарах болсон бол хорт бодисоо гадагшлуулаарай. Ингэсний дараа таны хэл эргээд хэвэндээ орж, улаан, ягаандуу өнгөтэй болох аж.
7
Хэвлийгээр таргалах
Хэвлийгээр өвдөхөд хүргэж буй түгээмэл шалтгаануудын нэг бол, бие дэх хорт бодис юм. Уг шинж тэмдэг илрэх үед даруй хорт бодисоо гадагшлуулахгүй бол, цусан дахь "глюкоз" болон "холестерол"-ын хэмжээ ихсэх аюултай байдаг байна.
8
Арьс өвчлөх
Мөн хорт бодис гадагшлах үед арьс хуурайших, загатнах, батга гарах зэргээр арьс ихээр өвчилдөг.
9
Нойргүйдэх
Унтах үед хүний бие организм "мелатонин" хэмээх гормонийг ялгаруулдаг. Харин бие дэх хорт бодисын хэмжээ ихэссэн үед уг гормони ялгарах явц удааширч, улмаар нойргүйдэхэд хүргэдэг байна.
Хорт бодис гадагшлуулах аргууд:
- Хорт бодис гадагшлуулах үйлчилгээтэй, байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэх
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- "Тунгалгийн систем"-ийг сайжруулах массаж хийх
- Саунд суух
- "Трамплин" дээр үсэрч, бэлтгэл хийх
- Арьс хуурайшихаас сэргийлэх
Хэрвээ та биеийнхээ хорт бодисыг гадагшлуулах шидэт ундаа хийх тухай мэдэхийг хүсч байвал, ЭНД дарна уу.