Мэргэжлийн тогооч нарын биднээс нуудаг 10 зүйл

Таны хийсэн хоол хэр амттай болдог вэ? Бүгдийг яг жорын дагуу хийсэн ч, нэг л болж өгөхгүй байна уу? Тийм бол та бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй. Таны гал тогоонд ихээхэн хэрэг болох энгийн атлаа чухал аргуудыг хүргэж байна.

Мэргэжлийн тогооч нарын биднээс нуудаг 10 зүйл

1 Цагаан цэцэгт байцааг чанах

Цагаан цэцэгт байцааг чанах явцад өнгө нь хувирч, саарал болдог. Харин та байцаагаа цагаан өнгөтэй хэвээр байлгахыг хүсвэл чанаж буй усандаа бага зэрэг сүү болон чимх давс хийгээд үзээрэй. 

Цагаан цэцэгт байцааг чанах

2 Ногоо жигнэх

Төрөл бүрийн ногоог жигнэх, хуурах явцад бага зэрэг өнгөө алдаж, гундуу харагддаг. Хэрэв та үүнийг яг л шинээр нь харагдуулахыг хүсч байвал, жигнэж болгосны дараа бага зэрэг мөстэй усанд ногоонуудаа хурдхан дүрээд авч болох юм. 

Ногоо жигнэх

3 Чихэртэй жигнэмэгэнд давс нэмэх

Та хийж байгаа чихэртэй жигнэмэгийн орцондоо тал цайны халбага давс хийгээд үзээрэй. Энэ нь орц бүрийн амтыг илүүтэй хурцалж, гаргадаг бөгөөд тухайн жигнэмэгийг улам амттай болгох аж. 

Чихэртэй жигнэмэгэнд давс нэмэх

4 Дарс уухдаа мөснөөс илүүтэй, хөлдөөсөн жимс хэрэглээрэй

Мөс нь дарсны амтыг сулруулах үүрэг гүйцэтгэх боловч, тийм ч зөв сонголт биш юм. Харин үүний оронд хөлдөөсөн усан үзмийг туршаад үзээрэй. Энэ нь дарсыг зөөлөн, сайхан амттай болгож, сэрүүхэн таатай мэдрэмжийг төрүүлнэ. Зөвхөн дарс гэлтгүй өөр бусад уух зүйлсийг хөлдөөсөн жимстэй хольж ууж байгаарай. 

Дарс уухдаа мөснөөс илүүтэй, хөлдөөсөн жимс хэрэглээрэй

5 Будаа агшаах шалгарсан арга

Будааг зуухан дээр агшаахад нялцайж, түүхий болох гэхчлэн олон асуудал тулгардаг. Тэгвэл та будаагаа агшаахдаа тагны доор нь гал тогооны цэвэрхэн алчуур тавиарай. Ингэснээр усны уур буцаж, агшиж байгаа будаан дээр унаж, нялцайлгахгүй байх давуу талтай юм. Та будаа бэлэн болсны дараа гал дээрээс авч 10 минут байлгаад, тагийг нь авч үзээрэй. 

Будаа агшаах шалгарсан арга

6 Нимбэг болон лайм жимснээс илүү их шүүс гаргах

Нимбэг болон лайм жимснээс илүү их шүүс гаргаж авахын тулд жимсээ богино долгионы зууханд хийж өндөр хэмд 10-20 секунд эргүүлээрэй. Дараа нь 6 хэсэгт хувааж, шүүсийг нь шахна.

Нимбэг болон лайм жимснээс илүү их шүүс гаргах

7 Ямар нэгэн жоргүйгээр амттай бялуу хийх

Та бялуу хийхдээ заавал жор хайх шаардлагагүй. Ердөө л гурилтайгаа адил хэмжээтэй элсэн чихэр хийж, өндөг болон тосоор зуурна. Ингээд л таны бялууны ерөнхий орц бэлэн болох аж.

Ямар нэгэн жоргүйгээр амттай бялуу хийх

8 Махыг шүүслэг амттай болгох

Нэг ширхэг өндөгний цагааныг, тал цайны халбага эрдэнэшишийн цардуултай хольж, үүндээ махаа дүрж, чанаарай. Ингэснээр мах илүү шүүслэг, сайхан амттай болох болно. 

Махыг шүүслэг амттай болгох

9 Ногоог салатанд хийхээс өмнө давслах

Та шүүслэг ногоонуудыг салатанд нэмж хийхээс өмнө бага зэрэг давс цацаж, хэсэг хугацаанд байлгаарай. Ингэснээр шүүслэг ногооны шүүс нь дотроо хадгалагдан үлдэх болно. Дараа нь бусад ногоотой хольж, салатаа хутгах боломжтой.  

Ногоог салатанд хийхээс өмнө давслах

10 Кофег чанахаас өмнө чимх давс, шанцай хийх

Та кофе чанахаас өмнө чимх давс, шанцайг хийж хутгаарай. Давс нь кофены амтыг хурцалж гаргах бол, шанцай нь илүү чихэрлэг амттай болгох юм. 

Кофег чанахаас өмнө чимх давс, шанцай хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()