Нүдний харааг сарын дотор сайжруулах 15 минутын дасгал

Олон цагийн турш компьютер болон зурагтын өмнө суух нь нүдний хараанд маш муу нөлөө үзүүлдэг. Үр дүнд нь нүд хуурайшиж, загатнахаас гадна, толгой өвдөж, хараа мууддаг билээ. Гэвч бид үүнийг мэдсээр байж, нүдээ хайрладаггүй нь харамсалтай. Тэгвэл өнөөдөр нүдийг амрааж, хараа сайжруулах дасгалуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр дасгалуудыг хийхэд ердөө 15 минут зарцуулах аж. Түүнчлэн үр дүнд нь сарын дараа таны нүдний хараа эрс сайжрах болно.

Нүдний харааг сарын дотор сайжруулах 15 минутын дасгал

1 Нүдээ хаах

Тохойгоо ширээн дээр тавин, нүдээ гарынхаа алгаар хааж, зөөлөн дарж өгөөрэй. Энэ дасгалыг цөөн хэдэн минут хийхэд болно. 

Нүдээ хаах

2 Нүдээ хоёр тийш хөдөлгөх

Дасгалыг сууж байгаад юм уу, эсвэл зогсож байх үедээ хийсэн ч болно. Толгойгоо хөдөлгөлгүйгээр нүдээ ээлжлэн, зүүн, баруун тийш болгоорой. Ингэхдээ харсан зүйлээсээ харцаа салгалгүй 1-2 минут байлгах хэрэгтэй. Уг дасгалыг өдөрт 3 удаа хийнэ. 

Нүдээ хоёр тийш хөдөлгөх

3 Нүдээ дээш, доош болгох

Дасгалыг сууж байгаад юм уу, эсвэл зогсож байх үедээ хийж болно. Эхлээд доош харж, дараа нь дээш харна. Ингэхдээ мөн дээр дурдсанчлан, харсан зүйлээсээ харцаа бүү бууруулаарай. Энэ дасгалыг хийхдээ дээш, доош тус бүрт нь 5 удаа харах хэрэгтэй. Түүнчлэн өдөрт 3 удаа хийвэл тохиромжтой аж.

Нүдээ дээш, доош болгох

4 Нүдээ ташуу болгож харах

Толгойгоо эгц байлгана. Нүдээ доошлуулж, зүүн тийшээгээ хараарай. Дараа нь нүдээ доошлуулж, баруун тийшээгээ харна. Харж байгаа зүйл рүүгээ сайтар төвлөрөхөө мартуузай. Нэг хийхдээ 5 удаа хийнэ. Өдөрт 3 удаа давтаж, хийгээрэй.

Нүдээ ташуу болгож харах

5 Нүдээ эргүүлэх

Сууж, амьсгаагаа сайтар аваарай. Нүдээрээ зүүн тийш харж, цагийн зүүний дагуу нар зөв 5 удаа тойруулж эргүүлнэ. Үүнийхээ дараа эсрэг чигт нь мөн 5 удаа нүдээ тойруулж, эргүүлээрэй. Өдөрт 3 удаа хийнэ.

Нүдээ эргүүлэх

6 Хол, ойр зүйл харах

Нүднээсээ 20-30 см зайтай байгаа ямар нэгэн эд зүйл рүү төвлөрч харна. Дараа нь илүү хол байгаа зүйл рүү харж, нүдэнд харагдаж байгаа зүйлсийг бүгдийг нь нэг нэгэнгүй харах гэж хичээгээрэй. Ингэж хол, ойр байгаа зүйлийг тус бүрт нь 5 удаа ээлжилж харах хэрэгтэй бөгөөд өдөрт 3 удаа хийнэ.

Хол, ойр зүйл харах

7 Харцаа төвлөрүүлэх

Нуруу болон толгойгоо эгцэлж сууна. Нүдээ хөмсөг рүүгээ чиглүүлж, дээш болгон харна. Харж буй зүйлээсээ харцаа салгахгүй цөөн хэдэн секунд байлгаарай. Дараа нь урагшаагаа шулуун харах бөгөөд тус бүрт нь 5 удаа уг дасгалыг ээлжлэн хийнэ. Өдөрт мөн 3 удаа хийвэл тохирох аж.

Харцаа төвлөрүүлэх

Нуруу болон толгойгоо эгцэлж сууна. Нүдээ хамар руугаа чиглүүлж, дээш болгон, харна. Харж буй зүйлээсээ харцаа салгахгүй цөөн хэдэн секунд байлгаарай. Дараа нь урагшаагаа шулуун харах бөгөөд тус бүрт нь 5 удаа уг дасгалыг ээлжлэн хийнэ. Өдөрт мөн 3 удаа хийвэл тохиромжтой.

8 Нүдэндээ массаж хийх

Нүдээ аних бөгөөд ингэхдээ 2-3 секундын хугацаанд анисан чигээрээ нүднийхээ булчинг чангалаарай. Дараа нь нүдээ нээнэ. Энэ дасгалыг өдөрт 10 удаа хийгээрэй.

Нүдэндээ массаж хийх

Нүдээ аниад, гарынхаа долоовор болон дунд хуруунуудын тусламжтайгаар цагийн зүүний дагуу зүүнээс баруун тийш нүдэндээ массаж хийж өгнө. Өдөрт 10 удаа хийхэд болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()