Оскарын шагналт жүжигчин Пенелопа Крусын содон загварууд ирлээ

2017-04-13, 13:19
6,245

Холливудын домог болсон Том Круз, Мэтт Деймон, Николас Кейж, Жонни Депп нарын дурлалт бүсгүйн дүрүүдийг гайхалтай бүтээж чадсан эмэгтэй бол Пенелопа Крус. Энгийн нэгэн гэр бүлд мэндлэн 15 наснаасаа урлагт хөл тавьсан тэрээр өнөөдөр дэлхийн кино урлагийн ертөнцөд анх удаа Испаниас гэрэлтсэн од билээ.

Оскарын шагналт жүжигчин Пенелопа Крусын содон загварууд ирлээ

Жижигхэн атлаа маш хурц гэрэлтдэг очир эрдэнэ гэж хүлээн зөвшөөрөгддөг Пенелопа нь урлагийн мэдрэмжээ уран бүтээл болгон буулгаж эхэлсэн байна.

Тэрээр нь Италийн Carpisa брэндтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд тус брэндийн зөвхөн нүүр царай болоод зогсолгүй бас дизайнер нь юм.

Өдөр тутам хэрэглэдэг бүх төрлийн цүнхнээс эхлээд аяллын чемоданаараа Европийн жижиглэнгийн худалдааг тэргүүлж буй тус брэнд өнөөдөр 46 улсад албан ёсны салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Carpisa брэнд нь манай улсад орж ирээд нэг жил хүрээгүй ч албан ёсны гурван салбар дэлгүүртэй болоод амжсан байна.

Carpisa брэндийн 2017 оны хаврын үндсэн загваруудад зөөлөн өнгө голлож байгаа юм. Харин тус брэндийн Пенелопатай хамтран гаргасан загварууд нь тод хурц өнгөтэй бөгөөд хоёр ба түүнээс дээш өнгүүд холилдон орсноороо онцлог юм.
Пенелопагийн ур ухааны шингээж хийсэн цүнхийг худалдан авах боломжийг Carpisa танд олгох байна.

Урин өдрүүдийг улам гэгээлэг бас шинэлэг байлгах цэвэр арьсан болон сайжруулсан нийллэг материалаар хийсэн цүнхийг албан ёсны салбараас нь бодит үнээр худалдан авах боломжтой билээ.

Хаяг: 1. Хороолол Тумбааш төв хажууд
2. УБ их дэлгүүрийн 1-р давхарт,
3. Хүннү Молл дэлгүүрийн 1-р давхарт, 
Утас: 77072020, 77012020

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.