1
Бэлтгэх арга
Орц:
- Цоохор майлзны иш - 3 ширхэг
- Ханборгоцой - 2 зүсэм
- Яншуй - 3 ширхэг
Бэлтгэх арга:
Ханборгоцойг хэрчиж бэлтгэнэ. Цоохор майлзны иш, яншуйгаа угааж, жижиглэж хэрчээрэй. Дараа нь орцнуудаа блендэрт хийж, бага зэрэг ус нэмээд эргүүлнэ. Ингээд л таны смүүти бэлэн болох аж.
Энэ нь бодисын солилцоог сайжруулж, биеэс хорт бодисыг гадагшлуулах төдийгүй ясыг бэхжүүлэх болно.
2
Хэрэглэх арга
Та бэлтгэсэн шүүснээсээ өглөө, оройдоо тус бүр 1 аягыг ууж байх хэрэгтэй. Долоо хоногийн турш тасралтгүй ууснаар үр дүнгээ үзүүлэх болно. Хэрэв та хүсвэл 2 хоолны халбага овъёос болон бүйлсэн самар нэмж, шүүсэндээ амт оруулж болох аж.
Цоохор майлз нь гэдэс цэвэрлэж, стресс бухимдлыг бууруулдаг. Үүнд агуулагдах "фенолын хүчил", "кверцетин" зэрэг их хэмжээний антиоксидант нь биеийг эрүүлжүүлж, халдвар, өвчнөөс сэргийлдэг. Мөн энэ нь үе мөчний өвчнийг анагааж, дархлааны системийг сайжруулах тустай аж.
Ханборгоцой нь бага хэмжээний кали агуулдаг бөгөөд энэ нь бөөрний өвчний эмчилгээнд төгс тохирдог. Мөн тус жимс нь яншуйны хурц амтыг дардаг байна. Үүнээс гадна хоол боловсруулах замын хавдрыг бууруулахад тусалдаг бөгөөд өөртөө С витамин, мангани, зэс, "хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй"- бромелайн зэргийг агуулдаг билээ.
Яншуй нь шээс хөөх, хаван буулгах зэрэгт онцгой нөлөөтэй бөгөөд бөөрний чулууны эмчилгээнд тус нэмрээ үзүүлдэг. Мөн цус багадалт, цусны даралт өсөх зэргээс урьдчилан сэргийлнэ. Гэхдээ тус ногоог жирэмсэн эхчүүд хэрэглэхийг хориглодог юм.